Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00094

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би нэхэмжлэгч Дархан уул аймаг, Дархан сум, Дархан юнайтед арена, Хтөв байранд байрлах, Х ТӨХХК (РД: ...)-ийн хариуцагч ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух, Ш ургийн овогт С-ийн Ц (РД: ...)-ээс “зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 22’492’500 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С “Хөдөө аж ахуйг дэмжих сан” нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж ХТӨХХК болсон бөгөөд хөрөнгө өр авлагыг эрх залгамжлан авагч юм. “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. С.Ц нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 14’995’000.00 төгрөг байна. Үүнд: 1. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Үр/104-22-02 дугаартай улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээ, 2. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Үр/104-22-02 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 14’995’000.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 7’497’500.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14’995’000.00 төгрөг, нийт 22’492’500.00 төгрөг гаргуулахаар байна.

Иймд С.Цгээс үндсэн төлбөр 14’995’000.00 төгрөг, анз 7’497’500.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 22’492’500 /хорин хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлд үндэслэн иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч ХТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С “ЭДЖП” ХХК нь ОА67052019 регистрийн дугаартай С-ийн Ц-д холбогдуулан 22’492’500.00 /хорин хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.

Хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х ТӨХХК нь хариуцагч С.Ц-д холбогдох, зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 22’492’500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор:

- Нэхэмжлэгч Х ТӨХХК-иас тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ЭДЖП ХХК-г томилсон албан бичиг;

- Б.Ц-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн гэх Ххязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

- Г.С-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн гэх ЭДЖП хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

- Х ТӨХХК-ийн дүрмийн хуулбар,

- С.Ц-гийн Хөдөө аж ахуйг дэмжих санд гаргасан хүсэлтийн хуулбар,

- Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өргөдөл гомдлын бүртгэлийн хуулбар,

- Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/274 дугаар албан бичгийн хуулбар,

- С.Ц-гийн зээлийн эрсдэлийн дүгнэлтийн хуулбар,

- Харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар,

-Тооцоо нийлсэн актын хуулбар,

- Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, ХТӨХХК-ийн ерөнхий нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогч нарын гаргасан “...... аймаг ... сум ..-р баг Зүүнтуруунд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн С.Ц /.../ нь манай компанид зээлийн өр төлбөргүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Мөн хариуцагчаас гаргаж өгсөн Хаан банк дахь Д.Н-гийн харилцах дансны хуулгаар хариуцагч тус төлбөрийг ХТӨХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлсөн нь тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Х ТӨХХК-ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь хариуцагч С.Ц-гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 22’492’500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х ТӨХХК-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХЗАЯА