Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00101

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б ургийн овогт Б-ы Б, Ц ургийн овогт Б-ийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Цогт ургийн овогт Д-ын А-ийг эх Б.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А-ийг 11 нас хүртэл тухайн хүүхдийн амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Д-аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд гэрлэлтээ цуцалсан нь эцэг, эхийн хувьд хүүхдийн өмнө хүлээх эрх, үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдсугай.

5. Хүүхдийг өөрийн асрамжид авсан эх Б.Б-д хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, эцэг Б.Д-ыг хүүхдийн өмнө хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх, уулзахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү Д.А-д нэмэлт тэтгэлэг гаргуулах, эмчилгээнд шаардлагатай зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эртэй болохыг дурдсугай.

7. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрснийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Нямжавт даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шат, шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА