2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/00999

 

 

 

 

 

 

 

 

 

2025  02  05

192/ШШ2025/00999

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* ургийн овогтой *******ы ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* ургийн овогтой *******ийн ******* /РД:/-д холбогдох,

  

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г

Хариуцагч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.*******ад холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Үүнд Миний бие 2023 оны 12 сард *******аас тоног төхөөрөмж худалдаж авахаар болж 10,000,000 төгрөгийг *******ад өгсөн. Гэвч тоног төхөөрөмж чанарын шаардлага хангахгүйн улмаас худалдаж авахаа больж хоёр талаасаа гэрээ хийж 2024 оны 4 сард 5,000,000 төгрөг, 5 сард 5,000,000 төгрөг авахаар гэрээ хийсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа бөгөөд шаардлага тавихад янз бүрийн шалтгаан хэлдэг. Иймд *******аас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.******* хариу тайлбартаа: М.******* миний бие 2023 оны 12 дугаар сард иргэн Э.*******д өөрийн өмчлөлийн цагаа идээний тоног төхөөрөмжийг 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. ******* нь урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг нь 2024 оны 07 дугаар сард төлөхөөр тохиролцсон. Миний бие чанарын шаардлага хангасан хэвийн ажиллаж байсан цагаан идээний тоног төхөөрөмжийг *******д хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгчийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс 2024 оны 01 сарын 29-ний өдрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 4/, дансны хуулга /хх-ийн 5-7/, хариуцагчаас зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-ийн 15/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...Э.*******, М.******* нар 2023 оны 12 сард сүүн ааруул боловсруулах тоног төхөөрөмжийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиолцсон. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.*******ад урьдилчгаа 10,000,000 төгрөг өгсөн. Ингээд тоног төхөөрөмжөө аваад ажиллуулж үзээд болохгүй юм байна гэж үзээд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийг буцаан өгч, урьдчилгаа 10,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Урьдчилгаанд өгсөн мөнгө буцааж өгөхгүй байна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч М.******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Э.******* нь надаас 25,000,000 төгрөгөөр миний сүүн ааруул боловсруулдаг тоног төхөөрөмжийг худалдалдаж авахаар болж урьдчилгаа 10,000,000 төгрөг өгсөн. Би хашаа байшин түрээслэн ааруулын цехээ ажиллуулдаг байсан. ...Э.******* надаас тоног төхөөрөмж хүлээн аваад 1 сар ашиглан үйл ажиллагаа явуулсан. Гэвч үлдэгдэл мөнгө төлөх боломжгүй гээд буцаах санал тавьсан. Би зөвшөөрсөн. Гэхдээ тоног төхөөрөмжөө зараад 10,000,000 төгрөгийг буцааж өгөхөөр болсон. Мөн 1 сарын хугацаанд байрны түрээс, тоног төхөөрөмж ажиллуулсан цахилгааны төлбөр нийт 3,500,000 төгрөг болсон гэж тооцож байгаа. Энэ төлбөрийг төлөхгүй байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Зохигч талуудын тайлбараар 2023 оны 10 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.*******аас сүүн ааруул боловсруулах тоног төхөөрмжийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

5.Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Э.******* нь сүүн ааруул боловсруулах тоног төхөөрмжийн үнэ 25,000,000 төгрөгөөс урьдчилгаа 10,000,000 төгрөгийг хариуцагч М.*******ад, хариуцагч сүүн ааруул боловсруулах тоног төхөөрөмжөө нэхэмжлгэчид шилжүүлж, үүнээс хойш 1 сарын дараа нэхэмжлэгч өгсөн 10,000,000 төгрөгийг буцаан авч, тоног төхөөрөмжийг буцаах санал гаргасныг хариуцагч зөвшөөрсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

6.Талуудын тайлбараа нэхэмжлэгч Э.*******, хариуцагч М.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1- дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзэв.

 

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар сүүн ааруул боловсруулах тоног төхөөрөмж эрүүл ахуйн шаардлага хангахгүй буюу биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нотлох баримтгүй байна.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсон гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан авах санал гаргасныг хариуцагч зөвшөөрч, худалдсан сүүн ааруулын тоног төхөөрөмжөө буцаан авсан байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу талууд гэрээнээс татгалзсан учир хариуцагч нь нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт авсан 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй. Харин гэрээ цуцлагдсантой холбоотой хохирол учирсан бол энэ талаар буцаан шаардах эрх нь гэрээ цуцалж шилжүүлсэн зүйлээ буцаах үүргээс татгалзах үндэслэл болохгүй.

 

11.Иймд хариуцагч М.*******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

12.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР