2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/01043

 

 

 

 

 

 

 

 

2025 02  06

192/ШШ2025/01043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *************** тоот хаягт оршин суух, ********* ургийн овогтой *********ын ********** /РД:/

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, ***************тоот хаягт оршин суух, **** ургийн овогтой *******ын ********** /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ************** тоот хаягт орших суух ******о ургийн овогтой ******ын ****** /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 24,195,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 34,839,700 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х цахимаар,

Хариуцагч Д.******,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.**********, О.************** нар нь хариуцагч Д.******т холбогдуулан 24,195,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.2.Хариуцагч Д.****** нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:  ****** овогтой ************** миний бие өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ************* тоот хаягт байршилтай 243,86 м.кв талбай бүхий Үйлдвэрлэл-Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын 70 м.кв объектыг иргэн Д.******т 2020 оноос эхлэн түрээслүүлсэн. Ингэхдээ өөрийн үеэл эгч болох ******х овогтой **********гаар дамжуулан түрээслүүлсэн. Хамгийн сүүлд түрээсийн гэрээг шинэчлэн 2023 оны 06 сарын 30-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээ нэртэйгээр байгуулсан боловч түрээслэгч Д.****** нь түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс 2020 оноос эхлэн түрээсийн төлбөрийн өр үүсгэж, нийт төлбөр 16,130,000 төгрөг болоод байна. Бидний хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт түрээслэгч нь төлбөрийг сар бүрийн 21-нд түрээслүүлэгч талд төлнө, 4.8 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна. Энэхүү гэрээний заалтын дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож үзэхэд нийт 8,065,000 төгрөг болж байна. Иймд Д.******аас түрээсийн гэрээний дагуу үүссэн түрээсийн төлбөр 16,130,000 төгрөг, алданги 8,065,000 төгрөг, нийт 24,195,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.****** нь нэхэмжлэгч Н.**********, О.************** нарт холбогдуулан 34,839,700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2.1.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.****** миний бие нэхэмжлэгч Н.**********, О.************** нарын хураан авч битүүмжилсэн бараа болох дэлгүүрийн тоног төхөөрөмж 15,830,000 төгрөг, хугацаа нь дууссан барааны өртөг үнэ 1,009,700 төгрөг, дэлгүүрийн хураагдсан бараа ойролцоогоор 18,000,000 төгрөг, нийт 34,839,700 төгрөг гэж үзэж нэхэмжилж байна. Үнэлгээний байгууллагууд бараа материалыг нүдээр үзэж үнэлгээ тогтооно гэсэн бөгөөд бүх бараа нэхэмжлэгч нарт хураагдсан учраас эдгээр барааг үнэлүүлэх боломжгүй юм. Хэрэв эд зүйлс биетээрээ байгаа бөгөөд чанарын шаардлага хангаж байвал буцаан авч болно гэжээ.

 

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримт

3.1.Нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 7/, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ /хх-ийн 8-16/, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ /хх-ийн 17-21/, Д.******ийн хүсэлт /хх-ийн 23-26/, мэдэгдлүүд /хх-ийн 98-106/, алдангийн тооцоолол /хх-ийн 154/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 155/, депозит дансны хуулга /хх-ийн 156-162/,

 

3.2.Хариуцагчаас Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37/, ************ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 77/, зарлагын баримтууд /хх-ийн 78-86/, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хяналтын камер суурилуулалт дүгнэлт /хх-ийн 87/, үнийн санал /хх-ийн 88/, хөргөгч хүлээлцсэн акт /хх-ийн 89/, хөргөгчний шилжилт хөдөлгөөний баримт /хх-ийн 90/, ***** ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 91/, хөргөгчийн тооцооны баримт /хх-ийн 92/,

 

3.3.Шүүх зохигчдын хүсэлтээр үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 123-125/ зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Д.******тай 2020 оноос Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байршилтай, 243.86 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 70 м.кв талбайг түрээсэлж байна. 2023 оны 06 сарын 30-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Энэ 70 м.кв талбай нь тусдаа гэрчилгээ байхгүй. Түрээслэгч 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө бүрэн төлөөгүйгээс 16,130,000 төгрөг өр төлбөр үүссэн. Түрээсийн гэрээний 4.7, 4.8-д зааснаар 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 100 хоног алданги 8,065,000 төгрөг нийт 24,195,000 төгрөг гаргуулна. гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Ковид-19 цар тахал гарч дэлгүүрийн орлого их муу байснаас түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон. 2023 оны 12 сарын 12-ны өдөр дэлгүүр хааж лацдаж, үйл ажиллагаа явуулах, төлбөр төлөх боломжгүй болсон. Би мэйлээр бараагаа зараад төлбөрөө төлөх талаар харилцаж байсан. Надад нэхэмжлэгч талаас төлбөрөө төлөөд бараагаа ав гэж хэлж байсан. Түргэн муудах бараа байсан. Цөөн тооны барааг 12 сарын 22-ны өдөр буцаан авсан. Түрээсийн төлбөр 14,230,000 төгрөг төлөөгүй болохыг зөвшөөрч байна. Харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч тал 2023 оны 12 сарын 12-ны өдөр дэлгүүр хааж лацдаж, үйл ажиллагаа явуулах, төлбөр төлөх боломжгүй болсон. Надад нэхэмжлэгч талаас төлбөрөө төлөөд бараагаа ав гэж хэлж байсан. Түргэн муудах бараа байсан. Дэлгүүрийн тоног төхөөрөмжийн үнэ 15,830,000 төгрөг, дэлгүүрт байсан барааны хугацаа дууссан 1,009,700 төгрөг, хураагдсан барааны үнэ 18,000,000 төгрөг нийт 34,839,700 төгрөг гаргуулна. гэж тайлбарласан байна.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...хариуцагч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс түрээсийн төлбөр барагдуулахаар хөрөнгийг нь битүүмжилсэн. Дэлгүүрийг гэрээний 4.4 зааснаар лацадсан. Үүнийг хариуцагч зөвшөөрч байсан. Энэ талаар албан бичгээр харилцаж байсан. 2023 оны 01 сарын 12-ны өдөр хийсэн үзлэгээр түрээслэгч хураан авсан бараагаа зараад тоног төхөөрөмж буцааж авах хүсэлт гаргасан. Барааны үлдэгдэл хэсэг болон тоног төхөөрөмж нь байгаа. Нэхэмжилсэн барааны үнэ давхцалтай байж болохоор байна. Бид нар хугацаа дуусах барааг худалдаж борлуулсан. 5,000,000 төгрөг болсон. үлдсэн бараа нь хадгалаатай байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү. гэжээ.

 

6.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Н.**********, хариуцагч Д.****** нар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлын байрын түрээсийн гэрээ бичгээр байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байршилтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай, 243.86 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 70м.кв талбайг сарын 1,900,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8 дугаар тал/

 

7.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Н.**********, хариуцагч Д.****** нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.     

 

8.Үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээний дагуу үүрэг үүснэ.

 

9.Талууд түрээсийн гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан, үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ бус түүний тодорхой хэсэг талбайг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасантай нийцсэн байх тул талбай түрээслэх гэрээг заавал улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй тул хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

10.Харин дээрх гэрээнд О.************** гэрээний болж эрх, үүрэг хүлээгээгүй тул гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй бөгөөд үүрэг хүлээх үндэслэлгүй.

 

11.Нэхэмжлэгч Н.********** нь хариуцагч Д.******т 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 6,165,000 төгрөг төлөөгүй, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10,365,000 төгрөг төлөөгүй байгаа мэдэгдэж, гэрээний 4.3-т заасан алданги тооцох, 4.6-д заасан битүүмжлэх арга хэмжээ авахыг бичгээр мэдэгдсэн байна. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдэл 14,230,000 төлөөгүй учир түрээсийн зүйлийг битүүмжилж, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 104-106 дугаар тал/

 

12.Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тооцож 16,130,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч гэрээ цуцлахыг зөвшөөрч маргаагүй ч түрээсийн төлбөр 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 14,230,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж маргасан.

 

13.Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилсэн. Хариуцагч битүүмжлэгдсэн эд зүйлсээ буцаан авч төлбөр төлөх хүсэлт гаргасан ч нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй тул гэрээ 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цуцлагдсан, энэ хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

14.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний 4.7-д Түрээсийн төлбөрийг сар бүрийн 21-нд түрээслүүлэгч талд төлнө. 4.8-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ. гэж тохиролцсон байна. Алдангийн талаарх тохиролцоо хуульд заасан шаардлагыг хангасан тул үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги шаардах эрхтэй.

 

15.Нэхэмжлэгчийн шаардсан алдангийн тооцоолол, тайлбараар гэрээ цуцлах хүртэл нэг сарын түрээсийн төлбөр 1,900,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 1,210 000 төгрөг 19 хоногийн алданги, 114,950 төгрөг, гэрээ цуцалснаас хойш 16,130,000 төгрөгөөс 81 хоногийн алданги нийт 8,065,000 төгрөгийн алданги шаардсан. /хх-ийн 154 дүгээр тал/

 

16.Хариуцагч түрээсийн төлбөрөө тохиролцсон хугацаанд төлөөгүй боловч гэрээ цуцлагдсан үеэс гэрээний үүрэг дуусгавар болно. Иймээс нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны алданги 114,950 төгрөг шаардах эрхтэй.

 

17.Иймд хариуцагч Д.******аас 14,344, 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.**********д олгож, нэхэмжлэлээс 9,850,050 төгрөг болон нэхэмжлэгч О.**************ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

18.Хариуцагч Д.****** нь нэхэмжлэгч Н.**********, О.************** нараас түрээсийн төлбөр төлөөгүй шалтгаанаар битүүмжилж авсан хүнсний барааны үнэ 18,000,000 төгрөг, хугацаа нь дууссаны дараа буцааж өгсөн барааны үнэ 1,009,700 төгрөг, дэлгүүрийн тоног төхөөрөмж 15,830,000 төгрөг нийт 34,839,700 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

19.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус заасан.

 

20.Нэхэмжлэгч Н.**********, хариуцагч Д.****** нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 381.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ч хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээ цуцлагдаж дуусгавар болсон. Нэхэмжлэгч О.**************, хариуцагч Д.****** нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй.

 

21.Хариуцагч хугацаа дууссан барааны үнэ 1,009,700 төгрөг, дэлгүүрт 18,000,000 төгрөгийн хүнсний бараа байсан болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна. Харин нэхэмжлэгч нар нь хариуцагчийн барааг худалдан борлуулахад 5,000,000 төгрөг болсон гэх тайлбар гаргасан.

 

22.Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэх учир нэхэмжлэгч нар 5,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

23.Шүүх хуралдаанд зохигчид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тоног төхөөрөмжийн үнэ 15,830,000 төгрөг гаргуулах шаардлагад эвлэрсэн байна.

 

24.Талуудын эвлэрсэн эвлэрлийн гэрээний нөхцөл: Дэлгүүрийн тоног төхөөрөмж болох Босоо 2 хаалгатай хөргүүр 2,400,000 төгрөг, хөлдөөгч зайрмаг 1,800,000 төгрөг, кассын компьютер 1,100,000 төгрөг, бар код уншигч 250,000 төгрөг, НӨАТ хэвлэгч 350,000 төгрөг, кассын ширээ жижиг 450,000 төгрөг, кассын ширээ урт 1,100,000 төгрөг, камер дотор тал 2ширхэг 300,000 төгрөг, камер гадна тал 2 ширхэг 500,000 төгрөг, ханын лангуу 16 ширхэг 2,880,000 төгрөг, голын лангуу 4 ширхэг 1,000,000 төгрөг, даацын лангуу 2 ширхэг 700,000 төгрөг, хаалтын лангуу 2 ширхэг 260,000 төгрөг, урт толь 110,000 төгрөг, жижиг толь 60,000 төгрөг, кассын арын тавиур 570,000 төгрөг, камерын ширээ 100,000 төгрөг, түшлэгтэй сандал 2 ширхэг 120,000 төгрөг, хар төмөр тавиур 130,000 төгрөг, цэнхэр төмөр тавиур 150,000 төгрөг, хаан банк пос төхөөрөмж, хас банк пос төхөөрөмж, хөлдөөгч зайрмаг айстор, хөргүүр сүүний АПУ, хөргүүр ундаа ЭмСиЭс, өөрийн хаягт бүгд 15,830,000 төгрөг. Эдгээр тоног төхөөрөмжийг тоо ширхгээр нэхэмжлэгч нар нь хариуцагчид хүлээлгэн өгөх бөгөөд хүлээлгэн өгөөгүй тоног төхөөрөмжийг тодорхойлсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

25.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

 

26.Талуудын эвлэрэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул эвлэрлийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

27.Иймд нэхэмжлэгч Н.**********, О.************** нараас 5,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.******т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 16,009,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

28.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,148 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч нараас 262,100 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.******аас 14,344, 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.**********д олгож, нэхэмжлэлээс 9,850,050 төгрөг болон нэхэмжлэгч О.**************ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.**********, О.************** нараас 5,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.******т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 16,009,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.**********, О.************** нар нь хариуцагч Д.******т босоо 2 хаалгатай хөргүүр 2,400,000 төгрөг, хөлдөөгч зайрмаг 1,800,000 төгрөг, кассын компьютер 1,100,000 төгрөг, бар код уншигч 250,000 төгрөг, НӨАТ хэвлэгч 350,000 төгрөг, кассын ширээ жижиг 450,000 төгрөг, кассын ширээ урт 1,100,000 төгрөг, камер дотор тал 2ширхэг 300,000 төгрөг, камер гадна тал 2 ширхэг 500,000 төгрөг, ханын лангуу 16 ширхэг 2,880,000 төгрөг, голын лангуу 4 ширхэг 1,000,000 төгрөг, даацын лангуу 2 ширхэг 700,000 төгрөг, хаалтын лангуу 2 ширхэг 260,000 төгрөг, урт толь 110,000 төгрөг, жижиг толь 60,000 төгрөг, кассын арын тавиур 570,000 төгрөг, камерын ширээ 100,000 төгрөг, түшлэгтэй сандал 2 ширхэг 120,000 төгрөг, хар төмөр тавиур 130,000 төгрөг, цэнхэр төмөр тавиур 150,000 төгрөг, хаан банк пос төхөөрөмж, хас банк пос төхөөрөмж, хөлдөөгч зайрмаг айстор, хөргүүр сүүний АПУ, хөргүүр ундаа ЭмСиЭс, өөрийн хаягт бүгд 15,830,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг тоо ширхгээр хүлээлгэн өгөх бөгөөд хүлээлгэн өгөөгүй тоног төхөөрөмжийг тодорхойлсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.**********, О.************** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,000 төгрөг, хариуцагч Д.******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,148 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нараас 262,100 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР