Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0983

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Иргэний нисэхийн ерөнхий газар,

Хариуцагч: Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,

Гуравдагч этгээд: “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо” ҮЭБ нарын хоорондын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, П., гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., М.*******, иргэдийн төлөөлөгч Ч.Э нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1.Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын гаргасан огноогүй “Шийтгэлээс чөлөөлөх хуудас/маягт-5/-г илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

          1.2. Улсын ахлах байцаагч М.Уын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт, нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч П.ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай акт-ыг тус тус илт хууль бус захиргааны актууд болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Монголын нислэгийн удирдагчдын холбооноос 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.д хандан ... Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.28-д Ээлжийн ажилтнуудын шөнийн нэг цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлд ажиллагсдад 1000, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож болно гэж заасан нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй, хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээг дордуулсан, ажилтны эрхийг дордуулсан зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 12.3-д заасны дагуу тус заалт нь хүчин төгөлдөр бус юм ... энэ зөрчлийг арилгуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн актаар хамтын гэрээний дагуу 1.3 дахин нэмэгдүүлэн нөхөн олгуулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн болон хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт, хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгэх шаардлагатай байна...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

2.2.Тус гомдлын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Хяналт шалгалтын удирдамжийг баталж, тус удирдамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газарт хяналт шалгалт явуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уаас 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” дугаартай улсын байцаагчийн акт, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.аас 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай” дугаар улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актуудыг тогтоожээ.

2.3.Улсын ахлах байцаагч М.Уын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт-аар 2022 оноос 2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4,487,005,072 /дарван тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр/ төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч., Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д. нарт хариуцуулж шийдвэрлэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийтгэлээс чөлөөлжээ.

2.4.Мөн нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" актаар "...Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2022 оны 1-12, 2023 оны 1-12 дугаар саруудад шөнийн цагаар ажилласан нэр бүхий ажилтнуудад нөхөн олгох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр) төгрөгийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл 24 хувиар тооцож 1,076,881,217.47 (нэг тэрбум далан зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун арван долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, дутуу төлсөн хоног тутамд 0.1 хувиар тооцож 32,306,436.52 (гучин хоёр сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн алданги, нийт 1,109,187,653.99 (нэг тэрбум нэг зуун есөн сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн орлогын дансанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор нөхөн төлөхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д. нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

2.5.Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******гаас Улсын ахлах байцаагч М.Уын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Х.д 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/632 тоот албан бичгээр гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, салбарын ерөнхий байцаагч Б.аас маргаан бүхий улсын байцаагчийн актуудыг “...илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй...” гэжээ.

2.6.Гомдол гаргагчийн зүгээс “...Дээрх захиргааны актууд нь дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.4, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.7.Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Монголын нислэгийн удирдагчдын холбоо гэдэг төрийн бус байгууллагаас манай яаман дээр гомдол ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь заалтыг ажил олгогч зөрчөөд байна, бидэнд шөнийн цагийн нэмэгдэл цалин хөлсийг олгож өгөөч гэж гомдол гаргасны дагуу Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын Улсын ахлах байцаагч П., мөн хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч М.У миний бие тус Иргэний нисэхийн газарт хяналт шалгалт хийгээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д заасны дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй байна, хамтын хэлэлцээрт заасны дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй байна гэдэг байдлаар дотоод журам нь хуулийг дордуулсан заалт байна гэж үзээд дээрх мөнгөн дүн бүхий актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэлээр бол тавьсан. Илт хууль бус захиргааны актын хувьд тухайн байгууллагын нягтлан бодогч, эрх албан тушаалтнуудыг байлцуулж сонсох ажиллагааны хувьд сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэлтэй болохыг шүүхэд өгсөн тайлбартаа тодорхой бичсэн гэх зэрэг агуулгаар тайлбарлав.

Гурав.Хэргийн оролцогчдоос гаргасан тайлбарын тухайд:

3.1.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******г "ээлжийн хуваарийн дагуу ажилладаг ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй" зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасан "ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан" зөрчил үйлдсэн буруутайд тооцож, улмаар зөрчлийн холбогдогч Ч.*******г Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэлээс чөлөөлж, зөрчлийн үр дагавар болох 5,047,880,706.0 /таван тэрбум дөчин долоон сая найман зуун наян зургаан мянга долоон зуун зургаа/-н төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн дотор барагдуулахыг даалгаж шийдвэрлэн хуудсыг 2024.03.11-ний өдөр, Эрх бүхий албан тушаалтны даалгавар гэх баримтыг 2023.03.12-ны өдөр тус тус Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******д гардуулж өгсөн байна.

Эрх бүхий албан тушаалтны гаргасан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас" захиргааны акт болохын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй, 3.1.4 дэх хэсэгт "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" энэ хуульд хамаарахгүй гэж заасан нь зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнээс гарах шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарч, хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасантай нийцсэн захиргааны акт байна.

Эрх бүхий албан тушаалтны гаргасан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан "утга агуулгын илэрхий алдаатай" илт хууль бус захиргааны акт болохын тухайд:

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******д 2024.03.11-ны өдөр эрх бүхий албан тушаалтнаас гардуулан өгсөн "Шийтгэлээс чөлөөлөх хуудас" гэх захиргааны акт нь огноо, дугааргүй, ямар дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэл болгон гаргаж буй захиргааны акт болох нь тодорхойгүй байна. Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, rapar, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно, 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно" гэж тус тус заасан байна. Гэтэл маргаан бүхий акт нь огноогүй, ямар хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн үндэслэж гарсан, хэд дэх дугаарын шийтгэлээс чөлөөлөх хуудас болох нь тодорхойгүй, хэзээ батлагдаж гарсан болох нь ойлгомжгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ....6.52 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны ...шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэсний дагуу хугацааг тоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт байна.

Эрх бүхий албан тушаалтны гаргасан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" илт хууль бус захиргааны акт болохын тухайд Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь хэсэгт "Хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ гэж тодорхойлсон. Энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар мөн хуулийн 154 дүгээр зүйлд Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах талаар тусгасан бөгөөд 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн, нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2 дахь заалтад энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор комисст хандаж шийдвэрлүүлэхээр тус тус хуульчилсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэх явцад энэ хуулийн 25.1.4, 25.1.5-д заасан үндэслэл үүссэн тохиолдолд ажил хаялт санаачилж, зохион байгуулж болно гэж зааснаас үзэхэд хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг хуульд заасан Хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэх зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байна.

Одоогоор Иргэний нисэхийн ерөнхий газрын хэмжээнд болон хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн Хөдөлмөрийн сонирхлын маргаан болон Хөдөлмөрийн эрхийн маргаан байхгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэгддэг харилцааг Зөрчлийн тухай хууль зөрсөн гэх үндэслэлээр буруутгаж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******г зөрчил үйлдсэн буруутайд тооцож, шийтгэлээс чөлөөлсөн нь эрх бүхий албан тушаалтан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна. 4.Эрх бүхий албан тушаалтны гаргасан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дахь хэсэгт заасан "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус" илт хууль бус захиргааны акт болохын тухайд: Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт "төсөв" гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж заасан. Иргэний нисэхийн үндэсний төвийн жил бүрийн орлого, зарлагын төлөвлөгөөг Төсвийн тухай хуульд заасныг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд. Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталдаг бөгөөд үүндээ цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын дүнг зааж өгсөн байдаг.

Маргаан бүхий тохиолдолд зөрчлийн үр дагавар болох 5,047,880,706.0 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******г барагдуулахыг даалгасан нь тухайн жилийн улсын төсөвт тусгагдаагүй, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яамны шийдвэргүйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга зөрчлийн үр дагаврыг арилгах боломжгүй нь захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус байна.

Эрх бүхий албан тушаалтны гаргасан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" илт хууль бус захиргааны акт болохын тухайд:

Зөрчлийн тухай 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад "ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан" бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан.

Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана, 104.7 дахь хэсэгт Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байна. Хуулийн дээрх заалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.******* зөрчөөгүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа салбар нэгжид хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал: Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 7.6-д ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн ажилтны цалинг сард 2 удаа буюу ИНЕГ-т сар бүрийн 13, 16-ны өдрүүдэд, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдэд үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан тогтоосон өдрүүдэд олгоно заалтыг тусган мөрдөн ажилладаг ба Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны цалинг сард хоёр удаа Хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгож байна.

Ингэж олгохдоо Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын нэгдүгээр гарын үсгээр бус Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэгдүгээр гарын үсэг, ерөнхий нягтлан бодогчийн хоёрдугаар гарын үсэг /2023 он болон түүнээс өмнө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албан дарга болон нягтлан бодогчийн/-ээр тус тус тогтоосон өдрүүдэд олгож байгаа нь хууль зөрчөөгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасан зөрчлийн холбогдогч нь маргаан бүхий тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.******* биш байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчих зөрчил нь аливаа байгууллагын нягтлан бодогч тогтоосон хугацаанд цалин хөлсийг бодож гүйлгээнд оруулаагүй, эсхүл хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулаагүй /хөдөлмөрийн гэрээнд зааснаас доогуур олгосон/-н улмаас хоцроосон, саатуулсан бол хувь хүнээс шалтгаалсан үйлдэл, эс үйлдэхүй мөн эсэх зэргийг зөв тогтоосны дүнд зөрчлийн холбогдогчийг тодорхойлох ёстой. Энэ төрлийн зөрчлийг хүн эсхүл хуулийн этгээд үйлдэх боломжтой байна. Гэтэл ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэх үйл баримт /Ч.******* нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны цалинг боддоггүй, олгодоггүй, цалингийн гүйлгээний баримтад гарын үсэг зурдаггүй, саатуулж, хоцроогоогүй/ тогтоогдоогүй байхад Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******г огноогүй Шийтгэлээс чөлөөлөх хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж шууд буруутган Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэлээс чөлөөлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт хэсэгт зааснаар сахилгын хариуцлага хүлээлгэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын 2024.03.15- ны өдрийн 13/672 дугаар "Санал хүргүүлэх тухай" албан бичгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд Ч.*******д холбогдуулан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байна. 6.Эрх бүхий албан тушаалтны гаргасан "Шийтгэлээс чөлөөлөх хуудас" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт болохын тухайд: Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг гэж, 4.1.10 дахь хэсэгт "төсвийн зарлага" гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг гэж тус тус заасан.

Маргаан бүхий захиргааны актаар үүрэг болгосон 5,047,880,706.0 төгрөгийг бодит нөхцөл байдалд биелүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дунд батлагдсан тохиолдолд бодит нөхцөл байдал хэрэгжих боломжтой байхад зөрчлийн холбогдогч Ч.******* зөрчлийн үр дагавар болох 5,047,880,706 төгрөгийг 2024.05.01-ний өдрийн дотор барагдуулах хуулийн болоод эдийн засгийн ямар ч боломжгүй байгаа нь захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт байна. Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын гаргасан Шийтгэлээс чөлөөлөх хуудас (маягт 5)-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын улсын ахлах байцаагч М.Уын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн цагийн шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай актыг, Нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч П.ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж алданги тооцох тухай, шийтгэлээс чөлөөлөх хуудас зэрэг захиргааны актуудыг илт хууль бус захиргааны акт болгохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дөрвөн үндэслэлээр илт хууль бус тогтоолгохыг хүсэж байна. Нэгдүгээрт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгтэй хамаарах асуудлаа захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Учир Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргааныг тодорхойлсон энэ нь хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлэх эсвэл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотой талуудын хувьд үүссэн саналын зөрүүг хөдөлмөрийн эрхийн маргаан гэж тодорхойлсон. Хөдөлмөрийн эрхийн маргааныг яаж шийдвэрлэх вэ гэдгийг мөн Хөдөлмөрийн тухай хуулийн  154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 154.2.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргаан, хөдөлмөрийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээртэй холбоотой санхүүгийн зөрүү үүсэх юм бол Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс тухайн оны дотор хамтарч шийдвэрлүүлэх ёстой байдаг. Гэтэл тус маргаан дээр Нислэгийн удирдагчдын холбоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдлоо гаргаагүй. Гэтэл үүнийг Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нар хүлээн авч шийдвэрлэж актуудыг гаргасан. Мөн нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд уг актыг бол гаргаагүй. Учир нь салбарын хяналтын улсын ахлах байцаагч М.Уын гаргасан актыг дагаж гарч байгаа нийгмийн шимтгэл, алданги тооцсон энэ актыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.10, 38.10.1, 38.10.6 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын улсын байцаагч актыг гаргах бүрэн эрх нь хуулиар олгогдсон байдаг. Өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна...

Хоёрдугаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт зааснаар уг маргаан бүхий актуудыг гүйцэтгэх этгээд нь тодорхой бус гэх тухай үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа. Учир нь улсын байцаагчийн актын үр дагавар болох нэмэгдэл хөлс 4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл алдангийн хамт нийт 1,109,187,653.9 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга н.*******, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н. дарга нарыг хариуцуулж шийдвэрлэсэн. Энэ нь тодорхой бус буюу буруу байна. Учир нь хэрэгт авагдсан цалин олгосон баримтуудаас үзвэл Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа үндэсний хөдөлгөөн үйлчилгээний албаны дарга Г.******* шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгож байсан. Мөн ерөнхий нягтлан бодогч С.******* нар эдгээр цалин хөлс олгосон баримт дээр гарын үсэг зурж байсан. Энэ үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Гуравдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт эрх зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хамтын гэрээгээр зохицуулах харилцаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хамтын гэрээг зохицуулах харилцааг заасан байдаг. Тус хуулийн 37.1.1 дэх хэсэгт үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг хамтын гэрээгээр зохицуулна гэж хуулиар зохицуулж өгсөн. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хамтын гэрээний 2.6 дахь хэсэгт шөнийн цагаар ажилласан ажилтанд нөхөн олговор, түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин нэмэгдүүлж олгон гэж зааж өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын салбар хамтын хэлэлцээрийн 4.3 дахь хэсэгт зааснаар ээлжинд ажилдаг ажилтны нэмэгдлийг олгохдоо түүний дундаж цалин хөлс 1.3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж авна гэж хоорондоо зөрүүтэй байдаг. Тус зөрүүтэй байдал дээр хамтын хэлэлцээрийн талууд буюу ажил ажил олгогч, ажилчдын төрлүүдийн дунд ямар нэгэн маргаан гараагүй. Үүнтэй холбоотой гомдол ирүүлээгүй байгаа. Тус актууд нь хууль зүйн үндэслэлгүй. 

Дөрөвдүгээрт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар бодит нөхцөл байдалд уг актуудыг биелүүлэх боломжгүй. Учир нь Иргэний нисэхийн ерөнхий газрын төвийг Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар Улсын их хурлаас батлан. Иргэний нисэхийн ерөнхий газрын төвийг Зам, тээврийн яамаар дамжуулж санхүү төсвийн асуудл эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд төсвийн хөрөнгийг Төсвийн тухай хуулийг Улсын их хуралд өргөн мэдүүлсний үндсэн дээр батлагддаг. Тус актын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төл гэж байгаа нь үндэслэлгүй бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэв.

3.3.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийтгэлээс чөлөөлөх хуудас илт хууль бус болохыг тогтоолгох гэдэг дээр тайлбар хэлье. Агуулгын хувьд ойролцоо байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай уялдаж байгаа хэсгийг нэмж хэлье. Шийтгэлээс чөлөөлөх хуудас гарч байгаа. 2024 оны 3 дугаар сарын 10-ны орчим. Тус шийтгэлээс чөлөөлөх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан сахилгын агуулга илэрхий алдаатай шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Тодруулж хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 40.2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй байна. Тодруулж хэлбэл хэзээ үйлдэгдэж, хэзээ батлагдаж гарсан нь тодорхойгүй байна. Ямар дугаартай зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэсэн үйл баримтаас үүдэж энэ шийтгэлийн хуудас гарсан шалтгаан байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан акт дээрээс харахад онгоо дугаар байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Мөн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт мөн шийтгэлээс чөлөөлөх хуудаст хамаарч байгаа. Тодруулж хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6.9 дэх хэсэгт заасан. Ажилтын цалин хөлсийг хүндэтгэж шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан гэдэг зөрчлөөр төрийн албан хаагч н.******* зөрчил үйлдсэн гэж гэм буруутайд тооцож төрлийн албан хаагчийн шийтгэлээс чөлөөлсөн. Гэтэл Зөрчлийн тухай хуульд заасан дээрх зөрчлийг н.******* гэх хүн үйлдээгүй байхад Зөрчлийн тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд шийтгэл оногдуулах, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоох зорилготой, зарчимтай хууль. Гэтэл дээрх үйл явдалд огт оролцоогүй, хамааралгүй хүнд зөрчил үйлдсэн гэж үзсэн. Яагаад вэ гэхээр энэ заалт нь өөрөө хувь байгууллагын удирдах албан тушаалтан буюу дарга нэгдүгээр гарын үсэг, ерөнхий нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурсан. Эдгээр хүмүүсийн үйлдэл зөрчил байна. Үүнээс харахад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч байгууллага ажилтны цалин хөлсийг сард 2 доошгүй удаа тогтсон хугацаанд олгохоор зохицуулсан байгаа. Тодруулж хэлбэл Хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудын цалинг сар бүрийн 13, 26-ны өдөр олгохоор тогтсон. Энэ хүрээнд цалин хөлсийг бодож салбар нэгийн удирдлагууд цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоод явж байгаа. н.******* гэж хүн Иргэний нисэхийн ерөнхий газрын 100 орчин ажилтны цалин хөлсийг мөн дотоод журамд заасны дагуу үүргээ биелүүлж олгоод явж байгаа. Дээрх тохиолдолд хоцроосон 13, 26-ны өдрийг хэтрүүлсэн үүний улмаас ажилтан хохирсон тохиолдол нөхцөл байдал үүсээгүй байхад ийм төрлийн зөрчил үйлдсэн гэж үзэж буруутгаж улмаар төрийн албан хаагчийнх нь өмнө шийтгэлээс чөлөөлж байгаа. Энэ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх ангилалд хамаарч байна. Бодит нөхцөл байдалд дээр биелэх боломжгүй гэдэг дээр нэмж хэлэхэд өөрөө шийтгэлээс чөлөөлөх хуудас түүний улмаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэлийн үр дагаврыг арилгуулах, учирсан хохирлыг бүрдүүлэх эрх хэмжээний хүрээнд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргасан байна. Шийдвэр гаргахдаа 5 тэрбум 47 сая төгрөг гэж тодорхойлж 5 дугаар сарын 01-ний дотор гэдэг зүйлийг даалгасан байгаа. Үүний улмаас дахин Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалт хийснийг үндэслэж улсын байцаагчийн акт гаргасан байгаа. Тус акт дээр 4 тэрбум төгрөг буюу 500, 600 сая төгрөгийн зөрүүтэй тооцоолол байгаа тул үүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Нэг асуудлаар нэг хяналт шалгалт нэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулчхаад Төрийн хяналт шалгалтын  тухай хуулиар улсын байцаагчийн актаар зөрчил шалган шийдвэрлэх зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлээс чөлөөлөх хуудас гаргаж магадгүй нэг байх ёстой. Өөр өөр дүнтэй байсан учир бодит нөхцөл байдалд биелэх боломжгүй нөхцөл байдал байсан” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уаас шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлдээ: “Нислэгийн удирдагчдын холбооноос "хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай" 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ИНЕГ нь "Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 /Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно/-д заасныг, мөн Иргэний нисэхийн салбарын хамтын гэрээнд заасан шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгодоггүй, Хөдөлмөрийн дотоод журамдаа ээлжийн ажилтнуудыг шөнийн цагаар ажиллуулсан хэвийн нөхцөлд ажилладаг ажилтнуудын 1 цагийн нэмэгдэл хөлсийг 1000 төгрөг, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын 1 цагийн нэмэгдэл хөлсийг 2000 тегреreep тооцон ажиллаж байгаа нь хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэхгүй, хуулийн суурь хэм хэмжээг дордуулсан, ажилтны дордуулсан гэж үзэж байгаа тул хяналт шалгалт хийлгэх, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс нөхөн олгуулан, хохирол барагдуулж өгнө үү гомдлыг ирүүлсэн. Уг гомдлын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын баталсан ******* дугаартай төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын газрын Э.Мишээл, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Б., хуульч Л., нягтлан бодогч н.******* нарыг байлцуулан хяналт шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн. Шалгалтаар ИНЕГ нь хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 /Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл нэмж олгоно/-д заасны дагуу нэг аравны хоёр дахин нэмэгдүүлж олгодоггүй, иргэний нисэхийн салбарын хамтын гэрээнд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг 3 дахин нэмэгдүүлж олгоно гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй зөрчил илэрч тогтоогдсон. ИНЕГ-ын дарга Ч.*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-д зааснаар дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хянуулахаар хүргүүлсэн болно Улмаар ИНЕГ-ын дарга Ч.******* нь төрийн албан хаагч тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу шийтгэлээс чөлөөлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1, 10 дахь хэсэгт заасны дагуу прокурорт мэдэгдэж, улмаар холбогдох хариуцлагыг хүлээлгэхээр Зам тээврийн хөгжлийн яаманд 13/672 албан бичгээр хүргүүлсэн. ИНЕГ-ын дарга Ч.******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг, Шийтгэлээс чөлөөлөх хуудастай танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Иймд ИНЕГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 3 дугаар сард Хөдөлмөр нийгэм хамгааллын яамд Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэхийн удирдлагын удирдагчдын холбооноос шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг хуульд заасны дагуу олгох гэсэн гомдол ирсэн. Улмаар тухайн гомдолд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын алхах байцаагч М.У миний бие, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч П. нар Иргэний нисэхийн ерөнхий газарт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар очиход Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсэгт заасны дагуу ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ажиллагсдад шөнийн цагийн нэмэгдэл хөлс нэмж олгоно гэсэн заалт биелүүлээгүй байсан. Тухайн байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй байсан гэж үзсэн тул шөнийн цагийн нэмэгдэл хөлсний зөрүү  4.1 тэрбум төгрөгийн актыг нөхөн төлүүлэхээр тавьсан байдаг. Нэхэмжлэгч талаас хэлж байна цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй гэдэгтэй холбоотой шийтгэлээс чөлөөлөх хуудас үйлдсэн гэж хэлж байна. Тухайн нэмэгдэл хөлс буюу шөнийн цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог. Тухайн үед цалин хөлсөө тогтоосон хугацаанд олгоогүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж зөрчлийн хэргээ Нийслэлийн прокурорын хяналтад хянуулж ажил олгогч тухайн зөрчлийг үйлдсэн гэж үзсэн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэлээс чөлөөлж арга хэмжээ авсан. Арга хэмжээ авч байгаа тул Зам тээврийн яамд албан бичгийг өгсөн. Тухайн төсвийг Зам тээврийн хөгжлийн яам баталж ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг төсөвтөө суулгах нь тухайн байгууллагын ажил олгогчийн хүлээх үүрэг гэдэг утгаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга н.******* дээр захиргааны актыг дүгнэж гаргасан байдаг” гэв.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.аас шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлдээ: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газар Нислэгийн удирдагчдын холбооноос хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай Иргэний нисэхийн ерөнхий газар нь хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 /Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно/-д заасныг, мөн Иргэний нисэхийн салбарын хамтын гэрээнд заасан шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгодоггүй. Хөдөлмөрийн дотоод журамдаа ээлжийн ажилтнуудыг шөнийн цагаар ажиллуулсан хэвийн нөхцөлд ажилладаг ажилтнуудын 1 цагийн нэмэгдэл хөлсийг 1000 төгрөг, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын 1 цагийн нэмэгдэл хөлсийг 2000 төгрөгөөp тооцон ажиллаж байгаа нь хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэхгүй, хуулийн суурь хам хэмжээг дордуулсан, ажилтны дордуулсан гэж үзэж байгаа тул хяналт шалгалт хийлгэх, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нөхөн олгуулан, хохирол барагдуулж өгнө үү гэсэн утга бүхий албан тоотыг ирүүлсэн. Уг гомдлын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын баталсан ******* дугаартай төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын газрын 3. Мишээл, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Б., хуульч Л., нягтлан бодогч н.******* нарыг байлцуулан хяналт шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн. Шалгалтаар ИНЕГ нь хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 /Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно/-д заасны дагуу нэг аравны хоёр дахин нэмэгдүүлж олгодоггүй, иргэний нисэхийн салбарын хамтын гэрээнд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг 3 дахин нэмэгдүүлж олгоно гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй зөрчилд Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн ******* актаар 4.487.005.072 /дөрвөн тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр/ төгрөгийг нэр бүхий ажилтнуудад нөхөн олгуулахаар, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн ******* дугаартай актаар нийгмийн даатгалын шимтгэл 1.076.881.217 /нэг тэрбум далан зургаан сая найман зуун наян нэг мянга хоёр зуун арван долоо/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр дээрх тогтоогдсон. Иргэний нисэхийн ерөнхий газрын Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. Маралаагийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэхийг бухалд нь хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.У ахлагчтай нэг өдөр очиж хяналт шалгалт хийсэн. Шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгоогүй байсан зөрчилд 4 тэрбум төгрөг гарч ирсэн. Түүнийг дагалдуулж нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулах хөдөлмөрийн хөлсний орлого гэж үзэж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон” гэв.

3.8.Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлдээ: “Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн хөдөлгөөний удирдагч нар нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас тавьдаг эрүүл мэндийн 3 дугаар зэрэглэл, нислэгийн удирдагчийн мэргэшлийн зэрэглэл, англи хэлний 4 дүгээр түвшний шаардлагуудыг хангаж, Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэгдэж байгаа агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг хангуулан 24 цагийн турш тасралтгүй ээлжээр ажилладаг. НХҮА-ны Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Монголын нислэгийн удирдагч нарын холбооноос Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээр, Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний дараах заалтуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажил олгогч болох Иргэний нисэхийн ерөнхий газарт удаа дараа албан бичиг явуулж байсан. Үүнд:

Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээр Үндсэн цалин, хийснээр хөлс авдаг ажилтны гүйцэтгэсэн ажлын нэгжид ногдох цалингийн үнэлгээг төрийн өмчийн болон төсөвт байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг Засгийн газраас нэмэгдүүлэх, хэрэглээний зүйлийн үнэ тариф өөрчлөгдөх, ажлын ачаалал хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын хувьд тухайн жилийн бизнес төлөвлөгөө, зорилтот түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Салбарын ажиллагсдын цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж, урт хугацаанд олон улсын жишигт нийцүүлэх чиглэл баримтална. 4.3. Ээлжид ажилладаг ажилтны шөнө ажилласан нэг цагийн нэмэгдлийг олгохдоо түүний дундаж цалин хөлсийг 1.3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ: 2.14 Ажил олгогч нь ажилтнуудын цалин хөлсийг бодит инфляцын түвшин, ажлын ачаалалтай уялдуулан, Засгийн газраас төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиолдолд тус бүрд нэмэгдүүлсэн хувиар нэмэгдүүлэх • 2.4. Ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын өдөр тааран ажиллаж, дараа өдөр ажилласан хугацаагаар нь биечлэн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгох 2.5. Ээлжээр ажилладаг ажилтны ээлж нийтээр амрах баярын өдөр тааран ажиллаж, дараа өдөр ажилласан хугацаагаар нь биечлэн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин дахин нэмэгдүүлж олгох.

Гэвч ажил олгогчийн зүгээс нааштай хариу өгөөгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ИНЕГ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-д хандсан боловч мөн тус асуудал шийдвэрлэгдээгүй. Тиймээс тус албаны Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Монголын нислэгийн удирдагч нарын холбооноос 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр, хамтын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр Нийгэм Хамгааллын яаманд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан. ХНХЯ-наас холбогдох Өргөдлийн дагуу албаны үйл ажиллагаа, эрх зүйн баримт бичиг болон ажлын байртай танилцаж шалгалт хийсэн ба ИНЕГ-т Шийтгэлээс чөлөөлөх хуудас (маягт05)-ыг гаргасан байна.

Одоогийн байдлаар шөнийн нэмэгдлийг ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.28 дахь хэсэгт "Ээлжийн ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлт ажиллагсдад 1000 төгрөгөөр, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр олгож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ" гэж заасны дагуу хамтын хэлэлцээр, хамтын гэрээний заалтын хэрэгжилтийг хангуулах өгөхийг хүсэж байна.” гэжээ.

3.9.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн албаны даалгавар дээр ихэвчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийг зөрчсөн акт гэж бичсэн байна. Сонирхлын маргаан байсан, эрхийн маргаан байсан бол бид нарт хэлэх ёстой байсан гэдэг асуудал хэлээд байна. Энэ бол сонирхлын маргаан биш. Сонирхлын маргаан юун дээр үүсэх вэ гэхээр тухайн байгууллагын хамтын гэрээн дээр үүсдэг. Тухайн байгууллага хамтын гэрээн дээр биш салбарын хэлэлцээрт байгаа заалтаа хэрэгжүүл гэх асуудлыг тавьсан. Яагаад гэхээр салбарын хэлэлцээр дээр нэг заалт байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар ажил мэргэжлийн төлөөлөл сонгох, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлөөр хангуулах цалин хөлс авах, хөдөлмөрлөсний цалин хөлсөө авдаг асуудал байгаа. Хүн хөдөлмөрлөсөн бол түүндээ тохирсон үр дүн, тохирсон цалин авна. Хөдөлмөрлөсөн үр дүнг юу дээр хийсэн байна гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд байгаа. Гэтэл салбарын хэлэлцээр, хамтын гэрээ хоёр зөрөөд байна. Тухайлбал хамтын гэрээ дээр 4000, 3000 шөнийн ээлжийн ажилтанд өгнө гэж заасан байхад, хамтын хэлэлцээр дээр яагаад 1.3-аар нэмэгдүүлж өгнө гэж заасан байгаа вэ?. Яагаад мөрдөх ёстой болсон бэ гэдэг асуудал нь хаана байна вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамтын хэлэлцээрийн агуулга буюу Хөдөлмөрийн тухай хуульд хамтын гэрээ, хамтын хэлэлцээр гэж нэг үг гарч ирж байгаа. Түүний дагуу хамтын хэлэлцээр гэдэг нэг үг гарч ирнэ. Хамтын гэрээ хэлэлцээр гэдэг бол тамгалж мөрдөж эхлэх ёстой эрх зүйн баримтыг хэлж байгаа. Хамтын гэрээ, хэлэлцээр хоёрыг байгуулахын тулд талууд сууж хэлэлцэж байгаа асуудлаа дүгнэх нь хамтын хэлэлцээр гэж байгаа. Сонирхлын маргаан гэдэг нь хамтын гэрээ хэлэлцээр дотор тухай асуудлыг тусгах гэж сонирхож байгаа асуудал. Хөдөлмөрийн тухай хуульд хамтын гэрээ, хэлэлцээр хоёрыг юу гэж хэлж байгаа вэ гэхээр хамтын хэлэлцээрийг шинээр байгуулах нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал дээр үүснэ гэж байгаа. Нэгэнт батлагдсан байгаа асуудал. Яагаад зөрсөн байгаа вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар дээд түвшний хамтын хэлэлцээртэйгээ зөрчилдүүлж гэж байгаа. Байгууллагын хамтын гэрээ нь тухайн байгуулсан хамтын хэлэлцээртэй зөрчилдөж байгаа. Ажилтын эрхийн дордуулсан тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бусад тооцно гэж зохицуулж өгсөн байна. Зохицуулалттай холбоотой асуудал дээр Хөдөлмөрийн тухай хуульд эрэмбийг зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааж өгсөн. Тус хуулийн 2.3.4 дэх хэсэгт салбар, салбар дундын хэлтсийг хамтын хэлэлцээрт орсон. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хоёрыг хоорондоо зөрчилдөж байгаа учир юуг нь сонгох юм бэ?. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу хамтын гэрээ хэлэлцэж хөдөлмөрийн гэрээг талууд мөрдөх үүрэгтэй бөгөөд зөрчилдвөл ажилд нь илүү таатай нөхцөлийг сонгож хэрэглэх гэж байгаа. 1.3 өгөх нь тодорхой. Тэрийг мөрдөх нь тодорхой асуудал. Яагаад Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг мөрдөхгүй. Хүний эрх зүйн байдлыг дордуулж 1.2-оор өгнө гэж 4000, 3000 төгрөг өгсөн гээд сууж байдаг юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Зарчим яриад байвал зарчим дээр нийцэхгүй асуудал.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаарт заасан эрхийн дагуу нийт ажилтны эрхийг хохироосон шийдвэр гаргасан бол үйлдвэрчний эвлэлийн хороо нийт ажилтны өмнөөс холбогдох төрийн захиргааны байгууллагад уламжилж эрх ашгийг хамгаална гэж зааж өгсөн. Тухайн байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд хандаарай гэж Хөдөлмөрийн тухай хуульд зааж өгсөн. Тэр дагуу хандаж нийт ажилчдын эрх ашгийг хамгаалж байгаа. Гэхдээ шууд танай ажил олгогчид хандахгүй. Шууд байцаагчид хандаж байгаа асуудал биш. Байгууллага салбарын тээвэр холбоо газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос бичиг өгсөн. Мөн анхан шатны хорооноос бичиг өгсөн. Маргаан таслах комисст хүртэл өгсөн. Маргаан таслах комисс өөрсдөө өргөдөл дарсан. Хавтаст хэрэгт баримт нь байгаа. Мөн эрх хэмжээний дагуу гаргаагүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх үүргээс гадна хөдөлмөрийн хяналтын байцаагч нар салбарын хяналт хийж байгаа. Салбарын хяналт шалгалт буюу нийгмийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хяналт шалгалт хийх эрх нь байгаа. Энэ эрх нь ямар хууль тогтоомжийн дагуу зохицуулж байгаа вэ?, яагаад хамааралтай гэж үзэж байгаа вэ гэдэг асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3.1 дэх хэсэгт байгаа. Улсын байцаагчийн өөрийнх нь эрх үүрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа. Эрх зүйн үүрэг байгаа. Хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн хамгаалал дотор нийгмийн даатгал орж байгаа. Насанд хүрээгүй хүний асуудал буюу хөдөлмөр зэрэг асуудал Хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлыг биелэлтийг шалгах гэж байгаа. Хэрэгжилтийг хангах үүрэгтэй байхаар заасан. Шалгах эрхгүй биш шалгах эрхтэй. Эрхийн дагуу ажиллагаа явж байгаа. Яагаад хамааралтай юм. Зарим хүмүүс хэлдэг талууд өөрсдөө гэрээний биелэлтийг хянах юм байна. Энэ хоёр хамааралтай биш. Яагаад хяналтыг оруулж ирэх вэ гэдэг асуудал тавьдаг. Гэтэл энэ хуулиараа бүхий л асуудлыг өөрөө шалга. Энэ тусгайлсан хуулиар шалгах эрх бүхий асуудал тусгагдсан учир шалга гэдэг асуудал орж ирсэн. Үүнээс үзэхэд хяналт тавих эрхтэй. Шалгахгүй биш шалгах эрх нь хуульд заагдсан байгаа. Дараагийн асуудал нь гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж хэлээд байгаа. н.*******, н.******* нар цалин хөлс олгодог. Н.******* цалин олгодоггүй гэж хэлээд байгаа. н.******* хэзээ ч хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Хэн байгуулах вэ гэхээр Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгах эрх хэмжээнд хамааруулж н.******* гэх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Н.******* хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ ямар учиртай юугаар зохицуулаад явж байгаа вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйг захиргааны байгууллага гэж ойлгоно. Мөн хуулийн 5.1.2 дахь хэсэгт хууль тогтоомжийг биелүүлж захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах иргэний эрх зүйн бусад этгээд байгууллага байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн юм. Төсвийн агентлаг нийтлэг эрх зүйн асуудал гэж мөн байгаа. Үүнд төсвийн хүрээний агентлаг нь төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, саналыг үндэслэж тооцоолол боловсруулж өгөх ёстой гэж байгаа. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар үүрэгтэй байгаа. Манайх өнөөдөр хэдэн ажилтан шөнийн ээлжид ажиллан Хөдөлмөрийн тухай хууль хэдэн төгрөг өгөх ёстой юм байна гэдэг мэдэгдлийг нэхэмжлэгч тал өгөх ёстой байсан. Мөн Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт зааснаар салбарын хүний нөөцийг хэрэглэх хэрэгцээг тодорхойлох боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажлын нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуулийн этгээд гэж юуг хэлж байгаа вэ гэдэг нь байгаа. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсээд хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэл хасагдсанаар дуусгавар болно. Өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд нь хэн юм бэ? н.******* байх ёстой. Энэ хүн үүргийнхээ дагуу гэрээгээ байгуулж, цалин өгөх ёстой. Тухайн хүн итгэмжлэлгүйгээр ажилтан авах, халах, ажилтанд буруу цалин бодож байгаа, буруу өгч байгаа асуудлыг хянаж суух ёстой. Өөрийнхөө бурууг бусад руу чихээд би хийхгүй гэж хэлж болохгүй.

Мөн эрх зүйн үндэслэлгүй, манай төсөвт байхгүй гэж маргаж байгаа. Агентлагийн дарга өөрөө төсвийн хүрээний мэдэгдлийг өгөх үүрэгтэй. Тэрийгээ биелүүлээгүй улмаас би үүнийг биелүүлж чадахгүй төсөвт суугаагүй учир би хийхгүй гэж хэлээд байна. Үүрэг байгаа. Тэр асуудлаа Засгийн газар, яамд хандаад явах ёстой байсан. Тэр үүргээ хэрэгжүүлэхгүй ажилчдаа цалин хөлсийг өгөхгүй байна. Мөн мэргэжлийн хяналттай холбоотой асуудлыг эрх, үүрэг байгаа эсэхийг нь мэдэхгүй байна гэдэг асуудал ярьж байна. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж тухайн яамны салбарт очиж түүнийхээ дагуу эрх үүргээ хэрэгжүүлэх асуудал. Ажлын байрны тодорхойлолт дээр энэ үүрэг байна уу, үгүй юу. Тодорхойлолтгүй байж үүнийг шалгасан гэж хэлэхээс ичих хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас, асуудлыг нь шийдвэрлэж өгөөгүй нь улмаас гуравдагч этгээдийн эрх ашиг хохирч байна. Хүний амьдрал яригдаж байгаа. Шөнийн цагаар ажиллах гэдэг асуудал, энэ үе цагт амарч унтаж байх ёстой байгаад байгаа тул тэр хүнийг ажиллуулсан. Амралтгүй ажиллуулж байгаа бол нөхөн амарсан гэж үзэхгүйгээр шууд шөнийн цагийн нэмэгдлийг 1.2 буюу түүнээс дээш олгож өгөөрэй гэдэг заалт. Энэ нь шинжлэн ухаанаараа шөнийн цагт ажилласан хүмүүс ихэвчлэн хавдар тусдаг. Хавдар тусах эхлэл нь болж өгдөг асуудал. Хүний амь нас бие физиологийн асуудалтай холбоотой байхад хуулиар мөрдөөгүй байж олгоогүй хүмүүс саатуулсан гэдэг асуудал яриад сууж болохгүй. Энэ бол огт хийгээгүй асуудал. Эрх зүйн байдлыг нь дордуулах зүйл байж болохгүй. Иймд байцаагчийн албан даалгаврыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Дөрөв.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

4.1.Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2024 ондоо багтаан талуудын маргаантай асуудлыг захиргааны шүүхээс шударга үнэнээр шүүж, хөдөлмөрийн цалин хөлс, илүү цагийн мөнгийг ажилтанд нөхөн олгох нь хууль ёсны гэж дүгэн байна... Цалин хөлстэй холбоотой гомдлыг цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс болж маргаан үүссэн байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүхийн зүгээс хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судалсны үндсэн дээр дараахь үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
  2. Монголын нислэгийн удирдагчдын холбооноос 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.д хандан ... Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.28-д Ээлжийн ажилтнуудын шөнийн нэг цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлд ажиллагсдад 1000, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож болно гэж заасан нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй, хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээг дордуулсан, ажилтны эрхийг дордуулсан зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 12.3-д заасны дагуу тус заалт нь хүчин төгөлдөр бус юм ... энэ зөрчлийг арилгуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн актаар хамтын гэрээний дагуу 1.3 дахин нэмэгдүүлэн нөхөн олгуулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн болон хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт, хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгэх шаардлагатай байна ... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
  3. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Хяналт шалгалтын удирдамжийг баталж, тус удирдамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П. нар Иргэний нисэхийн ерөнхий газарт хяналт шалгалт явуулж, маргаан бүхий актуудыг тогтоосон байна.
  4.  Маргаж буй улсын ахлах байцаагч М.Уын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актаар 2022 оноос 2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4,487,005,072 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д. нарт хариуцуулсан.
  5. Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" актаар "...Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2022 оны 1-12, 2023 оны 1-12 дугаар саруудад шөнийн цагаар ажилласан нэр бүхий ажилтнуудад нөхөн олгох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр) төгрөгийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл 24 хувиар тооцож 1,076,881,217.47 (нэг тэрбум далан зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун арван долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, дутуу төлсөн хоног тутамд 0.1 хувиар тооцож 32,306,436.52 (гучин хоёр сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн алданги, нийт 1,109,187,653.99 (нэг тэрбум нэг зуун есөн сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн орлогын дансанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор нөхөн төлөхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д. нарт хариуцуулж шийдвэрлэжээ.
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У нь Шийтгэлээс чөлөөлөх хуудас маягт 5-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
  7. Гомдол гаргагчаас “...хариуцагч улсын байцаагч нар нь хамтын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу ажилтнуудад илүү цагийн хөлс олгосон эсэх асуудлыг шалгах эрхгүй...маргаан бүхий актын дүн зөрүүтэй...огноо дугааргүй...хөдөлмөрийн эрхийн маргааны комисст хандаж шийдвэрлүүлэх ёстой” гэх зэргээр тайлбарлан маргаж байна.
  8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэл үгүйсгэгдэх тухайд:

8.1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь хэсэгт "Хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ гэж тодорхойлсон. Энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар мөн хуулийн 154 дүгээр зүйлд Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах талаар тусгасан бөгөөд 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн, нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2 дахь заалтад энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор комисст хандаж шийдвэрлүүлэхээр тус тус хуульчилсан байна.

8.2.Хуулийн дээрх заалтуудаас дүгнэвэл хамтын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх, тайлбарлахтай холбоотой үүссэн саналын зөрүүг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хэлэлцэж шийдвэрлэх агуулгатай, зүйрлэвэл хоёрдмол утга санаатай, ойлгомжгүй зохицуулалтыг талууд өөр өөр утга агуулгаар ойлгож, улмаар хэрэгжүүлэхэд маргаантай асуудал гарвал комисс шийдвэрлэхээр зохицуулсан байна.

8.3.Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс хоёрдмол утга санаагүй хамтын хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөхгүй, энэ талаар ажилтнуудын эрх ашгийг хамгаалсан үйлдвэрчний эвлэлийн холбоо төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж улмаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу улсын байцаагч нар акт тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

8.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д “"хөдөлмөрийн сонирхлын маргаан" гэж хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг” хэлнэ гэж заасан бөгөөд хуулийн уг зохицуулалт нь энэ маргаанд хамааралгүй, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх үед үүссэн маргааныг шийдвэрлэхээр байх бөгөөд нэгэнт байгуулагдсан гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөөгүй захиргааны байгууллага албан тушаалтанд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах эсэх харилцаа нь Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын хуулиар тус тус зохицуулагдахаар байна.

8.5.Хариуцагч улсын байцаагч нар нь тухайн үед Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас салбарын төрийн захиргааны төв байгууллага болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /хуучин нэрээр/ шилжиж албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй байсан хэдий ч улсын байцаагчийн эрх, үүргээ хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтууд болох улсын байцаагчийн эрх олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/50 дугаар тушаалаар тогтоогдож байна.

8.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлээр ажилтанд нэмэгдэл хөлс олгох асуудлыг бүхэлд нь зохицуулсан, энэ талаар хамтын гэрээ, хэлэлцээрээр нарийвчлан зохицуулж болох агуулгатай, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих  хяналтыг хэрэгжүүлнэ” гэж заасан байхад гомдол гаргагчаас маргаж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэл үгүйсгэгдэнэ.

          8.7.Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх актын хувьд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "нийгмийн даатгалын улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ. гэж, 38.10 дахь хэсэгт Нийгмийн даатгалын улсын байцаагч дараах эрх эдэлнэ: гээд, мөн хэсгийн 38.10.1 дэх заалтад хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах, төлөхтэй холбогдсон тайлан тэнцэл, санхүүгийн болон бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;, 38.10.6 дахь заалтад нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх; гэж тус тус зохицуулжээ.

          9.Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлэхээр зохицуулсан байх боловч энэхүү маргааны хувьд нэмэгдэл хөлс олгосон тохиолдолд түүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь ажил олгогчийн үүрэг, энэ агуулгаар үндсэн зөрчлийн актаас салгаж шийдвэрлэх, тухайн зөрчлийн актыг тусад нь илт хууль бусад тооцох боломжгүй юм.

10.Мөн хэрэгт авагдсан нийгмийн хамгааллын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоос дүгнэхэд тус байцаагч нь өмнө ажиллаж байсан мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч байх тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн талаар хяналт шалгалт хийх эрхгүй байхаар, харин нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын байцаагчийн хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн Засгийн газраас баталсан журмын дагуу олгож, цуцална”, 10.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийн дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна”, 10.7-д “Хяналт шалгалтын байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана” гэж заасанд нийцсэн байна.

11.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэл үгүйсгэгдэх тухайд:

11.1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан, 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан байна.

8.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа, мөн хуулийн 37.1.1-д үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ гэж хуульчилсан байна. Энэхүү заалтыг хэрэгжүүлж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д "Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин нэмэгдүүлж олгоно" гэж, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Ээлжид ажилладаг ажилтны шөнө ажилласан нэг цагийн нэмэгдлийг олгохдоо түүний дундаж цалин хөлсийг 1,3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж заасан байна.

8.3.Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Хамтын хэлэлцээрээр дараах харилцааг зохицуулна, 34.1.2-т "салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал" гэж заасанд нийцсэн, энэ асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж акт тогтоох эрхтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэлгүй байна.

8.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “"хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг”, 154 дүгээр зүйлийн 154.10-д “Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг энэ хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэнэ” гэж заасан нь энэхүү маргаанд хамаарахгүй, нэмэгдэл хөлс олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан саналын зөрүү биш, хамтын гэрээ, хэлэлцээрээр тохирсон хөлсийг олгохгүй байгаа ажил олгогчийн гаргасан зөрчил юм.

8.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ: 2.3.1.энэ хууль; 2.3.2.Монгол Улсын бусад хууль; 2.3.3.захиргааны хэм хэмжээний акт; 2.3.4.салбар, салбар дундын хамтын хэлэлцээр; 2.3.5.хамтын гэрээ; 2.3.6.хөдөлмөрийн гэрээ; 2.3.7.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ” гэж, 2:5-д “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ. гэж тус тус зааснаар хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хамтын хэлэлцээрийн заалтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд хамтын хэлэлцээрийг мөрдөх нь илэрхий байх тул үүнийг ажил олгогч, ажилтны хооронд үүссэн саналын зөрүү гэж үзэх үндэслэлгүй.

8.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ: иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд акт тогтоох эрхтэй байна.

8.2.Гэтэл гомдол гаргагчаас гомдлын шаардлагын нэг үндэслэлээ “…иргэний шүүхээр шийдвэрлүүлэх байсан…” гэдэг агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэмэгдэл хөлсийг дутуу олгосон асуудлаар ажилтан бүрийг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах ёстой гэж тайлбарлаж байгаа нь дээрх үндэслэлүүдээр үгүйсгэгдэнэ.

9.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэл үгүйсгэгдэх тухайд:

9.1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдгийг объектив шалтгаан нөхцөлийн улмаас буюу техникийн, хууль зүйн, санхүү-эдийн засгийн тодорхой шалтгааны улмаас /захиргааны актын хаяглагдсан этгээдээс үл хамааран/ тухайн захиргааны актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй байхыг ойлгодог.

9.2.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлдээ дурдаж буй, ... Маргаан бүхий захиргааны актаар үүрэг болгосон 4,487,005,072.0 төгрөгийг бодит нөхцөл байдалд биелүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд батлагдсан тохиолдолд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байхад 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ажилтны нэмэгдэл хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д. нар төлж, барагдуулахаар тогтоосон нь эдийн засгийн ямар ч боломжгүй ... гэх тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

9.3.Иргэний нисэхийн ерөнхий газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах Засгийн газрын агентлагийн статустай атлаа төрийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус байгууллагын тухайн оны орлого, зарлагын төсвийг Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд зарцуулдаг хэдий ч төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд навигацийн буюу үйл ажиллагааны орлого олдог учраас хоёрдмол статустайгаар үйл ажиллагаа явуулж ирсэнтэй гомдол гаргагч болон гуравдагч этгээд маргаагүй.

9.4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна:1/ төрийн байгууллага, албан газар 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар” гэж заасан бөгөөд аль ангиллын хуулийн этгээд байхаас үл хамаарч Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг биелүүлэх, ажилтны цалин хөлсийг цаг тухайд нь олгох үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн ажил олгогчид акт ногдуулах, цалин хөлс гаргуулахдаа төсөвт тусгагдаагүй үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх үндэслэлгүй.

9.5.Хэрэвзээ энэ агуулгаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтыг тайлбарлан хэрэглэвэл төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааны гомдлыг ханган шийдвэрлэх, цаашлаад цалинг нөхөн олгуулах ямар ч хууль зүйн боломжгүй мэт ойлгогдохоор байгааг дурдах нь зүйтэй.

10.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэх үндэслэлийн талаар:

10.1.Маргаан бүхий актуудаар гүйцэтгэх захиргааны актыг гүйцэтгэх этгээдийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.*******, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д. нарт хариуцуулж шийдвэрлэсэн байх бөгөөд үүнийг тодорхой бус гэж үзэхгүй.

10.2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан актын илт хууль бус шинжийг тодорхойлохдоо энгийн ойлгомжтой байх шаардлагыг огт хангаагүй буюу хэн ч харсан илэрхий алдаатай байхыг шаарддаг. Гэтэл гомдол гаргагчаас гаргаж буй огноо, дугаар байхгүй…, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан гэх зэрэг үндэслэлүүд нь үгүйсгэгдэхийн зэрэгцээ илт хууль бусад тооцох шинжийг агуулаагүй байна.

11.Харин зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг дутуу бүрдүүлж, гүйцэтгэх этгээдийг тодруулбал ажил олгогчийг зөв тодорхойлсон эсэх дээр эргэлзээ бүхий нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүх маргаан бүхий актуудыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

12.Зөрчлийн хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны нэрс, нэмэгдэл хөлс тооцож олгох ажилтны бүртгэл зэргээс дүгнэхэд тэдгээр баримтыг дутуу гаргуулан авч ажилтан тус бүрийн ажил олгогчийг зөв тодорхойлсон эсэх талаар дүгнэх шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

13.Тухайлбал илүү цагаар ажилласан зарим ажилтнууд нь Иргэний нисэхийн үндэсний төвд хамааралтай, цаашлаад тус төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба гэх тусдаа санхүү, тооцоотой албанд хамааралтай, тэндээс цалинждаг болох нь зөрчлийн хэрэгт авагдсан байна.

14.Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актуудыг гаргахдаа энэ талаар баримтыг бүрэн цуглуулаагүй, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх энэ баримтыг цуглуулж, хариуцагчийн хийх ажиллагааг нөхөн гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэх боломжгүй байдал бий болсон болно.

15.Тодруулбал, нэмэгдэл хөлс олгох зохицуулалтад хамаарах ажилтнуудын ажил олгогчийг зөв тодорхойлж акт гаргаж, улмаар нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог хийж, шийтгэлээс чөлөөлөх боломжтой байна.

16.Анхан шатны шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001******* дугаар тогтоол, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0043 дугаар шийдвэрүүдийг судлан үзсэн бөгөөд хамтын гэрээ, хэлэлцээрийг биелүүлэх, улмаар маргаан гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх арга, журмаа хэлэлцээрээр тохирсон нөхцөл байдал зэрэг нь энэхүү маргаанаас ялгаатай болохыг дурдах нь зүйтэй.

17.Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-т заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” акт, Шийтгэлээс чөлөөлөх хуудсыг, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" актыг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОДМАА

 

                                                    ШҮҮГЧ                                      А.ГАНЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ