2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01487

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 14,026,994 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 826,994 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 228,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.АЗБАЯР