| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01215/И |
| Дугаар | 192/ШШ2025/00806 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00806
| 2025 01 30 | 192/ШШ2025/00806 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* тоотод оршин суух, Боржигон ******* ургийн овогтой *******ын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* ургийн овогтой *******ын ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 29,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 29,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Иргэн Д.******* би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.*******гийн хүсэлтээр *******" авто ломбарднаас Г.*******гийн зээлсэн 8,278,428 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж, барьцааны төрөл улсын дугаар *******, үйлдвэрлэсэн огноо 2012 он, Монгол улсд орж ирсэн он 2021 он, арлын дугаар , өнгө сувдан цагаан, Toyota alphard маркийн автомашины барьцаа зээлийг чөлөөлсөн. Ийнхүү Г.*******гийн автомашины барьцаа зээлийг чөлөөлж, түүний хүсэлтээр учир нь Г.******* нь Банк болон Банк бус санхүүгийн байгууллагад улсын дугаар *******, үйлдвэрлэсэн огноо 2012 он, Монгол улсд орж ирсэн он 2021 он, арлын дугаар *******, өнгө сувдан цагаан, Toyota alphard маркийн автомашинаа барьцаанд тавьж зээл авах гэсэн боловч Монгол банкны найдваргүй зээлдэгчийн санд нэр нь бүртгэлтэй тул зээл гарах боломжгүй байгаа тул Д.******* миний төрсөн дүү Д.*******ын нэр дээр дээрх автомашины нэрийг шилжүүлж, зээл авч өгөхийг хүсч тэр зээлнээс автомашины зээл чөлөөлөхөд төлсөн төлбөр 8,278,428 төгрөгийг суутган авахыг хүссэн тул *******с ББСБ-тай 2022 оны 03 сарын 21 өдөр, дугаар ББЗ-22/11-01 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ -г иргэн Д.*******тай байгуулж, ******* ББСБ ХХК-тай 2022 оны 03 сарын 21 ний өдөр дугаар ББЗ-22/11 Зээлийн гэрээ-гээр Д.******* би 25,000,000 төгрөгний зээлийг, 12 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй зээлж Г.*******д өгсөн. ******* авто ломбард-наас Г.*******гийн автомашины барьцаа зээлийн чөлөөлөхөд төлсөн төлбөр 8,278,428 төгрөг, Г.*******гийн УБ-Истанбул-УБ 2 талын тийзийн төлбөр- 3,577,800 төгрөг, чиглэлийн өдөр солисон төлбөр 186,400 төгрөг, 6,000,000 төгрөг бэлнээр Г.*******д өгсөн. *******с ББСБ-д зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлсөн 25,000,000 төгрөгний үндсэн зээл, хүүний төлбөрийг иргэн Д.******* аргагүйн эрхэнд төлж барьцаа хөрөнгийг суллуулж дуусгасан. Улсын дугаар 5949УНК, үйлдвэрлэсэн огноо 2012 он, Монгол улсд орж ирсэн он 2021 эн, арлын дугаар *******, өнгө сувдан цагаан, Toyota alphard маркийн гзтомашиныг иргэн Г.******* эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд удаа дараа дээрхи -елбөрөө төлөх талаар сануулсан боловч өнөөдрийг хүртэл Г.******* төлбөр төлөлт хийгээгүй. Иймд иргэн Д.*******од 18,042,628 төгрөгийг иргэн Г.*******гоос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.******* нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******* ломбардаас чөлөөлсөн машины төлбөр гээд байгаа нь бас хамтран ажиллаж байсан үеийнх мөн онгоцны билет нь хамтран ажиллах хугацаанд гарсан зардал. Тухайн оруулж ирэх жимс нь Монголд ирэхээр муудсан болохоор устгалд оруулсан. Харин тус жимсний бизнес нь даатгалтай байсан, Г.*******гийн зүгээс даатгалын асуудлыг хөөслөлдөж, Д.******* болон Д.*******од төлсөн байгаа. Жимс оруулж ирэхэд Д.******* нь зардлаа гаргаж байсан нь үнэн хариуцагч билет авсан гэдэг дээр маргаангүй, харин ямар шалтгаанаар явсан гэдэг нь чухал. Хамтран ажиллах гэрээнээс энэхүү билетийн асуудал үүссэн байгаа. Замын зардлын хувьд Д.******* нь нэхэмжлэгч Д.*******ын төрсөн дүү, зээл аваад дүү болох Д.*******т өгсөн гэдгийг өөрөө тайлбарлаж байна. Тэгэхээр зээлийг Д.******* өөрөө авсан, тэр талаарх баримт нь бас байгаа. Тус зээлийг аваад Д.******* нь Д.******* руу мөнгө өгсөн гэсэн баримт хэрэгт байхгүй байна. Д.******* бодитоор Г.*******д 6,000,000 төгрөг өгөөгүй. Турк улсад яагаад доллар, евро болгоод авч явах ёстой, Турк улсын мөнгө өөр байхад доллар, еврогоор сольж өгөөд явуулсан гэдэг нь үндэслэлгүй учраас гэрчээр асуусан Д.*******ыг мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхыг хүсэж байна. Гэрчид хэдийгээр хууль сануулсан ч шүүхэд үнэн мэдүүлэг өгсөн үү, худал мэдүүлэг өгсөн үү гэдгийг тогтоох боломжгүй. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байсан гэдгийг 2 шатны шүүхээс дүгнэн, тогтоосон. Хоёр шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өмнө энэхүү маргаантай холбоотой өөр хэрэг маргаан хянагдаж байгаа учраас тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, хэргийг түдгэлзүүлсэн. Шүүгчийн захирамж хүчингүй болсон үндэслэл нь тус хэрэг болон энэ хэрэг хоорондоо хамааралгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжид гомдол гаргаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Гэвч шүүгчийн хэргийг түдгэлзүүлсэн захирамж үндэслэлтэй байсан. Мөн Д.******* нь Г.*******д 8,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн боловч ******* гэсэн утгатай шилжүүлсэн байгаа, хэрвээ Г.*******д зээл олгож байгаа бол ******* гэсэн утгатай шилжүүлэх байсан. Д.******* нь Д.*******т мөнгө шилжүүлж, зээл олгож байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Нэхэмжлэгч мөнгөө Г.*******гоо биш Д.*******аас нэхэмжлэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байна, энэ мөнгийг өгөх үүрэг хүлээгээгүй гэж тайлбарласан. Иймд хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс дансны хуулга /хх-ийн 6,7,10/, Д.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20/, ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/2-006 тоот албан бичиг /хх-ийн 28/, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 29-31/, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-ийн 32,33/, барьцаат зээлийн тооцооны хуудас /хх-ийн 34,35/, Аэрмаркет ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 36/, ******* ББСБ ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 37/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 38,39/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01479 дугаар магадлал /хх-ийн 73-75/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02716 дугаар шийдвэр /хх-ийн 84-88/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01467 дугаар магадлал /хх-ийн 89-93/ шүүхээс Д.*******ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 80-83/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******д холбогдох 29,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 11,737,372 төгрөгөөр багасгаж, 18,042,628 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.******* нь надаар ******* авто ломбардын 8,278,428 төгрөгийн зээл чөлөөлүүлж, Турк улсын онгоцны билетийн үнэ болон нислэгийн өдөр солих үнэ 3,764,200 төгрөг төлүүлж, замын зардал 6,000,000 төгрөг авсан. Хариуцагч нь өрийн хөрөнгийг хэмнэх замаар үндэслэлгүйгээр 18,042,628 төгрөгөөр хөрөнгөжсөн тул буцаан гаргуулахаар шаардаж байна. гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Г.*******, Д.******* нар Турк улсаа жимж авч, худалдахаар хамтран ажилладаг байсан. ...******* авто ломбардын зээлийг Д.******* авсан. ...Хамтран ажиллаж Турк улсаас жимс ачуулсан боловч жимс замдаа муудаад ирсэн. Жимсний тээвэр нь даатгалтай байсан учир түүнийг хөөцөлдөхөөр Г.******* нь Турк улс руу явсан. Нэхэмжлэгчээс замын зардал 6,000,000 төгрөгийг валют болгож аваагүй. Д.******* нь энэ мөнгийг Д.*******аар дамжуулж өгсөн гэх боловч Д.******* энэ мөнгийг Г.*******д өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.******* ХХК, Г.******* нарын хооронд 2022.01.24-ний өдөр байгуулагдсан 0302113 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Барьцаат зээлийн тооцооны хуудас/ хх-ийн 28-35/, Айрмаркет ХХК-ийн 2023.03.13-ны өдрийн 1302/23 тоот албан бичиг /хх-ийн 36/, ******* ББСБ ХХК-ийн 20.03.22-ны өдрийн 23А//70 тоот албан бичиг /хх-ийн 37/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 38-39/, гэрч Д.*******ын мэдүүлэг /хх-ийн 81-83/, Д.******* ******* ХХК-д 2022.02.28-ны өдөр 8,278,428 төгрөг, Аэрмаркетд 2022.02.28-ны өдөр 3,577,800 төгрөг, 2022.05.25-ны өдөр 186,400 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 5-7/, зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******ы ******* ХХК-тай 2022.01.24-ний өдөр байгуулагдсан 0302113 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 8,278,428 төгрөг, Турк улс руу нисэх нислэгийн билет 3,577,800 төгрөг, нислэгийн хуваар өөрчлөх төлбөрт 186,400 төгрөг нийт 12,046,628 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5.2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02716 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01467 дугаар магадлалаар /хх-ийн 84-93/-аар Д.******* болон Г.******* нар Турк улсаас жимс импортлон зарж борлуулахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоосон байна.
5.3.Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран ажиллаж, Г.*******ы ******* ХХК-тай 2022.01.24-ний өдөр байгуулагдсан 0302113 тоот гэрээний үүрэгт зээл 8,278,428 төгрөг, Турк улс руу нисэх нислэгийн билет 3,577,800 төгрөг, нислэгийн хуваар өөрчлөх төлбөрт 186,400 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид Турк улс явахад 6,000,000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Энэ талаар шүүхэд гэрч Д.******* нь ....нэхэмжлэгч Д.*******оос 6,000,000 төгрөгийг авч хариуцагч Г.*******д валютаар сольж өгсөн талаар мэдүүлэг өгсөн хэдий ч гэрчийн мэдүүлэг бичгийн болон бусад байдлаар давхар нотлогдохгүй байна.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад э хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд мөнгө өмчлөлд нь шилжүүлэн өгөх, шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх тохиролцоо хийгдсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
8.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******ы ******* ХХК-д төлөх зээл, нислэгийн зардлыг ******* дураар эсхүл андуурч гүйцэтгэсэн үндэслэлгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзнэ.
9.Зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл хаах, нислэгийн төлбөрт шилжүүлсэн нийт 12,046,628 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
10.Иймд хариуцагч Г.*******оос 12,046,628 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.******* олгож, үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 207,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч Г.*******оос 12,046,628 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.*******оос 207,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР