| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/07581/И |
| Дугаар | 192/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00394
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй Г ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэлийн шаардлага болох 120,722,518 төгрөгийн 42,766,340.6 төгрөгөөс татгалзаж, үлдэх 77,956,173.4 төгрөгийг хариуцагч Г ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч 2025.01.30-ны өдрөөс 2026.01.30-ны өдрийн хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 6,496,347.78 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 380,781.50 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100200100941 дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ