| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/10036/И |
| Дугаар | 192/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/00034
2025 01 08 192/ШШ2025/00034
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 17,309,413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ***г нар нь ****ХК-ийн Сонсголон тооцооны төвтэй 2018 оны 2-р сарын 5-ны өдөр ЗГ/201843399747 тоот зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авч, зээлдэгч ****нь 2018 оны 4-р сарын 16-ны өдөр ЗГ/201804161328114 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,748,598 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 9,748,598 төгрөгийг 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 5-р сарын 8-ны өдөр ЗГ/201805031328134 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 9,507,216 төгрөг дээр 700,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 10,207,216 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээлсэн. 2018 оны 5-р сарын 8-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.
2024 оны 10-р сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,423,576 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,188,879 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,060 төгрөг, нийт 5,615,514 төгрөг төлсөн байна. Зээлдэгч**** нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. 2018 оны 5-р сарын 8-ны өдөр ЗГ/201805031328134 тоот зээлийн болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,276,424 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,120,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 865,284 төгрөг, нотариатын зардал 47,000 төгрөг, нийт 17,309,413 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 17,309,413 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 30-ны өдөр 11,809,413 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,309,413 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 17,309,413 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 30-ны өдөр 11,809,413 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,309,413 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 17,309,413 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 30-ны өдөр 11,809,413 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 122,500 төгрөгийг хариуцагчаас, 122,500 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ