| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03222/И |
| Дугаар | 192/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00116
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.Л-ийн нэхэмжлэлтэй, Ө.Д-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, А /1**0/, 1**2 дугаар байр, ** тоот хаягт бүртгэлтэй 77.20 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, ***УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, өөрт ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Гэрлэгчид шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ