| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/04509/И |
| Дугаар | 191/ШШ2025/01373 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01373
2025 02 13 191/ШШ2025/01373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ************** овогт О.О************** /РД:*************/, ******* овогт С.Х************* /РД:*************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн охин Х.Б*************ийг эх О.О**************гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт баримтлан 2011 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Х.Б*************ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож эцэг С.Х*************оор тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2. дахь хэсэгт заасныг баримтлан******************, ***************** тоот хаягт байршилтай, 51,3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг О.О************** болон охин Х.Б************* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч О.О************** нь орон сууцны үнэд 37,000,000 төгрөгийг С.Х*************д 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор төлөх, **- ** *** улсын дугаартай Мitsubishi outlander маркын тээврийн хэрэгслийг хариуцагч С.Х*************ийн өмчлөлд үлдээсүгэй.
5.Нэхэмжлэгч нь автомашины үнэ 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзсан болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Х*************оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О**************д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА