| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08576/И |
| Дугаар | 192/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/00347
| 2025 оны өдөр | 01 сар 17 р 192/ШШ2025/00347 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***
Хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие **** нь ****2013 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 13-нд охин ****, 2017 оны 12 дугаар сарын 25-нд охин **** нар төрсөн. Нөхөр хөдөөний хаягтай, бичиг баримтын зөрчилтэй байсан тул том охин миний нэрээр, дунд хүү болон бага охин төрөх үед мөн нөхөр маань хөдөө байсан тул миний нэрээр овоглосон. Нөхөр маань 2024 оны 9 дүгээр сарын 30-нд ажлын газраа угаартаж нас барсан. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин ****мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч нь хүү ****нарын эцэг нь****мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
*** нь Сонгинохайрхан дүүрэг, **** тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.1, 135.2.7 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулжээ.
*** нь 2014 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин **** болохыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд ийнхүү тогтоолгосноор хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох ач холбогдолтой гэж тайлбарласан.
Хүсэлт гаргагч Э**** нь, *** 2013 оноос 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан, 201***нарыг төрүүлсэн, хүүхэд эрүүл өсч, сургуульд суралцаж байгаа нь гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, 111974762358 дугаартай нас барсан гэрчилгээний хуулбар, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
****, хүү ****нарыг төрүүлэх үедээ талийгаачтай гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар иргэний бүртгэлийн байгууллага эхээр нь овоглон бүртгэж төрсний гэрчилгээ олгожээ.
Гэрч ****л нарыг төрүүлсэн, талийгаа****2024 оны 9 дүгээр сарын 30-нд нас барсан гэж мэдүүлсэн нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв гэж үнэлэв. Гэрчийн мэдүүлгийг хуульд заасан арга, журмын дагуу авсан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2014 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин ****мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин ****, 2015 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн хүү ****, 2017 оны 12 дугаар сарын 25-нд төрсөн охин ****/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ