| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/00138/И |
| Дугаар | 192/ШШ2025/01679 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/01679
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь 27,365,436 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 5,072,436 төгрөгөөр багасгаж, үлдэх 22,293,000 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 03 сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдрөөс эхлэн 2027 оны 03 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 04 сарын 28-ны өдөр 893,000 төгрөг, 2027 оны 05 сарын 28-ны өдөр 900,000 төгрөг, 2027 оны 06 сарын 28-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 294,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР