2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01493

 

 

 

 

 

 

2025 оны дөр

02 сар 20 р 192/ШШ2025/01493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

*** тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А*** дугаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага оногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль зэргийг зөрчиж гаргасан тул үндэслэлгүй гэж үзэж хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие **** нярав ажлын байранд 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажилд орсон бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр**** ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан.

Миний бие ажилд орсноос хойш 2 сар 8 хоног ажилласан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс хойш **** ХХК-д ажиллаагүй. Учир нь 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эмнэлгийн акттай өвчтэй байсан ч ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Гэтэл *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тушаалыг миний гэрийн хаягаар шуудангаар ирүүлсэн байдаг. Энэ тушаалыг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардаж авсан болно. Миний бие нярав ажлын байран дээр ажиллах хугацаанд хөргөгчөөс *******ийг хүргэлтийн жолооч нарын гарт олгодог ажлыг хийдэг байсан. Миний ажлыг 2 нярав хийх ёстой байтал би ганцаараа 2 агуулах 1 ачигч хариуцан ажилладаг байсан. Энэ талаар *** ХХК-ийн санхүүгийн ажилтнууд болон холбогдох хүнд нь байнга хэлдэг байсан. Жолооч бүр худалдааны төлөөлөгч буюу борлуулалтын албаны түгээлтийг хийдэг бөгөөд миний ажиллах хугацаанд машинд илүү ачигдсан байх эрсдэл байсныг нягтлан бодогчдоо байнга хэлдэг байсан. Бусдаар би өөрөө хувьдаа завшсан зүйл байхгүй. Ажлын байр маань бүрэн камертай бөгөөд миний бие **** ХХК-аас ***г худалдаалах завших ямар ч боломж байхгүй. Ажилтнууд ** илүү авч гардаг асуудал **** ХХК-д гарсан талаар нягтлан бодогч нар бүгд ярьдаг. Гэтэл *** ХХК-ийн удирдлагаас дотоод хяналтыг сайжруулан буруутай этгээдийг олж хариуцлагаа ногдуулахын оронд дөнгөж ажилд орсон надад ял зэм тохож алдагдлаа нөхөх гэж оролдож байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ноогдуулах тушаал нь хууль зөрчиж гарсан тул **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 15-ны Б318/А эд хөрөнгийн бүрэн хариуцлага ноогдуулах тухай тушаал нь үндэслэлгүй байх тул хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү.

Хариуцагч *** ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: **** ХХК-ийн санхүүгийн албанд 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж няравын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр биеийн байдал хүнд байгаа учир цаашид ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдлийг компанид гаргасан байдаг. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахаас өмнө буюу 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр түүний хариуцдаг агуулахад тооллого хийхэд 14,013,191 төгрөгийн үнэ бүхий т*** бүтээгдэхүүн дутсан нь тооллого хийх явцад тогтоогдсон. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өмнөх тооллогыг нягтлан шалгах зорилгоор дутагдал үүссэн *** бүтээгдэхүүнийг тоолоход өмнөх өдрийн дутагдал дахин илэрсэн. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 9 дүгээр сарын 12-ны өдрүүдэд ****н хариуцдаг агуулахад тооллого хийхэд **** нь өөрөө байлцаж хамт тооллого хийсэн бөгөөд бараа материалын тооллогын хуудас, бараа материалын тооллого тохируулгын хуудас, зарлагын баримт зэрэг дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

*** 2024 оны 10 сарын 15-ны өдрийн Б318/А тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль зүйн шаардлагыг хангаж хууль зөрчиж гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн талаарх лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/322А дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/318А дугаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай захирлын тушаал,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: ***ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны*** дугаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай захирлын тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн гар бичмэл, авлагын дэлгэрэнгүй тайлан, гар бичмэлүүд, зарлагын баримт, бараа материалын тооллогын хуудас, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдри*** дугаар ажилд авах тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч**** ХХК-д холбогдуулан 2024 оны 10-р сарын 15-ны өдрийн*** тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, үндэслэлгүйгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаал гаргаж, 14,013,191 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон дотоод журамд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулсан гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****ХХК-ийн захирлын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн****дугаар тушаалаар тус компанийн Санхүүгийн алба нэгжид нярав албан тушаалд 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар томилогдож, ажил олгогчтой *** дугаартай хөдөлмөрийн гэрээ, ****дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ. /хх-ийн 105, 111, 120/

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгүүдэд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болохоор заасан байна

Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, нярвын албан тушаалд ажиллаж байсан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримтын тухайд талууд маргадаггүй.

Хариуцагч *** ХХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн*** дугаар тушаалаар нярваар ажиллаж байсан*** нь 14,013,191 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн дутагдуулсан нь 2024 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдрийн тооллогоор илэрсэн гэж эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулж, 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн*** дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, нярвын ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 81, 82/

Хариуцагч компанийн Санхүүгийн албанаас хийсэн тооллогоор бүтээгдэхүүний нярав *** хариуцан ажиллаж байсан агуулахад 2024 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдөр тооллого хийхэд *** нэрийн нэг бүр нь 869,16 төгрөгийг үнэтэй 16,186 ширхэг, нийт 14,013,191 төгрөгийн үнэ бүхий з*** дутсан болохыг тогтоож зарлагын баримт үйлджээ. / хх-ийн 89-91/

Тооллого хийсэн комиссын 2024 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн хурлаар давтан тооллого хийхээр шийдвэрлэж, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар тооллогын дүнг үндэслэн дутсан ***г камер шүүж олохоор тогтсон нь тухайн өдрийн хурлын тэмдэглэл /протокол/-д бичигджээ.

Учир нь дутсан ****нь нэг төрлийн хоёр подон буюу бараг портер ачаа болох ба нярав нь ажил үүргийн хувьд гадагшаа шууд борлуулалт хийдэггүй, зөвхөн нягтлангийн бичсэн падааны дагуу өөрийн компанийн борлуулагч, жолооч нарт бараа олгодог болох нь талуудын тайлбар, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдоно. /хх-ийн 102/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.5 дахь хэсгүүдэд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх, ажилтан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг үндэслэлгүй, эсхүл эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэх журмыг ажил олгогч зөрчсөн гэж үзвэл гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага, эсхүл шүүхэд гаргах эрхтэй байхаар зохицуулсан.

Хариуцагч***д ХХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдри***дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай тушаалд / тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6,4, 13.4, 13.5, 13.10.7 дахь заалтыг үндэслэсэн байна.

Хариуцагч *** байгууллагад 14,013,191 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дахь хэсгүүдэд заасан журмаар эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлоогүй бөгөөд зөвхөн тооллогын дүнг баримтлан, хариуцсан нярвыг нь байгууллагад хохирол учруулсан гэж үзэн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл муутай болжээ.

Талуудын тайлбараас үзэхэд тооллогоор дутагдсан гэх их хэмжээний ******* хулгайд алдагдах, алга болох боломжгүй бөгөөд тоолох үед агуулахад байгаагүй, камер шүүж тогтоох нь зүйтэй гэдэг талаар тооллогын комисс хуралдаанаараа дүгнэсэн байна.

Хариуцагч байгууллага нь агуулахаас дутагдсан *******ийг олох, эсхүл ямар замаар алдагдсан болохыг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй, хариуцсан нярав камер шүүх хүсэлт гаргаагүй тул бид шүүж тогтоох шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь зохимжгүй байгаа болно.

Учир нь хариуцаг**** ХХК нь эрх бүхий байгууллагад хандах, эсхүл өөрт байгаа хүч хэрэгсэл, хяналтын камер зэргийг ашиглан байгууллагын эд хөрөнгөд бодит хохирол учруулсан этгээдийг олох, хариуцлага хүлээлгэх сонирхолгүй байгаа бөгөөд нярав **** ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан гэдгийг нотлох баримтгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэг, гэрч нарын мэдүүлэг нь 2 удаа тооллого хийхэд **** хариуцсан агуулахаас ***нэрийн 2 подоон буюу 16,186 ширхэг ******* дутагдсан, тооллогын дараа 1 подон ******* гарч ирсэн талаар***харилцсан боловч үйлдвэрлэгч ****ХХК-иас камер шүүж үзээд буцаан татсан, камер шүүгээгүй талаар мэдүүлсэн нь бусад бичгийн баримттай тохирч байгаа болно. /хх-ийн 128, 148-157/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт энэ хуулийн 131.1-д зааснаас бусад тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан ба нэхэмжлэгч ****г нь ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан боловч ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар нэхэмжлэгч **** байгууллагад бодит хохирол учруулсан нь тогтоогдоогүй байхад хариуцагч ***ХХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн****дугаартай тушаалаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн байх тул тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.2 133 дугаар зүйлийн 133.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **** дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.БАТСҮХ