Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э. Гантулга,

Нарийн бичгийн дарга Э. Оюунтөгс,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714003470005 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй бааранд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ, одоо надад ямар нэгэн санал хүсэлт алга.

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би найзууд болох ******* нарын хамт “Оргил” бааранд орж архи уугаад өөр ширээн дээр очиж сууж байсан чинь нэг эмэгтэй өөр ширээний хажууд зогсож байгаад надруу рүнк шидэхээр нь би очоод маргалдсан, тэгээд тэр эмэгтэй намайг үснээс зуураад цохиод байхаар нь би тэр ширээн дээр байсан ногоон өнгийн хуванцар савыг аваад түүний толгойруу нь 2 удаа цохьсон, тэгээд тэнд байсан хүмүүс намайг салгасан. Би өмнө нь тэр Н гэх эмэгтэйг танихгүй ээ, тэр үедээ тэр эмэгтэй рүнк шидсэн чинь тэр нь намайг оноод тэгээд би тэрэн дээр очоод жаахан маргалдаад ийм асуудал болсон байна. Би түүнийг ногоон өнгийн мөс хийдэг саваар цохьсоноо хүлээн зөвшөөрч байна. Би түүний эмчилгээний зардалд нь 500,000 төгрөг төлсөн байгаа, Н надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн би хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн71-72/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би өнөөдөр *******гэдэг найзынхаа хамт “Оргил” бааранд орж суусан, бааранд ороод бид хоёр нэг нэг пиво л уусан. Тэгээд өөр ширээн дээр очоод ******* гэдэг залуутай юм яриад байж байтал цаад талынх нь ширээн дээр суусан байсан нэг залуу нь бид нар дээр ирээд ширээн дээр байсан архины шилээр миний толгой руу цохьсон, тэгээд би нэг мэдсэн чинь миний толгойноос цус гарчихсан байсан. Би тэр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй, тэр хүний л буруу байсан, би тэр хүнтэй юу ч яриагүй байхад цаад талын ширээн дээр сууж байгаад ирээд “чи ямар ядаргаатай юм бэ” гээд ширээн дээр байсан архины шилээр миний толгойруу цохьсон Миний толгой хагарсан байгаа. Би одоо гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 /

... 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би “Оргил” бааранд орж 0,5 литрийн хэмжээтэй 4 шил пиво уугаад согтсон байсан. Тэгээд тэр бааранд байсан хүмүүстэй маргалдаад ******* гэх залуу намайг тэр баарны ширээн дээр байсан мөс хийдэг ногоон нөгийн саваар цохьсон гэсэн, өөрөө маргааш нь ******* хэлсэн. Би тэр үедээ нэлээд их согтсон байсан болохоор яг юу болсныг нь би сайн мэдэхгүй байна. Би бичлэгийг үзлээ, энэ бичлэг дээр байгаа эмэгтэй нь би мөн байна. Би гэхдээ яг өөрөө тэр болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. Бичлэгээс харахад ******* намайг тэр мөс хийдэг ногоон өнгийн саваар цохьсон нь үнэн байна. Миний толгой л хагарсан байгаа, өөр ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй ээ. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй ээ. Д нь надаас уучлалт гуйгаад эмчилгээний төлбөр гэж 500,000 төгрөг өгсөн байгаа, одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ******* бид хоёр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зуйл байхгүй ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 /

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д, Д, ******* бид дөрөв “Оргил” бааранд орж нэг шил архи, пиво ууж суусан юм. Тэр үед бид дөрөв дөрвүүлээ нэг ширээнд суусан ба ******* “Оргил” бааранд орж суугаад нэг их удалгүй гараад яваад өгсөн. Тэгээд *******, ******* бид гурав үлдээд сууж байгаад шөнө болж баар хаах болж байхад ******* жорлонгийн өрөө орж гараад явж байснаа алга болчихсон.Тэгэхээр нь би араас яваад хайгаад, гадаа гарсан юм болуу гээд хайгаад ерөөсөө олоогүй тэгээд эргэж бааранд орж ирээд ширээнд дээрээ ирээд сууж байсан чинь ******* өөр ширээн дээр очоод суучихсан байсан. Тэгээд нэг харахад ******* нэг мэдэхэд нэг эмэгтэй хүнтэй барилцаад авсан байж байсан, тэгэхээр нь би очоод салгаад Дг аваад ширээндээ суулгасан, тэр эмэгтэй нь Дгаас зуурчихаад ерөөсөө тавихгүй байсан. Би бичлэгийг үзлээ, би тэр камерний өөдөөс харсан цаад талд нь цагаан өнгийн паар харагдаж байгаа ширээн дээр сууж байгаа харагдаж байна, тэгээд нэг мэдэхэд Д нэг эмэгтэй хүнтэй маргалдаад, зууралдаад авсан байхаар нь би очоод Дг аваад өөрийнхөө ширээн дээр очиж суулгасан юм. Тэр ширээний өмнө зогсоод юм шидээд байгаа нь тэр үед байсан Н байна харин түүний зууралдаад байгаа нь Д мөн. гэх мэдүүлэг / хх-ийн 37-39 /

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… Би тэр талаар ерөөсөө мэдэхгүй байна, би тэр үед “Оргил” баарны булангийн ширээн дээр найзуудтайгаа хамт сууж байсан, *******г хүнтэй маргалдаж зодоо хийсэн талаар ерөөсөө мэдээгүй ээ. Энэ бичлэг дээр тэр нэг эмэгтэй хүнтэй зууралдаад байгаа нь Д байна, сүүлд нь *******г тэр ширээнээс холдуулаад өөрийнхөө ширээн дээр аваачиж байгаа бичлэг байна. Манай найз ******* нь даруухан, ажилсаг, төлөв томоотой, хүн чнаар сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, өмнө нь хэрэгт төвөгт холбогдож байгаагүй, ажилсаг, зан харьцаа сайтай хүн байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Оргил бааранд зөөгчөөр ажилладаг юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байхад нэг эмэгтэй нэлээд согтчихсон хүн бүртэй хэрүүл хийгээд, маргалдаад яваад байсан, тэгээд нэг ширээн дээр очоод нэг залуутай маргалдаад байсан, тэгээд эхлээд тэр гэх эмэгтэй тэр нэг залуугийн нүүрийг нь маажаад авсан, тэгсэн чинь тэр залуу нь босч ирээд тэр эмэгтэйтэй зууралдаад ноцолдоод байсан. Тэгээд тэнд хамт байсан хүмүүс нь салгаад эмэгтэйг холдуулсан, тэгээд тэр эмэгтэйг холдуулсаных нь дараа нь тэр эмэгтэйгийн толгой нь хагарчисан толгойноос нь цус гарч байсан. Яг юугаар цохьсоныг нь би хараагүй ээ, дараа нь үзэхэд ширээн дээр байсан мөс хийдэг ногоон сав хагарчихан байсан тэрүүгээр л цохьчиховуу даа гэж би бодсон. Тэр үед манай баарны мөсний ногоон өнгийн сав, 1 ширхэг рүнк зэрэг зүйл хагарсан байсан, рүнк нь 5,000 төгрөг, ногоон өнгийн мөсний сав нь 5,000 төгрөгөөр үнэлж байна. Эдгээр зүйлүүдийн үнийг Д нь төлж барагдуулсан болохоор одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. . Би яг юугаар хэн цохьсоныг нь би хараагүй ээ, дараа нь л ширээг нь цэвэрлэж байхад ногоон өнгийн мөсний сав хагарчихсан байхаар нь тэрүүгээр цохьчихож дээ гэж бодсон. гэх мэдүүлэг. / хх-ийн 42-44 /,

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 54 /

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн:

1. *******-н биед тархи доргилт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжгой.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
  2. .Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадьар тогтонги алдалтанд нөлөөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 59-60 /

9. Эд зүйлийн орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн шинжээчийн:

1. Ногоон өнгийн мөсний сав 5000

2. шилэн рүнк 5000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 47-48 /, зэрэг болон Хавтаст хэргийн 12-20 дугаар хуудсанд авагдсан ногоон өнгийн мөсний сав, камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар хураасан болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, хавтаст хэргийн 21-26 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн “Самсунг” маркийн зурагтыг битүүмжилсэн тухай тотгтоол тэмдэглэлүүд хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М. Дд нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч М. Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М. Дд холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй бааранд иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч М. Дд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М. Ды эзэмшлийн 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 04 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх 32 инчийн “Samsung” маркийн зурагтийг эзэмшигч М. Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М. Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн мөсний хуванцар сав, болон камерийн бичлэг бүхий сд хурааж уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, ногоон өнгийн савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, камерийн бичлэг бүхий СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******г 2018 оны 02 дугаар сарын 07-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт             хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн мөсний хуванцар сав, болон камерийн бичлэг бүхий СД хурааж уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, ногоон өнгийн савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, камерийн бичлэг бүхий СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч М. Ды эзэмшлийн 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 04 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх 32 инчийн “Samsung” маркийн зурагтийг эзэмшигч М. Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.          

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ