| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/00036/и |
| Дугаар | 318/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00089
2025 02 13 318/ШШ2025/00089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: .... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух, Ж ургийн овогт Бын М (РД: ....)-ийн “С.Бтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.М “Миний бие 1975 оны 03 дугаар сарын 24-нд төрсөн. Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж амьдарч байсан. 1995 онд С-ийн Б-той гэр бүлж болж одоог хүртэл хамт амьдарч байна. 1996 онд том хүү Б.Б, 1998 онд хүү Б.Б, 2006 онд хүү Б.Л, 2009 онд Б.Б нар төрсөн. Манай том хүү малчин, 2 дахь хүү ШУТИС-д механик инженер, 3 дахь хүү ШУТИС-д барилгын инженерээр суралцаж байна. Харин бага хүү мал маллаж байгаа. Бид энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй учир хүсэлт гаргаж байна. Бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Бидний хамтын амьдралтай байсныг сайн мэдэх Б.Д, С.Б нарыг гэрчээр асууж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.
Мөн хүсэлт гаргагч нь хүсэлтийнхээ үндэслэлийг нотолж: улсын тэмдэгтийн хураамж 70’200 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн Засаг даргын гаргасан ам бүлийн тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт гаргагч Б.М, гэрч С.Б нарын хүүхдүүд болох Б.Б, Б.Б, Б.Л, Б.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа, С.Б-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрч Б.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч С.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Д, С.Б нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн шүүхийн санаачилгаар С.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг цуглуулж, бэхжүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.М-ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Б.М нь шүүхэд хандаж 1995 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл С.Бтой хамтын амьдралтай байгааг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Б.М-ийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагч Б.М, С.Б нарын дундаас 1996 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Бийн Б, 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү Б-ийн Б, 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Б-ийн Л, 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Б-ийн Б нар төрсөн нь тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
3.2. Гэрч С.Б “...Би Б.М-ийн хамтран амьдрагч байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 1994 онд танилцаж, 1995 онд гэр бүл болсон. Манайх дөрвөн эрэгтэй хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь тусдаа гарсан. Б.М бид хоёр мал маллаж амьдардаг. Манайх 500 орчим толгой малтай. Бид хоёр одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх гээд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан” гэх мэдүүлэг;
- Гэрч Б.Д “...Би Б.М-ийн төрсөн ах байгаа юм. Б.М, С.Б нар одоо хамт амьдарч байгаа. Б.М, С.Б 1995 онд гэр бүл болсон түүнээс хойш хамтдаа амьдарч байгаа. Тэднийх дөрвөн эрэгтэй хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь тусдаа гарсан. Нэг хүүхэд нь УлаанБ хотод их сургуульд сурч байгаа. Б.М, С.Б нар Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт оршин сууж байгаа. Надад “бид хоёр одоо хүртэл гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд С.Б та хоёрыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг;
- Гэрч С.Б “...Би Б.М-ийн төрсөн ах Бын Дгийн эхнэр байгаа юм. Б.М, С.Б нар хамт амьдарч байгаа. Б.М, С.Б нар 1995 онд гэр бүл болсон, түүнээс хойш хамтдаа амьдарч байгаа. Тэднийх дөрвөн эрэгтэй хүүхэдтэй. Б.Б, Б.Б, Б.Л, Б.Б гэх дөрвөн хүүхэдтэй бөгөөд Б.Б, Б.Б нар хөдөө мал маллаж амьдардаг. Б.М, С.Б нар Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт оршин сууж байгаа” гэх мэдүүлэг болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар хүсэлт гаргагч Б.М, гэрч С.Б нар гэрлэлтээ бүртгүүлээгүй, 1995 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа болох нь нотлогдож байна.
4. Хүсэлт гаргагч Б.М-ийн шүүх хуралдаанд гаргасан “1995 оны 08 дугаар 03-ны өдөр гэр бүл болсон. Манай том хүү 1996 онд төрсөн бөгөөд хүүхдээ бүртгүүлэхдээ гэрлэлтээ батлуулахаа мартсан байсан. Сая тэтгэвэр тогтоолгох болоход гэрлэлтийн баталгаа байхгүй гээд шүүхэд хандсан” гэх тайлбарыг дээр тогтоогдсон үйл баримттай нэгтгэн дүгнэвэл хүсэлт гаргагч Б.М-ийг С.Б-той 1995 оны 08 дугаар сарын 03-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоох үндэслэлтэй.
5. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70’200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Ж ургийн овогт Б-ын М-ийг Б ургийн овогт С-ийн Б-той 1995 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70’200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА