| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/07737/И |
| Дугаар | 192/ШШ2025/00012 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/00012
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,401,961.39 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,401,961.39 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,960 төгрөгийн 124,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У-аас улсын тэмдэгтийн хураамжинд 124,980 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 124,980 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ