| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00018/И |
| Дугаар | 192/ШШ2025/00315 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00315
| 2025 01 16 | 192/ШШ2025/00315 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс
Гуравдагч этгээд: ***
Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг төлөөлж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч***, гуравдагч этгээд ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт тайлбарын агуулга: **** нь 2013 онд анх архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан. Миний хариуцсан Хан-Уул дүүргийн 8 хороонд түүний эгч *** нь эхнэртэй нь зөвлөлдсөний эцэст архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан. Хэдийгээр *** тоотод байх эгчийндээ очиж хонож байгаа.
Эхнэртэйгээ харилцаа муу, гадуур архи ууж, өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
**нь архинд донтох өвчинтэй /III шат/, албадан эмчлүүлэх шаардлагатай болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү
Гуравдагч этгээд *** шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Би хэсэг хугацаанд архи уудаг байсан. Сүүлийн үед архинаас ангижрахуй гэх олон нийтийн бүлэгт яваад архи уугаагүй удаж байна. Би сүүлд нутгийн 2 дүүтэйгээ таараад гэртээ жижиг шилтэй архи авч өгөөд байж байхад манай эхнэр орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр миний эгчээр л хүсэлт бичүүлсэн юм шиг байна. Эгч маань бидэнтэй хамт амьдардаггүй. Би тархиндаа гэмтэл аваад онош нь тогтоогдохгүй, их жин хассан. Би сүүлийн үед архи огт уугаагүй, сүүлд аргагүй эрхэнд архи уусан байхад эхнэр уурлаад намайг тайван байлгаад өг түр Дархан руу ах руугаа яв гэж хэлсэн. Намайг Дарханд 1 сар гаруй хугацаанд байх хугацаанд эхнэр маань эгчээр хүсэлт бичүүлж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь ***-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлд заасантай нийцжээ.
*** нь*** тоот оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн *** тоотод түр оршин суудаг болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гуравдагч этгээд *** нь архинд донтох эмгэг, архины идэвхтэй хараат байдалтай, байнга архидан согтуурч, өөрийн эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулдаг, сайн дурын эмчилгээнд хамрагдсан ч засраагүй, албадан эмчлүүлэх шаардлагатай болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний эгч **** хүсэлт, Цагдаагийн байгууллагын цахим архивын бүртгэлийн зөрчил гаргасан тухай мэдээлэл, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын багийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр ***согтуурах мансуурах донтой /III шат/, архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай талаар дурджээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр *** албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** албадан эмчилгээнд явуулсугай.
2. *** албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ