| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0602/З |
| Дугаар | 128/ШШ2024/1021 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/1021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Санчир-Ундрах” ХХК /РД:5177022/,
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.,
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн “Код буруу байна” гэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “барааны ангиллын кодыг засаад илгээ” гэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., О. хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Ц., хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Д.*******, Т.*******, гэрч Б., С. нарыг оролцуулан “Санчир-Ундрах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч., Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Санчир-Ундрах” ХХК-ийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 05- дугаартай мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг болгон засаад илгээ” гэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.2. Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн “Код буруу байна” гэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Тус “Санчир-Ундрах” ХХК нь БНСУ-ын ******* үйлдвэрлэгчээс гадаад худалдааны гэрээний дагуу 3 төрлийн судас бөглөгчийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24I30002R дугаартай мэдүүлгээр, БНХАУ-ын Lifetech Scientific үйлдвэрлэгчээс 1 нэр төрлийн зүрхний амплатцерийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай мэдүүлгээр тус тус импортлон гаалийн хилээр оруулж ирсэн байна.
2.2.Тухайн барааг гаалиар оруулж ирэхдээ зуучлагч болох “” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр гүйцэтгүүлсэн байна.
2.3.“” компаниас 2024 оны 05 дугаар сарын 08-ны дугаартай тайлбар бичгийг Санчир-Ундрах ХХК-д ирүүлсэн байна. Тус албан бичгээр “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн цахим төв рүү ГЕГ-ын барааны ангилал, үнэлгээний хэлтсээс барааны код буруу байна гэх чиглэл өгсөн. Хүлээн авагч зөвшөөрөхгүй байхад гаалийн байцаагч тайлбарыг барааны кодыг засаж илгээсэн. Үүний үр дүнд татварт өөрчлөлт орсон. Гаалийн байцаагч нарын хувийн дугаар харагддаггүй тул ГЕГ-ын барааны ангилал, үнэлгээний хэлтэст хандана уу” гэсэн тайлбарыг өгсөн байна.
2.4.Иймд нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын даргад “Тус шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү” гэх гомдол гаргасан байх ба 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Тус газарт хамааралгүй бичиг ирүүлсэн тул хүлээн авах боломжгүй байна. Бүрдүүлэлтийн цахим төв болон Гаалийн ерөнхий газарт хандана уу” гэх хариуг өгчээ.
2.5.Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан ба 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн хариу хүргүүлэх албан бичгээр “Танай компанийн импортолсон “зүрхний мэс заслын амплатцер”, “судас бөглөгч” гэх 2 барааны ангиллын кодын талаар Гаалийн байгууллагаас хариуг өмнө нь өгч байсан байх тул танай гомдлын дагуу гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн байна.
2.6.Нэхэмжлэгчээс уг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн “Санчир-Ундрах” ХХК-ийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 05-2231003-24I30002R дугаартай, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн дугаартай мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг болгон засаад илгээ” гэсэн шийдвэрийг, Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн “Код буруу байна” гэсэн шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Тус компани нь БНСУ-ын ******* үйлдвэрлэгчээс гадаад худалдааны гэрээний дагуу 3 төрлийн судас бөглөгчийг 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай мэдүүлгээр, БНХАУ-ын Lifetech Scientific үйлдвэрлэгчээс 1 нэр төрлийн зүрхний амплатцерийг 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 05- дугаартай мэдүүлгээр импортлон гаалийн хилээр оруулж ирэн, агуулахдаа хүлээн авсан. Энэ ажиллагааг гаалийн зуучлагч болох "" ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр гүйцэтгүүлсэн. Гэтэл тус компаниас 2024 оны 05 сарын 08-ны № 42/24 дугаартай тайлбар бичиг ирсэн ба уг бичигт дурдсанаар “Чингис хаан карго терминал дахь гаалийн улсын байцаагч руу ГЕГ-ын барааны ангилал, үнэлгээний хэлтсээс барааны код буруу байна гэсэн чиглэл өгсөн. Хүлээн авагч зөвшөөрөхгүй байхад гаалийн байцаагч барааны кодыг нь 90.21.90.00 болгож засаж илгээ гэсэн учир дээрх мэдүүлгүүдийн кодыг засаж илгээсэн. Үр дүнд нь татварт өөрчлөлт орсон. Гаалийн байцаагч нарын хувийн дугаар харагддаггүй тул ГЕГ-ын барааны ангилал, үнэлгээний хэлтэст хандана уу” гэсэн байсан (хавсаргав). Иймд энэ талаар "Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт гомдол гаргахад хүлээн аваагүй, Гаалийн ерөнхий газарт ханд гэсэн хариу өгсөн. (хавсаргав). “Чингис хаан” олон улсын нисэх буудал Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн өгсөн шийдвэр нь "Санчир-Ундрах" ХХК-ийг “гаалийн мэдүүлгийг өөрчил” гэсэн амаар гаргасан шийдвэр болно. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан амаар гаргасан шийдвэр бөгөөд 1-рт “Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д заасныг зөрч” гэж “Санчир-Ундрах" ХХК-ийг үүрэг болгон захирамжилсан үйл ажиллагаа ба 2-рт, үүнийг биелүүлснээр "хууль бусаар" гаалийн 5%-ийн татвар төлөх гэсэн эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа болно. Энэ нь мөн "Код буруу, гаалийн улсын байцаагч нарын шийдвэрийг түдгэлзүүлэхгүй" гэж шийдвэр гаргасан Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтэст мөн хамаарна. (хавсаргав). Харин "Санчир-Ундрах" ХХК нь гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогчийн бараагаа дагалдуулан ирүүлсэн бичиг баримтын дагуу импортолж байгаа барааны БТКУС-ын кодыг *******.90.00 болон *******.39.00 гэж тус тус гаальд мэдүүлдэг. Тэдгээр дагалдах бичиг баримтыг мэдүүлэгч өөрөө өөрчлөх, эсхүл бичиг баримтаас зөрүүлэн мэдүүлэх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг дэх мэдээлэл хоорондоо тохирч байх ёстойг Гаалийн тухай хуулийн 63.1-2-д тодорхой заасан байна. Хэрэв гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогчийн бараагаа дагалдуулж байгаа бичиг баримтдаа барааныхаа Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодыг 90.18.90.00 гэж бичсэн нь буруу гэж Монгол улсын гаалийн байгууллага үзэж байгаа бол Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн дагуу тэдгээр гадаад улсын үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогч, худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн гаалийн байгууллагатай дээрх асуудлаар маргаан үүсгэх ёстой болохоос дотоодын аж ахуйн нэгж рүү дайрч, “бөөсөнд хутга гаргах" шаардлагагүй юм. Зүйрлэвэл: Энэтхэг улс нь үйлдвэрлэсэн “төмөр” машинаа “” ХХК-д нийлүүлэхдээ “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн” кодыг нь гэж дагалдах бичиг баримтдаа бичдэг, Япон улс нь үйлдвэрлэсэн “алтан” машинаа “Санчир-Ундрах” ХХК-д нийлүүлэхдээ Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодыг *******.90.00 гэж дагалдах бичиг баримтдаа бичдэг. “” ХХК нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн код адил байх ёстой гэж Монголын гаальд гомдол гаргамагц монголын гааль "Санчир-Ундрах" ХХК руу код байх ёстой гэж дайраад “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” олон улсын гэрээ, конвенцээ таг мартах хүртлээ худалдагдаж. Хэрэв гаалийн байгууллагын шийдвэрийг "Санчир-Ундрах" ХХК биелүүлбэл, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенци, Монгол улсын гаалийн тухай хуулийг зөрчихөөс гадна үндэслэлгүйгээр гаалийн 5%-ийн татварыг төлөх юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар үүрэг болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг шүүх хүчингүй болгосноор "Санчир- Ундрах" ХХК-ийн зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Санчир-Ундрах” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Гаальд мэдүүлэг хийж Бүгд найрамдах Солонгос улсын үйлдвэрээс 3 төрлийн судас бөглөгч оруулж ирсэн. Мөн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын Lifetech Scientific компаниас нэг төрлийн зүрхний амплатцер оруулж ирсэн. “Санчир-Ундрах” ХХК тухайн үйлдвэрлэгчээс ирүүлсэн үнийн нэхэмжлэх, худалдааны гэрээ, холбогдох гаалийн дагалдах бичиг баримтыг бүрдүүлж 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болон 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирсэн. Орж ирэхдээ БТКУС-ын кодын 90.18.90.00 кодоор орж ирсэн. Яагаад гэвэл тухайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээсээ 90.18.90.00 байсан тул бид нар үйлдвэрлэгчээс ирүүлсэн БТКУС-ын ангиллын кодыг өөрчлөн мэдүүлэх, тухайн бичиг баримтад засвар оруулах эрх байхгүй тул 90.18.90.00 кодоор бүрдүүлж үүнийг тухайн үед Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар шалгаж энэ үндэслэлтэй байна. Бүх бичиг баримт нь ирсэн, таарч байна гэж Монгол улсын хилээр оруулж ирж, Монгол улсад чөлөөт эргэлтийн бараа бүтээгдэхүүн болсон. 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Гаалийн бүрдүүлэлт хийсэн ХХК руу Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвөөс утсаар ярьсан. Танай бүрдүүлэлт хийсэн эмийг буцаасан төлөвт оруулж байна. Тус мэдүүлгээ болгож засаж ирүүл гэж буцаасан төлөвт Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төв оруулсан. ХХК нь бид нар үүнийг яаж буцаах вэ 90.18.90.00 кодоор орж ирсэн гэж Санчир-Ундрах ХХК руу 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр албан тоот ирүүлсэн. Бид нар Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн шаардсаны дагуу үүнийгээ болгож засаж явууллаа. Засахаар татварын асуудал үүсэж байна. Танай байгууллага Гаалийн ерөнхий газарт хандаж шийдвэрлүүл гэж хэлсэн. Үүний үндсэн дээр энэ маргаан үүсэж эхэлсэн. Байгууллагуудад нь хандаж гомдол гаргаж явахаар Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. гэх хүн код буруу байна гэсэн чиглэл өгсөн. Код буруу байна гэх дотоод зурвас байна уу, бичиг баримт байна уу, шийдвэр байна уу тийм зүйл хэрэгт байхгүй. Амаараа өгсөн юм шиг байдаг. Ийм чиглэл өгсөн учир төлөв тогтоосон. Үүнийгээ харж Гаалийн ерөнхий газраар шийдвэрлүүл гэж хэлсэн. Гаалийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Гаалийн ерөнхий газрын дарга Барааны ангилал үнэлгээний хэлтсээс код нь буруу байна буюу *******.90.00 биш ангилалд хамаарах юм байна гэж үзсэн шийдвэр үндэслэлтэй учир танай гомдлыг хүлээж авахгүй гэх хариу өгсөн. Гомдлын дагуу Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэлэлцүүлэг явагдаж байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж байгаа гол хууль зүйн үндэслэлээ Гаалийн тухай хуульд зааснаар мэдүүлэгч гаалийн мэдүүлгийн бичиг баримтын үнэн зөвийг хариуцах үүрэгтэй. Мэдүүлэг болон бичиг баримт нь холбогдох гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримт зөрөх ёсгүй. Иймд Санчир-Ундрах ХХК болон түүнийг төлөөлж итгэмжилсэн гаалийн мэдүүлэгч нь хуульд заасны дагуу буюу холбогдох бичиг баримтын дагуу бүрдүүлж Гаалийн бүрдүүлэлт хийсэн. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрч орж ирсэн бараа дээр Гаалийн мэдүүлгийг өөрчил гэж шийдвэр гаргах эрх Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвд хуульд зааснаар эрх олгогдоогүй. Монгол улсын хилээр ороод ирсэн чөлөөт эргэлтэд бараа бүтээгдэхүүн байгаа. Нэгэнт гаалийн бүрдүүлэлт хийсний дараа гаалийн хяналт хийх гэж байгаа бол Гаалийн тухай хуулийн дүгээр зүйлд зааснаар гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт гэдэг зүйл хийх ёстой. Гаалийн бүрдүүлэлтийн дараа шалгалт хийсэн тохиолд Гаалийн ерөнхий газрын даргаас баталсан удирдамж байх ёстой. Удирдамжийн дагуу энэ компанид танилцуулж үүнд шалгалт хийж болно. Гэтэл Гаалийн ерөнхий газраас бүрдүүлэлтийн дараах ямар шалгалт хийгээгүй. Ямар ч удирдамж батлуулаагүй. Зүгээр л амаараа шийдвэрлэсэн. Хоорондоо ярьж байгаад компанийн эрх ашгийг зөрчиж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримт болон миний дурдаж байгаа ямар ч удирдамж байхгүй. Ямар шалгалт хийсэн зүйл байхгүй нөхцөл байдал байна. Гаалийн мэдүүлгийн нэгдсэн сан байгаа. Тус мэдүүлэгт өөрчлөлт оруулах эрх нь мэдүүлэгчид байдаг. Мэдүүлэгч бараагаа буруу, алдаатай хийсэн байна зөв болгож мэдүүлье гэвэл Гаалийн тухай хуульд зааснаар мэдүүлэгт өөрчлөлт оруулах эрхтэй. Мэдүүлэгчийн эрх болохоос биш Гаалийн ерөнхий газар мэдүүлэгт өөрчлөлт оруулах ямар ч эрх байхгүй. Гаалийн ерөнхий газар бүрдүүлэлтийн дараа шалгалт хийж зөрчил тогтоож акт тавьсан тохиолдолд нөхөн бичилт хийлгэж болно гэсэн хуулийн зохицуулалттай. Түүнээс биш шалгалт хийгээгүйгээр дотооддоо хас гэж шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаа Гаалийн тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, бусад хууль тогтоомж, үүний дагуу хэрэглэгдэх эрх зүйн эх сурвалж хэм хэмжээг хэрэглэх эрэмбэ дарааллын дагуу Монгол улсын хууль болоод олон улсын гэрээ хоорондоо зөрчигдсөн тохиолдолд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тодорхой заачихсан. БТКУС-ын кодыг тайлбарлах эрх Гаалийн ерөнхий газарт байхгүй. Харин ямар эрх байдаг вэ гэхээр БТКУС-ын кодыг үндэслээд Гаалийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж шийдвэрээр нь үндэсний БТКУС-ын кодыг батлах эрх байхгүй. Маргаан бүхий хоёр бараа бүтээгдэхүүн дээр яг үндэсний кодоор бараа бүтээгдэхүүнийг юу гэж баталсан юм. Гаалийн ерөнхий газар бараа бүтээгдэхүүн дээр үндэсний кодоо *******.90.00, болгож баталсан зүйл байна уу гэхээр Гаалийн ерөнхий газрын баталсан Олон улсын үндэсний код баталсан дээр ерөнхий олон улсын БТКУС-ын кодоо хуулаад тавьсан. Монгол улсыг үндэсний кодоо батлаагүй, батлах ч боломж байхгүй. Яагаад гэхээр “Санчир-Ундрах” ХХК-ийн оруулж ирж байгаа дэвшилтэт технологи буюу хүний биед суугаад уусаад бий болоод явж байгаа эмнэлгийн хэрэгслийг Монгол улс үйлдвэрлэх нь байтугай яаж үйлдвэрлэхийг нь мэдэхгүй. Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас ямар бараа бүтээгдэхүүн, ямар найрлагатай хийдэг гэдгийг мэдэхгүй тул Монгол улс үндэсний код батлах боломж байхгүй. Гэтэл үйлдвэрлэгч улс буюу Хятад улс, Солонгос улс өөрсдөө үйлдвэрлэж байгаа тул тухайн улсынхаа кодоор *******.90.00 гэдэгт хамаарч байна. Олон улсын БТКУС-ын кодоороо ч гэсэн хамаарч байгаа гэдэг бүх бичиг баримт инноваци *******.90.00-аар тодорхойлоод оруулаад ирчихсэн байхад Гаалийн ерөнхий газар хуульд заасан хяналтыг хэрэгжүүлж байна гэдэг бүрэн эрхийн байдлаа хуульд заасан эрх байгаа боловч эрхээ хэтрүүлж хэрэглээд байна. Ингэж хуулийг буруу тайлбарлах үндэслэл байхгүй. Хэрэвзээ үнэхээр энэ асуудал дээр Солонгос улсын гааль *******.90.00 гэж оруулж ирсэн. Манай улсын гааль та нар татвар төлөхөөс зайлсхийж байна. Иймд үүнийгээ болго гэж хэлээд байгаа. Тэгэх юм бол 2 гаалийн маргаан болж байгаа. Манай улс үүнийг гэж үзэж байна. Та нар яагаад *******.90.00-иар оруулж ирж байгаа вэ гэж маргах ёстой. Тэгэх БТКУС-ын дүрэм дээр маргаан шийдвэрлэх гэж тодорхой заалттай оруулж ирсэн байна. Тус заалтад хэрвээ БТКУС-ын кодыг тайлбарлах, хэрэглэхэд ямар нэгэн маргаан гарах юм бол үүнийг хэлэлцэн оролцогч талууд үнэлгээний хороо буюу БТКУС-ын хороондоо шийдвэрлүүлж маргааныг эцэслэн шийдвэрлэнэ. Эхлээд эвийн журмаар шийдвэрлэнэ, болохгүй бол БТКУС-ын хороонд хандаж шийдүүлэх гэж байгаа. Хоёр улсын гаалийн байгууллагатай холбогдох маргааныг зөвхөн “Санчир-Ундрах” ХХК-д Гаалийн инвойсын худалдааны гэрээг бид арилгаад болгох ёстой юм шиг байна. Гэтэл Гаалийн тухай хууль дээр дагалдах бичиг баримтыг үнэн зөвийг хариуцаад ямар ч засвар оруулж болохгүй, Монгол улсын зөрчлийн тухай хууль батлагдсан. Монгол улсын зөрчлийн тухай хууль дээр хэрвээ мэдүүлэгч буюу импортлогч компани нь гаалийн бичиг баримт буюу дагалдаж ирсэн бичиг баримтыг өөрчилсөн, засварласан, ямар нэгэн байдлаар агуулгыг өөрчилсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ. “Санчир-Ундрах” ХХК өөрчлөөд түүн дээр хариуцлага хүлээгээд явах ёстой. Харин хариуцсан шийдвэрийг Гаалийн ерөнхий газар хүлээх үү?. Ийм нөхцөл байдал үүссэн. 2 шийдвэр байгаа тул тодорхойлоод хэлье. 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг засаад илгээ гэсэн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төв үйлдэл хийж байгаа. Тус үйлдэл буюу шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байгаа. Цахим дээр засаад буцаасан төлөвт оруулсан шийдвэр байгаа. Энэ шийдвэрийг Бүрдүүлэлтийн цахим төв хийсэн. Тус шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Мөн Бүрдүүлэлтийн цахим төв шийдвэр гаргахдаа барааны ангилал үнэлгээний хэлтсийн дарга
Б. гэх хүнээс амаар “код буруу авсан” гэх өгүүлбэр авсан байдаг. Шийдвэр гэхэд хэцүү байгаа. Гэвч хариуцагч талаас шийдвэр юм яагаад гэхээр Барааны ангилал үнэлгээний хэлтэс ангиллын кодыг тодорхойлох эрхтэй учир зөвлөмж чиглэмжийн дагуу гаргасан гэж хэлж байгаа тул ямар арга байхгүй шийдвэр болж байгаа. Иймд Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн код буруу байна гэж гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Дараагийн шаардлага нь Гаалийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан байдаг. Та нар илтэд хуулийг буруу хэрэглэж танай захиргааны албан тушаалд хуульд заасан эрхээ хэтрүүлж ашиглаж манай эрх ашгийг зөрчлөө гэхэд үүн дээр зөв байна гэх шийдвэрийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2357 дугаар шийдвэрээр Гаалийн ерөнхий газрын дарга хариу өгсөн. Гаалийн ерөнхий газрын дарга гэдэг хуульд заасны дагуу өөрийн доод удирдлага нэгжүүдийн хууль зүйн үр дагаврыг хянах, нэгдсэн удирдамжаар хангах чиг үүрэгтэй. Түүнээс гадна Гаалийн тухай хуульд заасан хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд илтэд хууль зөрчсөн шийдвэрийг хаацайлсан шийдвэр гаргаж байгаа тул тус шийдвэр нь хууль зөрчсөн байна гэж үзэж үүнийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байгаа... ” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсад барааг тодорхойлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцэд нэгдэн орсон. Конвенцийн удиртал хэсгийн уншиж өгье. Олон улсын худалдаа нь барааны ангиллын нэг системээс нөгөөд шилжих явцад түүнийг дахин тодорхойлох, ангилах болон кодлохтой холбогдон гарч буй гарсан зардлыг багасгах нь конвенцийн зорилго. Үүнээс юу гэж ойлгох вэ гэхээр нэг улсын үйлдвэрлэлээр тодорхойлсон барааг нөгөө улс худалдан авагч импортлогч улс нь дахин тодорхойлж, цаг зав, мөнгө үрээд байх шаардлага байхгүй. Үүнийг эцсийн нэг кодтой болгоё. Нэгнийхээ кодолсон кодыг нөгөө улс нь хүлээн зөвшөөрч хүлээж авдаг болъё. Мэдүүлэг дээр байгаа дагалдах бичгүүд дээр кодыг тавьж өгье. Худалдаа аж үйлдвэрийн танхимаар баталгаажуулж явъя гэдэг конвенц. Өнөөдөр энэ конвенцийг ажиллаж байсан бол бид нар энд шинжлэх ухааны нэр томъё ярьж мэтгэлцээд суух ямар ч шаардлага байхгүй. Цаанаасаа Санчир-Ундрах ХХК-ийн Гаалийн мэдүүлэг дээр дагалдах бичгүүд дээр нь *******-тай кодтой юм гэдэг нь дагалдах бичиг дээр ирсэн байгаа. Нотлох баримт шинжлэн судлах явцад дагалдах бичиг дурдагдсан. ******* кодтой болох нь харагдсан. Харамсалтай нь Гаалийн улсын байцаагч нар БТКУС-ны кодыг тодорхойлсон баримтыг байгаагүй гэдэг тайлбар хэлээд байна. Мөн Монгол улсын нэгдэн орсон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц гэж 1973 оных байгаа. Тус конвенцийн хавсралтын гарал үүсэл тодорхойлсон хэсэг дээр гарал үүслийн нотлох баримт гэдэг дээр юуг ойлгох вэ гэхээр барааны гарал үүслийн гэрчилгээ, гарал үүслийг баталгаажуулсан мэдүүлэг эсвэл гарал үүслийн мэдүүлгийг хэлнэ гэж байгаа. Гарал үүслийн мэдүүлэг гэж юуг ойлгох вэ гэхээр барааг экспортлохтой холбогдуулан үйлдвэрлэгч, хийгч, нийлүүлэгч, экспортлогч эвсэл бусад этгээд үнийн нэхэмжлэх дээр эсвэл тухайн бараатай холбогдох аливаа бусад бичиг баримтад барааны гарал үүслийг тодорхойлно гэж заасан... Инвойс гэдэг зөвхөн үнийн нэхэмжлэл юм. Энэ нь барааг тодорхойлох баримт бичиг биш гэж маргасан. Олон улсын конвенц дээр гарал үүслийг нотолж байгаа баримт мөн. Гарал үүслээр тодорхойлж тогтоож байгаа баримт бичгийг худлаа гэж үзвэл тухайн Гаалийн байгууллагад хандаж маргаанаа шийдвэрлүүл гэдэг конвенц байгаа. Тус конвенцийг барьж ажилласан бол энэ маргаан гарахгүй байсан. Бид нар үйлдвэрлэгчээс өгсөн БТКУС кодын дагуу мэдүүлгээ өгсөн нь хуульд нийцсэн үйлдэл учир Гаалийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.4. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа:
3.4.1. Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.: “Санчир-Ундрах" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн "Код буруу байна" гэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсжээ. Барааны ангилал, үнэлгээний хэлтсээс "Санчир Ундрах" ХХК-ийн импортлон 05-2231003-24-I30002 тоот мэдүүлгээр "судас бөглөгч" гэж мэдүүлсэн, 05-2231003-24-I30264 тоот мэдүүлгээр "зүрхний мэс заслын амплатцер" гэж мэдүүлсэн барааны ангиллын кодыг засах чиглэлийг Бүрдүүлэлтийн цахим төвд өгсөн нь гаалийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, удирдамж чиглэлээр хангаж ажилласан үйлдэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.2.Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга шүүх хуралд бичгээр гаргасан тайлбартаа: Санчир Ундрах ХХК-ны 2024 оны 01-дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24-I30002 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I30264 дугаартай гаалийн мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг болгон засаж гаалийн бүрдүүлэлт хийсэн Гаалийн улсын байцаагч нарын мэдүүлэг шалгасан шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Санчир Ундрах ХХК нь гурван төрлийн судас бөглөгч, зүрхний амплатцер гэх бараануудыг тус тус мэдүүлсэн. Зүрхний амплатцер гэдэг нь зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойг бөглөх, судас бөглөгч (,,) нь артери, вений судсанд хоргүй хавдрыг тэжээгч судсыг бөглөх зорилгоор хүний биед суулгадаг суулгац юм. Энэ суулгацууд нь тэр чигтээ хүний биед үүрэг гүйцэтгэн үлддэг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ "Санчир Ундрах ХХК нь гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогчийн бараагаа дагалдуулан ирүүлсэн бичиг баримтын дагуу импортолж байгаа барааны Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодыг *******.90.00 болон *******.39.00 гэж тус тус гаальд мэдүүлдэг" хэмээн дурдсан байна. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ерөнхий тайлбар 6 дүрэмтэй. Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн 1-д "Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдсан дүрмийн заалтыг баримтална" гэж заасан. Дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан барааны ангиллын жагсаалтын зүйл *******-ын гарчигт "Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж /сцинтиграфын аппарат орно/, эмнэлгийн цахилгаан бусад аппарат, хараа шалгах багаж" хамаарна гэж жагсаалтад бичигдсэн байна.
Мөн зүйл *******-ийн хамааруулахгүй тайлбарын (п) Гэмтэл согогийн эмчилгээний хэрэгсэл, биеийн хиймэл хэсэг, ясны хугаралтын хэрэгслүүд нь Зүйл -д хамаарна хэмээн заасан. (Тайлбар бичиг 5-р боть хуудас-248). Иймд дээрх дүрэм болон тайлбарын дагуу Зүрхний амплатцер, судас бөглөгч гэх бараанууд нь хүний биеийн согог эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах суулгац тул дээрх дүрэм болон тайлбарын дагуу зүйл *******-д хамаарахгүй, зүйл -д хамаарч байна. Өөрөөр хэлбэл зүйл *******-д эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж, эмнэлгийн цахилгаан бусад аппарат, хараа шалгах багаж хамаарч байна. Дээрх дүрмийн дагуу зүйл -ийн гарчиг болон Тайлбар бичиг 5-р боть-д "*******,*******,*******,******* бусад хэрэгсэл" гэх хэсгийн 4-т "Тодорхой эрхтний хэвийн үйл ажиллагааг орлох эсвэл дэмжих зориулалттай хүний биед суулгах хэрэгсэл" хамаарахыг тайлбарласан байна.
Энэхүү тайлбарт үндэслэж барааг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодоор ангилсан нь зөв тул өөрчлөх боломжгүй. Одоо мөрдөж буй гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 21-р зүйлийн 21.1-д барааг тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэнэ гэж заасан байна. Нэгдүгээр дүрэм нь Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад анхан шатны лавлагаа баримжаа болно, Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дараагийн дүрэм рүү ангилна хэмээн конвенцид заасан.
Уялдуулсан системийн Ерөнхий тайлбар дүрэм болон Барааны ангиллын жагсаалтаас гадна зөвхөн гаалийн байгууллагын ажилтнуудад зориулсан Тайлбар бичиг байдаг. Одоо ашиглаж буй энэ боть нь Дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем /БТКУС/-ийн Тайлбар бичиг юм. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21-р зүйлийн 21.2-т "БТКУС-д үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална" мөн хуулийн 22-р зүйлийн 22.2-т "Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ" гэж тус тус заасан байна. Гаальд мэдүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын бараа түүнийг дагалдаж ирсэн баримт бичгийн мэдээлэл болох барааны ангилал, үнэлгээ зэргийг гаалийн байгууллага нягтлан шалгадаг ба хуулийн дагуу тус заалтыг үндэслэж мэдүүлсэн барааны ангиллын кодыг өөрчилсөн.
Үүнээс гадна Гаалийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.1-т "Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт нь бүрэн, хүчин төгөлдөр эсэх" 63.1.2-т "Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх 63.1.3-т "Гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх" зэргийг гаалийн байцаагч шалгана гэж заасан байна. Мөн гаалийн байцаагч нь Гаалийн тухай хуулийн 269-р зүйлийн 269.1.3-т заасан гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, 269. 1.8-д заасан гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэн ба татвар хураамж зөв ногдуулахын тулд барааны кодыг өөрчилсөн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн 8 дах хэсэгт "... гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогчийн бараагаа дагалдуулж байгаа бичиг баримтдаа барааныхаа Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодыг *******.90.00 болон *******.39.00 гэж бичсэн нь буруу гэж Монгол улсын гаалийн байгууллага үзэж байгаа бол “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” олон улсын конвенцын дагуу гадаад улсын үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогч, худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудтай маргаан үүсгэх ёстой" гэж дурдсан байна. Импортоор орж ирж буй барааны дагалдах баримт бичгийн ангиллын код олон төрөл байдал Ялангуяа БНХАУ, БНСУ-аас ирж буй барааны код буруу бичигдэж ирдэг тохиолдол олон бий. БНХАУ, БНСУ-аас орнууд экспортоо дэмжиж, аж ахуйн нэгж, иргэдийн хүссэн кодыг тавьж өгөх тохиолдол түгээмэл байдагтай холбоотой.
Санчир Ундрах ХХК-ийн маргаж буй бараануудын ангиллын код бусад ААН-ийн дагалдаж ирсэн баримт бичиг 902 ангиллын кодоор орж ирэн мэдүүлж, улсад төлөх ёстой татварыг төлж байхад Санчир-Ундрах ХХК нь *******.90.00 буюу татваргүй кодоор мэдүүлэн татвараас зайлсхийх гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү олон улсын конвенц болон гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан үндэслэлээр барааг *******.90.00 болон *******.39.00 зүйл бус дүгээр зүйлээр ангилсан ба нэхэмжлэгч гаалийн татвартай барааг татваргүй кодоор мэдүүлж татвараас зайлсхийх зорилго агуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай мэдүүлэг үйлдсэн. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай мэдүүлгээр судас бөглөгчийг бичиг баримтын шаардлагад хяналт тавьсан байцаагч байна. Нэхэмжлэлтэй холбоотой 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тухайн мэдүүлгийг Гаалийн байгууллага руу илгээж дагалдах бичиг баримтыг шалгаж үзэхэд *******.90.00 гэх кодыг аль баримт дээр нь дурдаагүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар дагалдах бичиг баримт дээр *******.90.00 гэсэн код тавьсан байсан. Түүнийг үгүйсгэсэн гэж хэлээд байгаа. Гаалийн байгууллага хуулиар олгогдсон эрхийн хувьд улсын төсөвт бүрдүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавихаас гадна статистикийн мэдээ мэдээлэл гаргах түүний үнэн зөвийг хангах гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдаг. Тус бүрдүүлэлтийн хувьд нэгдүгээрт дагалдах бичиг баримт дээр *******.90.00 гэж тогтоогүй боловч тухайн байгууллага буюу мэдүүлэг чинь тухайн мэдүүлгийнхээ үнэн зөвийг хариуцах ёстой гэж дүгнэсэн. Мөн тухайн байгууллага олон жил үйл ажиллагаа явуулчихсан энэ чиглэлээрээ томдоо ордог компани учир хууль сахилтын түвшин өндөртэй байгаа гэж миний хувьд ойлгож, мөн гадаад худалдааг хөнгөвчлөх чиг үүрэг байдаг учир *******.90.00 буюу хүн эмнэлгийн гэж л мэдүүлсэн. Түүнээс биш мэс заслынх, нарийн тодорхой мэдүүлээгүй. Хүн эмнэлгийн гэсэн байдлаар мэдүүлсэн. *******.90.00-аар мэргэжлийн учраас орж ирж байгаа бараа болгон дээр суулгац уу гэж тухайн цаг мөчид зууралдах шаардлага байдаггүй. Хууль сахилтын түвшин гайгүй гэж үздэг компани гэж үзсэн учир бүрдүүлэлт хийгдэж бараа эзэндээ олгогдоод явсан. “Санчир-Ундрах” ХХК татвараа төлөөд бараагаа хүлээж авсан гэсэн үг. 5 сард Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсээс эдгээр мэдүүлгүүд барааны ангиллын код алдаатай байж болзошгүй байна гэх жагсаалт, сургалт, барааны мэдээллийг шалгах явцад ийм мэдүүлэг гарч ирлээ гэсний үндсэн дээр нягталж шалгаад. Энэ нь хүний судас дотор бөглөж тодорхой хэмжээгээр үлддэг юм байна гэж бичлэг болон бусад баримтыг нь үзсэн. Гаалийн байгууллага үндсэн мандат чиглэлийн дагуу Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлд зааснаар чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах эрхтэй гэсэн заалт байдаг. Зөвхөн энэ байгууллагын татвараас зайлс хийх гэж байна гэдэг үүднээс биш. Давхар статистикийн үнэн зөвийг хангах, барааны мэдээлэл зөв байна уу?, бид татвараа зөв тогтоосон байна уу?, тус бараа зөв кодлогдсон байна уу гэдэг энэ утгаар нь нягталж шалгаад 5 сард Санчир-Ундрах ХХК-ийн мэдүүлгийг зуучилсан ХХК-ийн утас руу залгаж барааны ангиллын үнэлгээний хэлтсээс ийм чиглэл ирсэн, би үүний дагуу шалгаж үзэж энэ бараа нь -д орох юм байна гэж шийдвэрлэлээ гэж хэлсэн. Миний шийдвэр систем дээр буцаагдаж байгаа тул тэр нь албан ёсоор шийдвэрлэж байгаа. Миний шийдвэрийг ХХК биелүүлж явсан. Гэвч тухайн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тухайн компанийн асуудал тул тухайн үед өдөр тутмын процессыг дагаж шийдвэр гаргасан. Албан байдлаар шийдвэр ирсэн, ирээгүй гэдэг асуудал дээр тодорхойгүй байдал үүсээгүй гэж үзэж байна. Магадгүй гэсэн зүйлийг нягталж үзээд юм байна гэж миний хувьд үзэж шийдвэрээ гаргасан. Шийдвэрээ мэдэгдэж, мэдэгдсэн компани нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж надад хэлж байсан. Хүлээн зөвшөөрөхгүй байх эсэх нь тухайн компанийн эрхийн асуудал. Тус мэдүүлэг дээр барааны ангиллын кодыг ингэж тодорхойлох нь зөв юм байна гэж шийдвэрлэсэн. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаа дараа дараачийн шатанд шийдвэрлээд яваарай гэж мэдэгдсэн. Одоо нэхэмжлэгч компани дээр татварын нэхэмжлэл үүссэн явж байгаа” гэв.
3.6. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайд байгаа байцаагч нарт өдөрт ******* мэдүүлэг ирдэг. Нэг айл 1 бараатай байж болно, 100 ч бараатай байж болдог. Цаг хугацаа маш богино. Тодорхой хэмжээний цаг хугацааны стандарттай учир ихэнх тохиолдолд дагалдах бичиг баримтыг нь харж онцолсон зарим нэр төрлийн барааг ажиглаж үзэх болохоос биш тухайн барааг өөрсдийнх нь мэдүүлснээр явуулдаг. Дараа нь Гаалийн ерөнхий газар шат шатны хариуцсан нэгжүүдтэй. Барааны ангилал үнэлгээ, статистик байгаа. Тодорхой хэмжээний тарифтай холбоотой тусгай зөвшөөрөлтэй бараа байх юм бол Гаалийн хяналт бүрдүүлэлтийг хянаад явж байдаг. Тухайлбал Хятад улсаас орж ирж байгаа автомашин дээр мотоциклын кодтой байх зэрэг байдаг. Германаас орж ирж байгаа бенз машин дээр сэлбэгийн кодтой байх зэрэг код байдаг. Явсан бараа дээр эрсдэл тооцох буюу Гаалийн татварт тус бараа онцгой татвартай бараа гэж холбогдох хэлтэс, холбогдох ажилтнууд үздэг. Тодорхой хугацааны дараа шалгаж үздэг. Бүх бүрдүүлэлтийг системтэйгээр үздэг. Бүрдүүлэлт хийсэн барааг 5 жил дотор үзэж алдаагаа засдаг. Энэ нь зөвхөн “Санчир-Ундрах” ХХК-ийн эмийн хэрэгсэл дээр биш. Машин, химийн бодис зэрэг бүх төрөл дээр явдаг. Зарим нь тусгай зөвшөөрөлтэй барааг тусгай зөвшөөрөлгүй явсан тохиолдол гардаг учир бид нар буцааж нөгөө барааг нь мэдүүлэг өгсөн айлын араас хөөцөлдөж засаад явдаг. Энэ нь тийм сонин зүйл биш. Маш их ачаалалтай. Өдөрт 500-600 аж ахуй нэгж, 300-400 хувь хүний бүрдүүлэлтийн бүх барааны кодыг үзээд явах боломжгүй. Код гэдэг зүйлийг ямар учраас ярьж байгаа вэ гэхээр би 1997 оноос хойш барааны ангиллыг Дэлхийн Гаалийн байгууллагаас барааны ангиллын чиглэлээр 5 жил тутам сургалт явуулж тодорхой хэдэн бараа яаж ангилах талаар үздэг. Ангилахдаа *******.90.00, гэж үзэхгүй. Ерөнхий зарчмаар системтэй дүрмээр ангилдаг. Тус дүрмийн эхний нэгдүгээр дүрэм нь л жагсаалтад байгаа нэрийг үзнэ. Янз бүрийн бараанаас бүрддэг. Барааны бүтэц нь юу вэ, зориулалт нь юу вэ?. Ямар хийц материалаар үздэг вэ гэж тодорхой зарчмаар ангилдаг тул энгийн байцаагч хараад ялгах боломж байхгүй. Тодорхой мэргэшсэн хүмүүс тухайн тухайн барааг үзэж явдаг. Нэр дурдаагүй түмэн бараа байгаа. Бараа болгоныг жагсаах боломж байхгүй. Зориулалтаар нь ангилах уу, хийсэн материалаар нь ангилах уу гэдгийг дүрмээ үзэж байгаад шийддэг. Энгийнээр шууд хараад хийх боломжгүй нарийн процесс байдаг. Бүрдүүлэлтийн дараа мөн адил санхүүгээ үзэхээс биш мэргэжлийн барааны ангилал хариуцсан хүмүүс зөвлөгөө өгөхгүйгээр тодорхой шийдвэр гаргадаг. Энэ нь хэцүү процесс. Энгийн хүн хараад мэдэхгүй. Тодорхой шалгалт хийж алдааг нь олдог. Өнөөдөр олохгүй байлаа гэхэд жилийн дараа олж журам, хуульд зааснаар ямар тохиолдолд буцаах уу? Гаалийн ерөнхий газраас тодорхой эрх бүхий хүмүүс үндэслэлээ тайлбарлаж ямар байгаа нөхцөлд нь засах шаардлага гэдэг талаар. Засахдаа ямар ямар хүснэгтийг засах уу? юу өөрчлөгдөх үү, татвар өөрчлөгдөх үү. *******.90.00 барааны кодыг өөрчлөх гэж байгаа бол үндэслэл нь юу юм. Доор нь бүх зүйлээ бичиж байгаад энэ процессын үндсэн дээр засаж өөрчилдөг. Тэгж байж үүнийг засахгүй бол татвараа алдах болно. Мөн статистик мэдээ буруу гарах болно. Бид нар өөр өөрсдийнхөө үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгээд явдаг. Яг өнөөдөр 700-800 мэдүүлгийг бүгдийг нь засах боломж байдаггүй. Нэхэмжлэгч талаас код тавьж ирдэг гэж хэлж байна. Код угаасаа тавьж ирдэг бараа, тавихгүй ирдэг бараа гэж байдаг. Код тавихгүй ирдэг зөндөө бараа байгаа. Тухайлбал хөнгөлөлт чөлөөлөлтөөр ороод татвараас хөнгөлчихсөн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг шал өөр бараагаар буюу аж үйлдвэрийн, уул уурхайн экскаваторын кодоор ирдэг. Зөв буруу гэдгийг байцаагч үзэх ёстой. Байцаагч үзэж чадаагүй бол дараагийн шатанд үзэж засаад явдаг. Энэ нь хууль бус үйлдэл биш. Яагаад гэвэл хуульд чөлөөт эргэлтэд орсон барааг 5 жил хүртэл үзэх болно” гэв.
3.7. Хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Барааны ангилал үнэлгээний хэлтэст барааны ангилал хариуцсан байцаагчаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Манай нэгжийн чиг үүргийн хүрээнд гаалийн бүрдүүлэлтийн явцад болон бүрдүүлэлтийн дараа бүрдүүлэлт хийсэн барааны ангиллыг нягтлан шалгах үйл ажиллагааг чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч талын барааны хувьд бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас 2020-2022 оны бүрдүүлэлт нь бүрдүүлэлт хийх шалгалт, удирдамжийн дагуу шалгалт хийж дүгнэлт гаргасан байгаа. Тус дүгнэлтэд одоогийн энэ хэрэгт яригдаж байгаа зүрхний мэс заслын амплатцер, судас бөглөгч гэдэг 2 бараа нь хоёулаа орсон байгаа. Дээр нь 3 барааны хувьд ангиллын код нь буруу учир татвар ногдуулах дүгнэлт гарсан байгаа. Тэр нь дахин нэг барааг системтэйгээр оруулсан байдаг. Гаалийн байгууллагаас нэгэнт бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас шалгалт хийгээд дүгнэлт гаргасан барааны хувьд адилхан ангиллын кодын нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй. Конвенцээр хүлээсэн үүргийн дагуу. Тэр үүргийнхээ дагуу бүрдүүлэлт нь буруу *******.39.00 гэсэн кодоор бүрдүүлэлт хийгээд явсан байсан тул үүнийгээ нягталж шалгаж өгнө үү. Ангиллын код буруу бүрдүүлэлт хийсэн юм биш үү?. Танай цахим төвд манайхаас 2-3 удаа сургалт хийж чиглэл өгсөн. Алдаатай бүрдүүлэлтээ засаж нэгдмэл байдлыг хангах ёстой байна гэх чиглэлийг манай хэлтсээс өгсөн. Өгсөн чиглэлийн дагуу Бүрдүүлэлтийн цахим төв гаалийн 2 мэдүүлгийг буцааж засуулахаар болсон” гэв.
3.8. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын тайлбартай адилхан. Нягтлан шалгахад гарал үүслийн бичиг баримт нь тодорхойгүй байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны
хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн “Санчир-Ундрах” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05- дугаартай мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг болгон засаад илгээ” гэсэн шийдвэрийг, Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн “Код буруу байна” гэсэн аман шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Санчир-Ундрах” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05- дугаартай мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг болгон засаад илгээ” гэх шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
2.1.Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “Мэдүүлэгч гаалийн байгууллагын хүлээн авсан гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана”, 62 дугаар зүйлийн 62.3-т “Гаалийн байгууллага, албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл бусад этгээдийн хүсэлт, даалгавраар гаалийн мэдүүлэг бичих буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно”, тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас үзвэл гаалийн мэдүүлэгт өөрчлөлт оруулах эрх зөвхөн мэдүүлэгчид байхаар хуульчилсан байна.
2.2. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “Санчир-Ундрах” ХХК-ийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I3064R дугаартай мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг болгон засаад илгээ” гэх шийдвэр нь мэдүүлэгчийн хүсэлтээр өөрчлөлт оруулаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, тайлбараар тогтоогдож байна.
2.3. Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэмд тухайн маргаан бүхий “90.18” болон “90.21” гэх кодуудыг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
90.18-“Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж (сцинтиграфын аппарат орно), эмнэлгийн цахилгаан бусад аппарат, хараа шалгах багаж.
Маргаан бүхий Санчир ундрах ХХК-ийн гаальд мэдүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай бараа нь: 90.18.90-”Бусад багаж хэрэгсэл”,
2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05- дугаартай бараа нь: 90.18.39-”Бусад”
90.21-“Гэмтэл согогийн хэрэгсэл (тулгуур, хагалгааны үлээс, чангалаа, сойлт орно), ул төмөр болон хугаралт, бэртэлтийг эмчлэхэд хэрэглэгдэх бусад хэрэгсэл, хүний биеийн хиймэл хэсэг, сонсголын аппарат болон гэмтэл согог заслын зориулалтаар******* эсвэл************** зориулалтын бусад хэрэгсэл, 90.21.90-”Бусад” гэж тус тус тайлбарласан байна.
2.4. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн 2 эмнэлгийн хэрэгслийг байнга хэрэглэдэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэдгээр гэрчүүд мэдүүлэхдээ “Санчир-Ундрах ХХК-ийн гаалиар оруулж ирсэн хоёр бараа нь тухайн дүрмээр тодорхойлогдсон кодуудаас *******.90.00 болон *******.39.00-ын тайлбартай дүйцэж байна, суулгац биш үйлчилгээний дараа биед 14-21 хоногт уусаж алга болдог, хүний биед суулгац биш учир -т хамаарахгүй. ...тухайн бөглөгч материал нь хүний биед орохоос өмнө тэр чигээрээ нунтаг байдаг ...үүнийг дангаар нь хийх боломжгүй...аль болох нарийн судас дээр гуурс битүүлдэг тул найруулж байж урсамтгай чанарыг нэмэгдүүлж хавдрын судлууд руу оруулдаг...гол зорилго нь хавдрыг бөглөхийн тулд ганц бөглөгч ашигладаггүй химийн тариа болон тосон бодис ашигладаг...хавдар нь тэр чигээрээ артерийн судас байгаа түүнийг нь чигжиж дүүртэл бөглөдөг, тэгж байж тухайн хүний хагалгаа маш сайн болно...эхлээд тосон бодисоо хийдэг...тосон бодис тодорхой хэмжээний маш нарийн хавдрын хялгасан судсыг бөглөдөг ...түүний хажуугаар химийн тариа тарьж байж хавдрын эс дээр байрлах хугацаа байдаггүй... Тэр хэсэгтээ хадгалагдаж байж тухайн химийн хавдрын эсрэг үйлчилгээ болж бөглөж дүүрдэг...хавдар судас нь өргөнөөс нарийн руу явдаг...хялгасан судсыг бөглөж бүдүүн судасны урсгалыг хааж өгдөг...тэгж байж тухайн хавдар хэсэг хугацаанд дотроосоо үхжиж хавдар шохойжиж эдгэрдэг...бөглөгч материалаар хааж байгаа тул үлддэг гэж хэлж байгаа, гэтэл хэсэг хугацааны дараа нээгдэх болно...хүний биед суугаад үлдэх зүйл гэж хариуцагч бичсэн байна. Бөглөгч материал нь бодистой шахдаг. Жижиг судас байвал бага ордог, том судас байвал их ордог...хэсэг хугацааны дараа буцаад судас нь нээгддэг..иймд суулгац гэж үзээд -т оруулах боломжгүй *******.90.00 болон *******.39.00-т орохоор байгаа” гэж тайлбарлажээ.
2.5. Санчир-Ундрах ХХК-ийн оруулж ирж байгаа тухайн нэр бүхий хоёр барааг манай улс руу экспортолж байгаа Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс маргаан бүхий 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай барааг “*******.90.00” гэх кодоор, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 05- мэдүүлгийн дугаартай барааг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн кодоор “*******.39.00”-д хамааруулан мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. [1]
3. “Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн “Код буруу байна” гэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” 4.2.1.Хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Мөн Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2. “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байна.
3.2.“Санчир-Ундрах” ХХК нь БНСУ-ын ******* үйлдвэрлэгчээс Гадаад худалдааны гэрээний дагуу 3 төрлийн Судас бөглөгчийг 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай мэдүүлгээр, БНХАУ-ын Lifetech Scientific үйлдвэрлэгчээс 1 нэр төрлийн зүрхний амплатцерийг 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 05- дугаартай мэдүүлгээр импортлон гаалийн хилээр оруулж ирсэн байх ба тухайн дугаар бүхий 2 нэр бүхий барааг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” Олон улсын конвенцийн 5 дугаар ботид тайлбарласан байна.
3.3. Тус конвенц нь 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон ба Монгол Улс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцид 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэгдэн орж, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.
3.4. Тухайн Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч. нь тухайн гаалиар орж ирсэн нэр бүхий хоёр барааны “код буруу байна” гэх шийдвэрийг амаар гаргасан нь “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” Олон улсын конвенцийн 18 дугаар зүйлд “Энэ конвенцид ямар нэгэн тайлбар хийхийг зөвшөөрөхгүй” гэж заасантай нийцэхгүй байна.
3.5. Мөн тус конвенцийн 10 дугаар зүйлийн 2-т “Шийдвэрлэгдээгүй маргааныг уг маргаанд оролцогч талууд уялдуулсан системийн хороонд шилжүүлнэ. Хороо холбогдох маргааныг авч үзээд хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж гаргана” гэж зааснаар тус Уялдуулсан системийн хороо барааны кодын зөрүүтэй холбоотой маргааныг шийдвэрлэхээр байна.
3.6. Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн “Код буруу байна” гэх шийдвэр Гаалийн тухай хууль тогтоомж болох Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан “Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэж тодорхой заасан байхад хуулийг буруу тайлбарласан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
3.7. Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч. “Код буруу байна” гэж амаар шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
4.Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч “Санчир-Ундрах” ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн “Санчир-Ундрах” ХХК-ийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 05- дугаартай мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг болгон засаад илгээ”, Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн “Код буруу байна” гэх шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 63 дугаар зүйлийн 63.1.2, “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” Олон улсын конвенцийн 18 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 2, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэмд тус тус заасныг баримтлан “Санчир-Ундрах” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Санчир-Ундрах” ХХК-ийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 05- дугаартай мэдүүлгүүдийн Барааны ангиллын кодыг болгон засаад илгээ”, Гаалийн ерөнхий газрын барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ийн “код буруу байна” гэх аман шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА