Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Бүгд найрамдах Солонгос улсын иргэн /РД:/, /паспортын дугаар:М9/

            Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Ч.*******, гэрч О., орчуулагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

            Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

1.1. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсад 90 хоног хүртэлх визгүй зорчих нөхцөлийн дагуу орж ирсэн.

1.2. Гадаадын иргэн, харьяатын газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь “2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол улсын иргэн О. Баянгол дүүргийн ,, давхарт байрлах ГХОХХК-ний Солонгос хоолны газарт Солонгос улсын иргэн аяллын визээр ирээд 6 сар ажиллаж байна, ажиллах явцдаа хамт ажилладаг Монгол иргэдийг дорд үзэж харьцдаг, маргааш нөгөөдрөөс зугтах гэж байгаа, визээ солиулах гэж байгааг мэдсэн энэ хүн 2 гараараа битүү шивээстэй байр түрээсэлж байдаг үүнийг хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх гомдол мэдээллийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан.1.3. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар Гадаадын иргэний хяналтын улсны байцаагчийн дүгнэлтээр  Бүгд найрамдах Солонгос улсын иргэн -г Монгол улсаас албадан гаргах санал гаргасан.

1.4. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* тушаалаар Бүгд найрамдах Солонгос улсын иргэн -г албадан гаргасан байна. Тус Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл

2.1. Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд Монгол улсад ирсэн өдөр болон үндсэн шалтгаан нь айлчлалын зорилгоор ирсэн бөгөөд хариуцагчийн шийтгэл оногдуулсан үндэслэл бүрдээгүй байсан.

Тодруулбал, нэхэмжлэгч анхны айлчлал 2023 оны 4-р сарын 27-ны өдрөөс  2023 оны  4 дүгээр сарын 30-ны өдөр (4 өдөр), хоёр дахь айлчлал 2023 оны 6-р сарын 4-ны өдрөөс  2023 оны 7-р сарын 10-ны өдөр (36 хоног), гурав дахь айлчлал 2023 оны 7-р сарын 19-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 12-ны өдөр (86 хоног) нийтдээ 126 хоног Монгол Улсад байсан. Ингээд хамгийн сүүлд 2023 оны 7-р сарын 19-нд ирээд 2023 оны 10-р сард буцах гэж байсан.

 Монгол улсад ирсэн шалтгааны тухайд Монгол Улсад зочлохдоо 25 гаруй жил танил, нутгийн ах, дүү рестораны захирал тэй удаан хугацааны дараа уулзахаар ирсэн. Хоёр дахь удаагаа ирэхдээ би Монголыг их сонирхож, аялал жуулчлалын үзвэрүүдээр явсан, ах Монголд түүхий загас зардаг ресторан нээхээр бэлтгэж байсан. Мөн би Солонгост түүхий загас зардаг ресторан 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тиймээс би интерьер дизайн, гал тогооны тоног төхөөрөмжийг нүдээр харж, ажил хэргийн чиглэлээр зөвлөгөө өгсөн нь үнэн боловч би энд ажиллаагүй. Гурав дахь удаагаа ирэхдээ цаашид Монголд суурьших талаар мэдээлэл авахаар ирээд ******* байрны 2 давхарт байрлах гийн байранд 126 хоног амьдарсан.

Гэтэл хариуцагч болох Гадаадын иргэн харьяатын газрын хяналтын улсын байцаагч Р. нь Монгол Улсад 6 сар хөдөлмөр эрхэлсэн гэж үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг үндэслэн нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.5 дахь хэсэгт үндэслэлээр шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ямар байдлаар Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлээгүй болох нь нэхэмжлэлд хавсралтаар хүргүүлж байгаа “ ГХО” ХХК-ийн 6 сарын цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нотлогдох юм.

Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн нөхцөл байдлын талаар  бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль зөрчигдсөн эсэх талаарх  үйл

баримтыг хөдөлбөргүй тогтоох ёстой бөгөөд энэ агуулга Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах" гэж заасныг зөрчиж байна.

Түүнчлэн хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Тодруулбал 2023 оны 9 сарын 15-ны өдөр 20:30 цагийн орчим би “” ахын шинээр бэлдэж байсан гал тогоонд өөрийн авсан далайн бүтээгдэхүүнийг хөргөгч дотор хадгалж байсан. Ах ""-тэй хоол хийж идэх гэж 2 давхраас бууж ирэн хоолны материалаа бэлдэж байхад гадаадын иргэн харьяатын газрын албаны 4 хүн ба түүнээс дээш хүн орж ирсэн бөгөөд нэг хүн нь миний үйлдлийг видео бичлэг хийж хурааж авсан. Тухайн үед намайг Монгол хэлээр ярьж ойлголцохгүй байхад, мөн мэргэжлийн орчуулагчгүй үед, намайг хууль бусаар ажиллаж байна гэсэн үндэслэлээр шалгаж гадаад паспортыг маань хүчээр хураасан. Түүнчлэн нэхэмжлэгчтэй холбоотой зөрчил шалган ажиллагаа дуустал мэргэжлийн орчуулагчгүйгээр явагдсан бөгөөд хуульд заасан хэлмэрч, орчуулагч авах эрхээр хангаагүйд туйлын гомдолтой байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана." гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Холбогдогч дараах эрхтэй", мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт "эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах" эрхтэй гэж маш тодорхой заасан хэдий ч эдгээр эрхийг хангаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны томоохон зөрчил гаргасан.

Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх явцад "... Таныг хууль бусаар ажиллаж байгаа нь тодорхой, нотлох баримт их байгаа, гэрчээр танай ажилтан, менежерийн гарын үсэг хүртэл байгаа. "100,000 торгууль, албадан гаргах бичигт хурдан гарын үсэг зур, тэгэхгүй бол гадаадын хорих ангид хүнд хэцүү амьдралтай тулгарах болно" хэмээн сүрдүүлсэн. 2023 оны 9 сарын 29-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын ажилтан баривчлах зөвшөөрөлгүйгээр, орчуулагчгүйгээр гадаадын хорих ангид албадан хорьсон. Нэхэмжлэгч нь 14 хоног хоригдож байх хугацаандаа Солонгосын Элчин Сайдын Яамтай холбогдохыг хүссэн боловч тэд нэхэмжлэгчийн яриаг сонсоогүй бөгөөд гадаад иргэдийн хорих ангид байх хугацаандаа хоол хүнс нь нэхэмжлэгчийн биед таараагүй учраас талх 2 3 хоногийн хугацаанд хуваан идэж тэсэж байсан.

Нэхэмжлэгчийн хувьд Монгол Улсад хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгал төлж цалин аваагүй мөн 180 хоног буюу 6 сар ч байгаагүй болно. (2023 оны 9 сарын 25-ны байдлаар 128 хоног болж байхад) Иймээс Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Р. нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан болно.

Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д "энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсад нэвтрэх, оршин суух" эрх зөрчигдөж, мөн хууль бусаар цагдан хоригдсон зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан "нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” гэх урьдчилсан нөхцөл хангагдсаныг илтгэнэ. Иймд хариуцагч Гадаадын Иргэн Харьяатын Газрын хяналтын улсын ахлах байцаагч Р.гийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэл оногдуулах хуудас"-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч  2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж Гадаадын иргэнийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Гадаадын иргэн, харьяатын газрын дарга болон улсын байцаагчид холбогдуулан нэхэмжлэгч *******г албадан гаргасан тушаал, түүний үндэслэл болсон дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Тус дүгнэлт, тушаалд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн *******г Монгол улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор албадан гаргахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан "ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” зөрчил гаргаагүй. Танил ахынхаа ажиллуулдаг хоолны газарт өөртөө болон ахдаа хоол хийх төдийхнийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх нь учир дутагдалтай. "Солонгос хоолны ресторанд ахлах тогоочоор ажилласан" гэж улсын байцаагчийн дүгнэлтэд бичихдээ фото зураг, видео бичлэг, гэрчээс авсан тайлбар зэргээр тогтоогдоно гэжээ. Эдгээр баримтуудаар юу ч тогтоогдохгүй, гэрч гэх хүмүүст хууль сануулж, хуульд заасан журмын дагуу тайлбар, мэдүүлэг аваагүй, Гадаадын иргэн харьяатын газарт мэдээлэл өгсөн гэх О., рестораны ажилтан Т. нар өөрийн мэдэхгүй асуудлаар тайлбар, мэдээлэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гадаадын иргэний гал тогоонд байсных нь төлөө Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж болохгүй. Буруутгаж буй үйлдлээ нотолж чадаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “үндэслэл бүхий байх", сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь мөн хуулийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмуудыг зөрчиж байна. Энэхүү маргаан бүхий дүгнэлт болон тушаал гаргахтай холбоотой захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, ямар эрх үүрэгтэй талаар тайлбарлаагүй, сонсох ажиллагаанд тайлбар өгөх боломжит хугацаа олгоогүй, 14 хоногийн хугацаанд саатуулж, дахин 30 хоногоор сунгаж саатуулна хэмээн дарамталж, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, монгол хэл мэдэхгүй хүнээр юу нь мэдэгдэхгүй баримтуудад гарын үсэг зуруулан албадан гаргасан, албажсан дүгнэлт, тушаалаа мэдэгдээгүй, гардуулаагүй явдал нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Улсын байцаагч "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.3" гэх огт байхгүй хуулийн заалтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна. Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаал, улсын байцаагчийн дүгнэлттэй нэхэмжлэгч талаас танилцаж, ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Гадаадын иргэн харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар дүгнэлт, Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.

нь тэй хуучны танилууд. нь тухайн рестораны эзэн. Энэ чиглэлээр цаашид хамтарч ажиллаж болох талаар яриа уг хоёр хүний хооронд яригдсан гэж ойлгосон. Нэгэнт аяллын визээр ирсэн учраас визнийхээ хүрээнд аялах ёстой. Цаашид яаж визээ өөрчлөх вэ гэдэг асуудал байсан учраас хөдөлмөрийн визээр орж ирэхтэй холбоотой материалуудыг бүрдүүлсэн. Тиймээс тогоочийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ гэх баримт бичгүүдийг цуглуулсан. ямар нэгэн байдлаар уг байгууллагаас цалин хөлс аваагүй. Компанийн дансны хуулга, тухайн үед нийгмийн даатгал төлдөг ажилчдын мэдээллийг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс холбогдогчийн эрхийг ноцтой зөрчсөн учраас шийтгэлийн хуудас хүчингүй болсон. Шийтгэлийн хуудсыг хүчинтэй болгохтой холбогдуулж нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтан сэргээх талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоохгүйгээр зөвхөн зөрчил холбогдогчийн мэдүүлгээр хязгаарлаж Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.1.5 дах хэсэгт зааснаар д зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн илтгэх хуудаст солонгос хоолны газарт ахлах тогоочоор ажиллаж байсан фото зураг, видео бичлэг, гэрчээс авсан тайлбар зэргээр тогтоогдсон гэх боловч уг баримтууд нь хэрэгт цугларч бэхжүүлээгүй байна. Эдгээр баримтууд зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, захиргааны процесст байхгүй байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж тогтоох ажиллагаа хийх, гэрчээс мэдүүлэг авах, үзлэг нэгжлэг хийх, шаардлагатай нотлох баримтуудыг шалгаж байгаа хэргийн хүрээнд цуглуулах бүрэн эрхтэй. Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нотлох үүрэг хүлээдэг. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтуудаар зөрчлийг тогтоосон баримтууд байхгүй. Тухайн үед тайлбар мэдүүлэг өгсөн О.ын утасны яриаг Гадаадын иргэн харьяатын газар тэмдэглэсэн тэмдэглэл байдаг. Уг утасны ард хэн байсан бэ гэдэг асуудал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалын хүрээнд тогтоогдоогүй. Т. гэх хүний бичгээр өгсөн тайлбар байдаг. Энэ хүн тухайн компанид ямар ажил мэргэжилтэй, зөрчил гэж үзэж байгаа фактын талаар хэрхэн мэдэж байгаа талаар эрх бүхий албан тушаалтан тодруулаагүй. Мөн мэдүүлэг авахдаа ямар нэгэн байдлаар хууль сануулж, хуульд заасан журмаар эдгээр баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн зүйлгүй. Тухайн үед гал тогоонд байсан гэдэг хүрээнд визний зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх боломжгүй. Зөрчилд холбогдуулж шалгаж тогтоох процесс эргэлзээгүй байх ёстой. Хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох ёстой. Таамаг, сэжиг төдий өөрийн ойлголтод тулгуурлаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь процессын хувьд алдаатай болсон. Тиймээс нотолбол зохих ажиллагааг хийгээгүй гэж үзэж эрүүгийн хэргийн шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Захиргааны шүүхийн процессын хүрээнд захиргааны шүүх эрх бүхий албан тушаалтны хийх ёстой байсан ажиллагааг гүйцээх эсвэл тухайн нөхцөл байдлыг шүүх нотлох зарчмын хүрээнд нотолно гэдэг ойлголт энэ хэрэгт хамааралгүй. Улсын байцаагч Р. урьдчилсан хэлэлцүүлэг болон анхны шүүх хуралдаанд би хүний ажлыг хүлээж аваад бүрдүүлсэн материалд нь шийтгэлийн хуудас ногдуулсан гэж хэлдэг.

Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2021 оны тушаалаар батлагдсан Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажиллах заавар баримтаар ирсэн. Уг журмын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана гэж заасан. Энэ дүгнэлт нь албадан гаргасан шийдвэрийн үндэслэл. Тэгэхээр нэг нэгнээсээ шалтгаан гарч байгаа хоёр захиргааны акт. Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажиллах зааврын 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь хэсэгт гаргасан зөрчил виз олгосон байгууллага, визний ангилал, визийн байх хугацаа, улсын хил нэвтэрсэн боомт, огноо, зөрчлийн төрөл, хугацаа зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй бичих) гэж заасан. Тиймээс дүгнэлт нь зөрчлийг тогтоож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүн, шийтгэлийн хуудаст үндэслэж гарч байгаа захиргааны акт болж байна. Яагаад шийтгэлийн хуудас, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг хэлээд байна гэхээр анх шийтгэлийн хуудас, дүгнэлт, даргын тушаал гэх гурван захиргааны акттай маргасан. Энэ захиргааны актууд нь нэгнээсээ хамааралтай захиргааны актууд. Нэг захиргааны акт нь байхгүй бол дараагийн акт гарахгүй. Магадгүй дүгнэлтэд зөрчил заавал бичигдэх ёстой. Үүний тулд зөрчил тогтоогдсон байх ёстой. Зөрчлийг яаж тогтоосон гэхээр шийтгэлийн хуудсаар зуун мянган төгрөгөөр торгоод хэрэгжүүлсэн. Дүгнэлтийг гаргахад гол хүчин зүйл шийтгэвэр нь болсон. Шийтгэвэр байгаагүй бол улсын байцаагчийн дүгнэлт гарахгүй. Улсын байцаагч шийтгэлийн хуудас гаргаснаас өөр ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Улсын байцаагчийн дүгнэлт хэлбэрийн хувьд акт болохоос агуулгын хувьд шийтгэлийн хуудсыг давхардуулсан гэж тайлбарлаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хэмжээнд оролцсон ч улсын байцаагч албадан гаргах шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дахиад гуч хоногоор сунгана гэдэг. Эрүүгийн шүүхийн 14 хоног саатуулах захирамж гарсан. Үүнийг сунгах эрх хуульд зохицуулагдсан. Гадаадын иргэн хэл мэдэхгүй, хүний нутагт ирсэн өнцгөөс авч үзэхэд 30 хоног саатуулах эрх чөлөөг нь хязгаарлах ойлголт нь хүний сэтгэлзүйд, шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлдөг. Нэхэмжлэгчийн хувьд нэг хоногийн өмнө ч болтугай явъя гэсэн хүсэл сонирхол төрсөн байх гэсэн хувийн дүгнэлт гарч байна. Энэ утгаар эрхийг нь хэрэгжүүлж чадаагүйн улмаас шийтгэлийн хуудастай, Гадаадын иргэний харьяатын газрын даргын тушаалтай танилцаж чадаагүй. Эдгээр баримтуудыг танилцуулж чадаагүй гэдгийг хариуцагч өмнөх шүүх хуралдаанд мөн хэлж байсан. Хэдийгээр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн ч Монгол улсын хуулийн дагуу визээ гаргуулж орж ирээд шийтгэл хүлээж Монгол улсаас гарч байгаа нь гадаадын иргэний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

нь тогооч мэргэжилтэй. Ресторанд өөртөө эсвэл ахдаа ч юм уу хоол хийсэн нь хөдөлмөр эрхэлсэн гэдэгт хамаарахгүй. Хөдөлмөр эрхэлнэ гэдэг хөдөлмөрийн хуулиар, иргэний хуулиар зохицуулагддаг хөдөлмөрлөх харилцаа. Хөдөлмөрлөх харилцаа хоёр тал ямар эрх үүрэг хүлээх юм бэ гэдгийг хуульчилсан байдаг. Бодитоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нь өөрөө юу гэхээр бодитоор тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн байх ёстой. Өнөөдөр бид хүний хувьд өөрийн гал тогоонд эсвэл бусдын гал тогоонд хоол хийсэн нь маргааныг шийдэх үндэслэл байх ёсгүй. Эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон эрхтэй хэр нь яагаад буруутай үйл баримтыг тогтоогоогүй юм бэ. Нэхэмжлэгчийн хувьд гомдолтой байна. Тиймээс энэ маргааныг шүүхээр шийдвэрлүүлж эрхээ сэргээлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг шүүх анхаарч үзээч гэж хүсэж байна.” гэжээ.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар торгох шийтгэл хүлээсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -ээс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Р.гийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Тус байгууллагын өргөдөл, гомдлын дугаарын утсаар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэр бүхий иргэнээс "Баянгол дүүргийн ,, , давхарт байрлах “ ГХО” ХХК-ийн солонгос хоолны газарт 2 гараараа битүү шивээстэй Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн аяллын визээр орж ирээд 6 сар ажиллаж байна, ажиллах явцдаа хамт ажилладаг монгол иргэдийг дорд үзэж харьцдаг, маргааш нөгөөдрөөс зугтах гэж байна, визээ солиулах гэж байгааг мэдсэн тул хуулийн дагуу шалгаж өгнө үү" гэсэн гомдол, мэдээлэл ирүүлсэн.

Уг гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулахад Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн (, 1982 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, М9 дугаарын паспорттай) нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны дугаар тогтоолд заасны дагуу 90 хүртэл хоногийн хугацаагаар визгүй зорчихоор 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингисхаан олон улсын агаарын замын боомтоор ирж, дээр дурдсан хаягт байрлах “ ГХО” ХХК-ийн солонгос хоолны газарт ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсныг нь дуу, дүрсний бичлэг болон бусад баримтаар тогтоосон.

 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д "хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах", 8.1.6-д "Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших"-ийг хориглоно гэж заасныг зөрчсөн тул Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн -д Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 100 нэгжээр торгох шийтгэлийг ******* дугаарын шийтгэлийн хуудсаар оногдуулж, дугаартай зөрчлийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11- ний өдөр танилцуулан тэмдэглэл үйлдэж, зөрчилд холбогдогчийн хүсэлтийн дагуу иргэн Ү.*******, торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн хэргийг танилцуулахад албан ёсны орчуулагч Монгол Улсын иргэн Б. нарыг тус тус оролцуулсан.

 Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлд дурдсанаар ******* дугаарын шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсныг сайтар ойлгосон нь харагдаж байна.

 Гадаадын иргэн, харьяатын газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.13-т зааснаар Зөрчлийн тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26, 6.29, 6.30 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр анхан шатны журмаар, оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны журмаар зөрчил хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн 1-д "Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26, 6.29, 6.30, 6.62 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана" гэж заасны дагуу гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Р.гийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэл" юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн -ээс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах тухай 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус байгууллагын өргөдөл, гомдлын дугаарын утсаар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэр бүхий иргэнээс "Баянгол дүүргийн ,, , давхарт байрлах “ ГХО” ХХК-ийн солонгос хоолны газарт 2 гараараа битүү шивээстэй Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн аяллын визээр орж ирээд 6 сар ажиллаж байна, ажиллах явцдаа хамт ажилладаг монгол иргэдийг дорд үзэж харьцдаг, маргааш нөгөөдрөөс зугтах гэж байна, визээ солиулах гэж байгааг мэдсэн тул хуулийн дагуу шалгаж өгнө үү" гэсэн гомдол, мэдээлэл ирүүлсэн. Уг гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн (, 1982 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, М9 дугаарын паспорттай) нь Монгол Улсын Засгийн газрын "Визийн шаардлагаас чөлөөлөх тухай" 2022 оны дугаар тогтоолын 1-д зааснаар "Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсний дагуу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингисхаан олон улсын агаарын замын боомтоор ирж, дээр дурдсан хаягт байрлах “ ГХО” ХХК-ийн солонгос хоолны газарт ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д "хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах", 8.1.6-д "Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших"-ийг хориглоно гэж заасныг зөрчсөн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн -д Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 100 нэгжээр торгох шийтгэлийг ******* дугаарын шийтгэлийн хуудсаар оногдуулж, дугаартай зөрчлийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11- ний өдөр танилцуулан тэмдэглэл үйлдэж, зөрчилд холбогдогчийн хүсэлтийн дагуу Монгол Улсын иргэн Ү.*******, орчуулагч Б. нарыг тус тус оролцуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т "иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд" сонсох ажиллагааг хийхгүй байхаар зохицуулсан бөгөөд харин ч сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж буй тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3-т зааснаар сонсох ажиллагааг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн (-тай биечлэн уулзах байдлаар хэрэгжүүлж, саналыг бичгээр авч, Монгол Улсаас албадан гаргах болсон үндэслэл, журам, албадан гаргах хугацааны талаар тайлбарлаж өгсөн. Тэрээр сонсох ажиллагааны явцад уг шийдвэртэй холбогдуулан аливаа санал, гомдол гаргаагүй, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч буй талаараа бичиж өгсөн нь шүүхэд гаргаж өгсөн баримт бичигт хавсаргасан болно. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасан. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актыг гардуулж өгөх талаар тухайлан заагаагүй. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсаас албадан гаргах тухай захиргааны актыг тус байгууллагын дарга бие даан гаргахаар хуульчилсан нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болохынхоо хувьд хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагааны нэг юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ”, 8.3.1-д агентлагийн дарга нь “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж тус тус зохицуулсан тул хяналтын улсын байцаагчийн албадан гаргах дүгнэлтийг захиргааны акт гэж үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, мөн хуулийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой", 54.1.8-д "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” байх тул 106 дугаар зүйлийн 106.3.14- т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын засгийн газрын шийдвэрийн дагуу 90 хоног хүртэлх жуулчлах зорилгыг дэмжих хүрээнд визгүй зорчих нөхцлийн дагуу Монгол улсад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 90 хоногийн хугацаагаар жуулчлах зорилгоор ирсэн. Иргэн О.ын гаргасан нь Монгол улсад жуулчлах зорилгоосоо өөр зорилгоор үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол мэдээллийг шалгаж жуулчлах зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тогтоосон. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах 8.1.6 дахь хэсэгт Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших хориглоно гэж заасныг БНСУ-н иргэн зөрчсөн учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч Монгол улсаас албадан гаргасан. Албадан гаргах шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж тус байгууллагын дарга гаргадаг. Энэ эрх нь хуулиар ганцхан манай байгууллагын даргад олгодог. Энэ эрх өөр яаж баталгааждаг вэ гэхээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага бол Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан онцгой эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр эдэлнэ гэж заасан байдаг. Хяналтын улсын байцаагч Р.гийн гаргасан албадан гаргах дүгнэлт саналын шинжтэй бөгөөд хяналтын улсын байцаагчийн дээд албан тушаалтан ерөнхий байцаагч буюу манай байгууллагын даргын шийдвэр үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзвэл хүчингүй болох үндэслэл нь эдгээр хүмүүст хуулиар олгогдсон байдаг. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон албадан гаргах ажиллагаатай холбогдуулж холбогдох хуульд заасан гомдол гаргах хугацаанд гомдол гаргаагүй. Гомдол гаргасан хугацаа 2024 оны 01 дүгээр сард шүүхэд анх гомдол гаргасан. Гомдол гаргахдаа албадан гаргахтай холбоотой гомдол гаргаагүй, зөвхөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох талаар шүүхийн харьяалал андуурч гомдол гаргасан.

Монгол улсын бичиг баримтын стандарт MNS 5140-1:2021 гэдэг зохион байгуулалтын баримт бичгийн төрөл дотор дүгнэлт ордог. Дүгнэлт нь аливаа үйл ажиллагаа, албан хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон бичиг баримт байдаг. Улсын байцаагчийн дүгнэлт саналын шинжтэй учраас шалгалтын явцад авагдсан нотлох баримтууд болон бусад зүйлүүдээр нотлогдож чадаж байвал Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах гэдэг үндэслэлд хамаарч байна гэж үзээд шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөдөлмөр эрхэлсэн гэж тайлбарлаад хийгээгүй хэргээ хийсэн гэдгээ нотлоод байна. Бид нар зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн гэж маргаагүй. Монгол улсад жуулчлах зорилгоор ирсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа гэрээ хэлэлцээр байгуулах зорилгоор ирсэн гэж тайлбарласан. Гэрээ хэлэлцээр байгуулна гэдэг Монгол улсын виз олгох журам, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өөрийн гэсэн ангилалтай виз. Өөрөөр хэлбэл К1 гэдэг ангиллын визээр нэхэмжлэгч 90 хоног болон түүнээс дээш хоногийн хугацаагаар шаардлагатай бол хүсэлтээ гаргаад орж ирээд гэрээ хэлэлцээр байгуулж, хөдөлмөр эрхлэх нөхцөлөө судалж болох байсан. Гэтэл жуулчлах зорилгоор ирээд гэрээ хэлэлцээр хийх гэж ирсэн гэж байгаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээр анхнаасаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэдгээ илэрхийлж байна гэж үзэж байна.

Мэдээлэл гаргагч О. нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгчийн үйлдэл нь тухайн ресторанд эрх мэдэлтэй мэт харагдсан гэж хэлсэн. Энэ бүх байдлаас дүгнэвэл нь анхнаасаа жуулчлах зорилгоор ирээгүй. Гадаадын иргэн өөр аж ахуйн нэгжийн байранд өөртөө юм уу, бусдад хоол хийж өгсөн нь бусад үйлчлүүлэгчдэд харагдаж байна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарламаар байна. Тиймээс манай гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагддаг өөрийн бие даасан үйл ажиллагаа. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан зөрчил эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаж шийдвэр үнэн зөв байсан нь нотлогддог. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэж гаргасан албадан гаргах шийдвэр нь захиргааны акт учраас захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байна. Тиймээр хоёр өөр хуулийн дагуу хэрэгждэг процессыг хоорондоо холбогддог мэтээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлах нь өрөөсгөл байна. Гадаадын иргэний визний хугацаа хэтрүүлснээр эсвэл ирсэн зорилгоор нь албадан гаргадаггүй. Монгол улс 13 үндэслэлээр гадаадын иргэнийг албадан гаргадаг. Уг 13 үндэслэлээс зарим үндэслэлээр захиргааны шийтгэл ноогдуулахгүйгээр албадан гаргадаг. Шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль хяналтын байгууллагаас саналыг үндэслэж гаргах нөхцлүүд байдаг гэдгийг цохон дурдахыг хүсэж байна” гэв.

            2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад маргаж байна гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг холбож тайлбарлаж байна. Гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хийж байгаа ажиллагаа нь өөрөө эрх зүйн зөрчил. Яагаад гэхээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан 12 үндэслэлээр Монгол улсаас гадаадын иргэнийг албадан гаргахдаа тухайн 12 үндэслэлийн 7 заалт нь торгуульгүйгээр Монгол улсаас албадан гаргадаг зохицуулалттай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөдөлмөр эрхэлсэн гэж үзсэн гэж тайлбарлаад байна. Гэтэл гадаадын иргэн харьяатын байгууллага хөдөлмөр эрхэлсэн гэж үзээгүй, Монгол улсад ирсэн зорилгоосоо зөрсөн гэж үзэж Монгол улсаас албадан гаргасан. Хяналтын улсын байцаагч Р.гийн дүгнэлтэд Монгол улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж бичсэн. ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь юугаар тогтоогдсон гэхээр хавтаст хэрэгт авагдсан шүүхийн материалуудад, өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг, тайлбар, мөн хөдөлмөрийн гэрээ байдаг. Монгол улсад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр визгүйгээр зорчих нөхцөлийн дагуу аяллын визээр ирсэн. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээний заалтад гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэргэжлийн тогоочийн үнэмлэх авсан. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан мэдүүлгээр Монгол улсад ажиллах гэж байгаа, суурьших зорилготой ирсэн гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл ажил хийхээр урьдчилсан нөхцөлөө бүрдүүлж, хөдөлмөр эрхлэх зорилготой гэдэг зорилгоо илэрхийлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах виз хөөцөлдөж байсан гэдгийг өмгөөлөгч дурдсан учраас хавтаст хэргийн нотлох баримт судлуулах хүрээнд тодруулна.

Монгол улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно гэж заасан. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол улсад нэвтрэх гадаад иргэний оршин суух асуудлыг шийддэг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэг нь гадаадын иргэнд байдаг. Хэрэв хөдөлмөр эрхлэх зорилготой Монгол улсад ирэх байсан бол хөдөлмөрийн гэрээг урьдчилж хийхгүйгээр аяллын визээр гараад ажил олгогч нь урьсан байх ёстой. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагаа хийгдэх ёстой байсан. Урьдчилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ажлын байрны төлбөрөөс зугтаах хардлагыг бий болгож байна. Тиймээс гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаал, улсын байцаагчийн дүгнэлт ирсэн зорилгодоо нийцэхгүй, визийн ангиллаас зөрж байна гэдэг агуулгыг илэрхийлсэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн таслал, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдэг хоёр агуулга өөр юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах”, 8.1.6 дахь хэсэгт “Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших” гэж тус тус заасан байна.

1.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Бүгд найрамдах Солонгос улсын иргэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

1.4. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн нь Амжилтын алхам мэргэжил сургалтын төвд тогооч мэргэжлээр суралцаж тус төвөөс мэргэжлийн үнэмлэх 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон байна.   /1ХХ 25 дугаар тал/

1.5. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн нь ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.  /1ХХ 28-30 дугаар тал/

1.6. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газар, улсын ахлах байцаагчид бичгээр өгсөн тайлбартаа ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

1.7. Хэдийгээр уг дүгнэлтэд фото, видео бичлэг хавсаргаагүй ч гэсэн энэ нь зөрчил гаргаагүй гэж үзэх буюу Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

1.8. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийтгэврээр Гадаадын иргэн харьяатын газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Р.гийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -гийн гомдлыг хангахгүй орхисон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМЗ/214 дугаар магадлалаар Гадаадын иргэн харьяатын газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Р.гийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийтгэврийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1.9.  Дээрх эрүүгийн зөрчлийн хэргийн шүүхийн шийтгэвэр, магадлал нь зөрчил шалган шийдвэрлэх процесс ажиллагаатай холбоотой асуудлаар дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотлож байгаа хэрэг биш.

2. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 2.1.  Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тус дүгнэлтийг үндэслэж гарсан Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаал Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр албадан гаргахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан  “Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээг бичгээр эсвэл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүссэнд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл ажилд томилох тухай тушаал гараагүй байсан ч хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж хөдөлмөрийн хуулийг тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч аялал жуулчлалын зорилгоор ирээд хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөр эрхлэх статусыг хэрэгжүүлсэн хэрнээ өөрийгөө ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулснаа ойлгохгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар, Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Хэрэв “ гхо” ХХК нь г ажиллуулах сонирхолтой байсан бол Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлд заасан журмаар урих ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл урих ажиллагааг явуулахгүйгээр урьдчилж бүх үйлдлийг хийгээд дараа нь Монгол улсын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна гэдэг нь хууль тогтоомж зөрчсөнөө илэрхийлж байна” гэх тайлбар үндэслэлтэй байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой", 54.1.8-д "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байна.

3.2.  Гадаадын иргэн харьяатын газар Бүгд найрамдах Солонгос улсын иргэн -д 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн оролцогчийг сонсох ажиллагаа хийсэн байна. /1ХХ 217-221 дүгээр тал/

3.3. Харин Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн  43.4 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасан байна.

3.4. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар Гадаадын иргэний хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын Монгол улсаас албадан гаргах тухай  2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар даргын тушаалыг зэргийг тус тус Бүгд найрамдах Солонгос улсын иргэн д гардуулж гарын үсэг зуруулж бэхжүүлж аваагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.    

4. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7-д заасныг баримтлан Бүгд найрамдах Солонгос улсын иргэн гаас гаргасан “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаар дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА