2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00510

 

 

 

 

 

2025 01 22 192/ШШ2025/00510

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 15,150,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***К-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч *** нь 2023 оны 5-р сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ1715176370 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.**** нь зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 80 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа тул гэрээний 3.3.4-т зааснаар банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, 2024 оны 12-р сарын 4-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 14,612,956 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 524,011 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,417 төгрөг, нийт 15,150,384 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү.

 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 15,150,384 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 3-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 4-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 7-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 9-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,150,384 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 15,150,384 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 3-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 4-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 7-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 9-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,150,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 15,150,384 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 3-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 4-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 7-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөг, 2025 оны 9-р сарын 30-ны өдөр 1,683,376 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,702 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 116,851 төгрөгийг хариуцагчаас, 116,851 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ