Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/017

 

 

Ц.*******, нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Батцэнгэлийн даргалж хянан шийдвэрлэсэн ************** оны 3 дугаар сарын 31-ны өдрийн **************/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч ийн өмгөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлоор Ц.*******, нарт холбогдох эрүүгийн 2214000000349 тоот хэргийг ************** оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... ******* овогт *******ын *******, / РД: ******* /,

2. Шүүгдэгч, М... овогт ын , / РД: /,

Шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр:

тэй бүлэглэн *******22 оны 09 дүгээр сарын 30-наас *******22 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн нутаг дэвсгэр “Хоолтын гарам” гэх газарт машин механизм ашиглаж буюу мотоцикльтой явж байхдаа иргэн ын отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эзэмшлийн эд зүйл болох 2 боодол сур, хурганы арьсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн т 1,*******0,000 төгрөгийн хохирол учруулсан,

тэй бүлэглэн *******22 оны 09 дүгээр сарын 30-наас *******22 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр “Хоолтын цагаан толгой” гэх газар машин механизм ашиглаж буюу мотоцикльтой явж байхдаа иргэн гийн отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, иргэн гийн эзэмшлийн эд зүйл болох мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, гоёлын эд зүйлийн сав, сур, гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,055,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.******* нь ганцаараа:

*******22 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс *******22 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 8-8 тоотод байрлах иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******22 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 22-03 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч, хазаар, ташуур ногт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч т 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******22 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 22-03 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч, мотоцикл, дээл, бүс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч т 2.728.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар,

Мөн шүүгдэгч Ц.******* нь тэй бүлэглэн *******22 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн Элст толгой гэх газар байсан иргэн Н.Жамъяандорж, нарын 7 тооны адууг машин механизм болох мотоцикль ашиглан хулгайлж хулгайлж иргэн Н.Жамъяандорж, нарт 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч нь Ц.*******той бүлэглэн *******22 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн Элст толгой гэх газар байсан иргэн Н.Жамъяандорж, нарын 7 тооны адууг машин механизм болох мотоцикл ашиглан хулгайлж хулгайлж иргэн Н.Жамъяандорж, нарт 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас , Ц.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.1 дүгээр зүйлийн 2.1. 2.4-т хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******, Хөвхөн овогт ын нарыг бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч  ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******ийг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч  Хөвхөн овогт ын ийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус,

Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******ийг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт хорих ялыг зургаан / 06 / жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 15 хоногийг, шүүгдэгч Э.ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан  зургаан / 06 / жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.т оногдуулсан хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 350.000 төгрөг гаргуулж хохирогч д, 250.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Жамьяндоржид, 5.268000 төгрөг гаргуулж хохирогч т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч т, *******0.000 төгрөг, хүүхдийн толгойн гоёл 1 буюу түүний үнэ, гар утас 1 буюу түүний үнийг тэй хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч д, 800.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч т, 800.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэд тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ц.*******, нарын хулгайлсан эд зүйлсээс сур 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, 2 ширхэг гар утас, зэргийг хохирогч д, 2 ширхэг сурыг хохирогч т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу тус тус буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж,

Шүүгдэгч Э. нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэг нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.******* нь хохирогч д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Ц.*******, Э. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Нүүдэлчин” мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг мотоцикл буюу түүний үнэ 385000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******, Э. нараар хувь тэнцүүлэн, шүүгдэгч Ц.*******, нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “мустанг” маркийн мотоцикл буюу түүний үнийг шүүгдэгч Ц.*******, нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******, Э. нарт  урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг ************** оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* тус шүүхэд гаргасан гомдолдоо:

... Миний бие анхан шатны шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хохир ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... т эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх дараахь нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед гэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх Бямбацогт нь мэдүүлэхдээ “....Сумъяабилэг нь эхлээд гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээгүй бөгөөд адууг туух явцад мэдсэн талаар мэдүүлсэн байна. Түүнчлэн ийн хувьд анх удаа тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэгт хамтран оролцсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас туусан адуугаа бүрэн бүтэн байлгаж байгаад хүлээлгэн өгснөөс гадна шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд иргэний нэхэмжлэгч, хохирогч нараас гаргасан нэхэмжпэлийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан болно.

Иймд түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал, анх удаа гэмт хэрэпг холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу журамлан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээр хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн прокурорын газрын ахлах прокурор би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1,  39.4 дүгээр зүйлийн 5 дах хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.*******, Э. нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн нөгөөтээгүүр хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 3 дугаар сарын 31-ний өдрийн **************/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  хуульд заасны дагуу боломж олгож ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч ийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр:

тэй бүлэглэн *******22 оны 09 дүгээр сарын 30-наас *******22 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн нутаг дэвсгэр “Хоолтын гарам” гэх газарт машин механизм ашиглаж буюу мотоцикльтой явж байхдаа иргэн ын отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эзэмшлийн эд зүйл болох 2 боодол сур, хурганы арьсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн т 1,*******0,000 төгрөгийн хохирол учруулсан,

тэй бүлэглэн *******22 оны 09 дүгээр сарын 30-наас *******22 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр “Хоолтын цагаан толгой” гэх газар машин механизм ашиглаж буюу мотоцикльтой явж байхдаа иргэн гийн отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, иргэн гийн эзэмшлийн эд зүйл болох мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, гоёлын эд зүйлийн сав, сур, гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,055,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.******* нь ганцаараа:

*******22 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс *******22 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 8-8 тоотод байрлах иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******22 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 22-03 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч, хазаар, ташуур ногт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч т 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******22 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 22-03 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч, мотоцикл, дээл, бүс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч т 2.728.000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн шүүгдэгч Ц.*******, нар нь бүлэглэн *******22 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн Элст толгой гэх газар байсан иргэн Н.Жамъяандорж, нарын 7 тооны адууг машин механизм болох мотоцикль ашиглан хулгайлж иргэн Н.Жамъяандорж, нарт 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 55-56, 87-88 дугаар талд авагдсан “...Би он сараа сайн санахгүй байна. Хэрэг гарсан өдөр би Баянхонгор аймгийн төвөөс Баян-Овоо чиглэлтэй гарч яваад Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт явж байхад ...нэг эзэнгүй айл гэр нь цоожтой байсан ...Тэгээд цоожийг нь онгойлгоод гэрт ороод тухайн айлын гэрт байх эмээл дээр 2 боодолтой сур байсан тэрийг нь би авч өвөртөлсөн тэгээд ... гараад явж байгаад ...бас нэг айл харагдсан.... би мотоциклоос буугаад дараагийн айлын гэрийн цоожийг нь татсан чинь гэрийнхэн цоож онгойсон тэгэхээр нь тухайн айлд орсон ...авдар дотор нь архи, чихэр зэргийг нь би аваад өвөртөлсөн, авдрын хажуу талд нэг жижиг шкаф байсан тэрийг нь онгойлгож үзэх үед 2 ширхэг гар утас 2 ширхэг гар утсыг нь аваад гэрийн орон доогуур байсан 1 боодол сурыг аваад тухайн айлаас гарсан. ... замдаа зогссон чинь Эрдэнэмөнх ах түрүүний айлаас нэг жижиг хайрцагтай зүйл гаргаж ирээд үзсэн чинь тухайн хайрцагт ээмэг зүйлт байсан.Тэгээд Эрдэнэмөнх ах бид хоёр буцаад Баянхонгор аймгийн төв рүү буцаж орж ирсэн.” гэх шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,  

1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дүгээр талд авагдсан “...Би *******22 оны 10 дугаар сарын эхээр арван мянгатад шөнө засмал замтай гудамд явж байгаад нэг айлын хашаа руу харахад гэр нь цоожтой хашаандаа ганц гэр байсан.Тэгэхээр нь би тухайн айлын хашаа руу ороод тус гэр лүү авираад тооноор нь орсон.Гэр лүү ороход гэрийн хойд талд мөлхөө тавилга байхаар нь шилэн хаалгыг нь онгойлгоход нэр хөөрөг байсан тул тус хөөргийг аваад буцаад тооноор нь гарч явсан. Хулгай хийгээд цагдаад баригдаад би хулгай хийсэн айлаа цагдаагийн алба хаагчид зааж өгсөн....” гэх шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 105-106 дугаар талд авагдсан “... *******22 оны 05 дугаар сарын 28-ны үеэр санагдаж байна, яг хэдний өдрийг бол мэдэхгүй байна, тэй тээврийн товчоон дээр уулзаад буудалд нь 3 хоноод Жинст сум руу ийн мотоциклоор Жинст сумын 2 дугаар багийн нутаг Хүйс толгой гэх газрын цементэн усан онгоцтой худаг дээр орой 19 цагийн үед очиход 7 тооны адуу зогсож байхаар нь адууг Баянговь сумын нутаг руу туугаад явж байхад мотоциклын гэрэл шатаад гэрэлгүй тууж болохгүй байхаар нь адуугаа хаячаад Жинст сум руу ороод танихгүй айлд хоночхоод өглөө нь ...үлдээсэн газраа очиход адуу байгаагүй тэгээд цаашаа 1 км орчим хамар даваад ороход тууж байсан 7 тооны адуу байхаар нь адуугаа туугаад Баянговь сумын баруун талд байх Э.ийн аавынд өглөө 11 цагийн үед очсон, очоод Э.ийн ах Э.Бат-Эрдэнэд хул үрээ, 4-н хөл шаазгай борлог үрээг 2-ууланг нь нийлүүлээд 800.000 төгрөгөөр зарсан тэгж байтал Шинэжинст сумаас ах ыг дуудаад, ах нь ирээд шарга үрээ, хээр үрээ нарыг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм, Э.Бат-Эрдэнээс зарсан адууны мөнгийг *******22 оны 06 дугаар сарын 11-нд эгч Ц.Нямдаваагийн дансаар 800.000 төгрөг авсан харин аас эхлээд бэлэн *******0.000 төгрөгийг аваад аймаг явсан харин үлдэгдэл 600.000 төгрөгийг 2 хувааж авсан мөн үлдэгдэл *******0.000 төгрөгийг нь өөрөө бензин масло хийчье гэхээр нь би ийг аваарай гэж хэлсэн, ахаасаа үлдэгдэл *******0.000 төгрөгийг аваагүй гэсэн тэгээд үлдэгдэл 3 адууг аваад үлдсэн юм. Миний хувьд аас 800.000 төгрөг авсан. 1.000.000 төгрөг аваагүй. бид 2 цуг ярилцаж байгаад адууг хулгайлсан, мөнгөний хэрэг гараад адуу хулгайлсан юм. ...адуунуудыг эздэд нь бүрэн бүтэн хүлээж авсан гэсэн, тухайн үед нь би байгаагүй юм. Миний хувьд Э.Бат-Эрдэнэ, нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна. Тухайн үед ийн мотоциклоор явсан, тухайн адуунуудыг би өөрийн адуу гэж хүмүүст зарсан мөн хулгайлж авсан талаар хэлээгүй юм...” гэх шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан “...Би *******22 оны 10 дугаар сарын эхээр Эрдэнэмөнх гэх хүний хамт мотоциклтой Баянхонгор аймгаас Баян-Овоо сум руу явж байхад хээр хоёр гэр байхаар нь очсон чинь эзэнгүй цоожтой байсан тухайн үед Эрдэнэмөнх ах гэрийн цоожийг эвдээд бид хоёр гэр рүү орсон чинь гэрийн баруун хэсэгт байх эмээл дээр 2 ширхэг боолтой сур байхаар нь би аваад өвөртөө хийсэн. ... дахин нэг гэр таарахаар нь очсон чинь цоожтой байсан тэгэхээр нь би цоожийг нь татсан чинь онгойхоор нь Эрдэнэмөнх ах бид хоёр цуг ороод Эрдэнэмөнх ах авдрыг нь онгойлгосон тухайн авдар дотор нийлээн хэдэн ээмэг бөгж зүүлт /тоогын мэдэхгүй байна/ байхаар нь Эрдэнэмөнх ах аваад өвөртөө хийхээр нь би тухайн авдраас чихэр, нэг шил архи, ногоон, хар хоёр утас байхаар нь аваад өвөртөө хийсэн. Тэгээд гэрээс гарах гэж байхдаа баруун талын орон доогуур нь харсан чинь нэг том боодолтой сур байсан чинь Эрдэнэмөнх ах аваад өвөртөө хийгээд гэрээс гараад мотоциклтой сундалдаад Баянхонгор аймар луу явсан. ... айлаас хулгай хийж авсан ээмэг, бөгж, зүүлт зэргийг “Есөн эрдэнэ” зах дээр Алт, мөнгөний дарханд 60,000 төгрөгөөр зарсан харин би өөрийнхөө эхний айлаас хулгай хийж авсан хоёр сурын нэгийг нь тухайн зах дээр нэг зүс танихгүй эрэгтэй хүнд 30,000 төгрөгөөр зараад нөгөө сурыг нь хөх толгой явах замд байдаг “Баян тоорой” хүнсний дэлгүүрийн эрэгтэй хүнд 40,000 төгрөгөөр зарсан бусад эд зүйлийг нь Эрдэнэмөнх ах өөр газарт зарсан. ... эзэнгүй айлууд байвал хулгай хийх зорилготой явсан....” гэх шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар талд авагдсан “... Би *******22 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хаягийг нь сайн мэдэхгүй хөх толгойн олон булаг дэлгүүрийн урд талын гудамжны 3 дахь хүрэн хаалгатай хашаа байсан би хашааны урдуур нь давж ороод гэр дээр нь гарч харахад гэр дотор ногоон өнгийн Мустанг маркийн мотоцикл байхаар нь би хаалганы цоожийг эвдэж ороод мотоцикл болон улаан цоохор дээл авч дээлийг нь өмсөөд мотоциклийг нь унаад явсан Тэгээд тухайн хулгай хийсэн шөнөдөө Өвөрхангай аймаг явж тус аймгийн төвд танихгүй хүнд 500.000 мянган төгрөгөөр зарсан. Би мөнгөн хазаар, суран чөдөр, уурганы хувь зэрэг эд зүйлсийг, мотоциклийг авахаасаа өмнө *******22 оны 07 дугаар сард авсан өдрийн нь сайн санахгүй байна суран ташуур ногт зэрэг зүйлс байгаагүй. Би Баянхонгор аймагт зарсан хэн гэж хүнд зарснаа санахгүй байна тухайн үедээ би согтуу байсан. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, намайг гэмт хэрэг үйлд гэж дарамталсан зүйл байхгүй... гэх шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 29-31 дүгээр талд авагдсан “...*******22 оны 05 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Бүрэгхангай суманд малчин хийж байгаад Э.тэй утсаар ярихад хэзээ ирэх талаар асуугаад найзад нь хэдэн адуу байна хүрээд ирээч гээд байхаар нь 05 дугаар сарын сүүлээр Баянхонгорт ирээд тээврийн товчооны буудалд байж байгаад рүү ирчихсэн байна гээд утсаар ярихад Баянговь сумаас хүрээд ирсэн тэгээд бид 2 хоног тэр буудалдаа хоноод 3 дахь хоног дээрээ хөдөө явахаар болоод замдаа адуу байвал туугаад ийн хөдөө гэр рүү явъя гээд тохироод тэгээд бид хоёр Э.ийн мотоциклоор Жинст сум руу гарч яваад Жинст сумын 2 дугаар баг Хүйс толгой гэх газар очиход доод талд нь ...7 тооны адуу байхаар нь гэгээ тасрахыг хүлээж байгаад бүрэнхий болонгуут нь бид хоёр Хүүхний хөндий чигт туугаад явсан 3 орчим км газар туугаад явж байтал мотоциклийн гэрэл шатчихаар нь 7 адуугаа хаячхаад ... олоод цааш нь ...шөнө нь мотоциклоор туусаар байгаад ...Э.ийн аавынд очсон, ... буурал шаазгай үрээ, ягаан буурал 2 адууг нь ийн ах 800,000 төгрөгөөр худалдаж авсан, тэгтэл Шинэжинст рүү нэг залуу руу утсаар яриад манай энд зарах адуу байна гэтэл 1 залуу мотоциклтой ирээд үлдсэн адуунаас үзээд шарга үрээ, хээр үрээг авахаар болсон тухайн 2 адууг 1,000,000 төгрөгөөр зарсан үлдсэн 3 адууны хээр халзан үрээг нь Э.Сумъяабилэгт бэлэглээд үлдсэн 2 адууг нь Э Сумъяабилэг худалдаж авч байгаа мэтээр ээж аавд нь ойлгуулаад өөрөө авч үлдэхээр тохиролцоод би Баянхонгор луу замын унаанд суугаад явсан. ийн ах араас чинь мөнгийг чинь хийчихье гэсэн ба 10 хоногийн дараа 800,000 төгрөг манай эгч Ц.Нямдаваагийн данс руу хийсэн байсан..гэх гэх шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр талд авагдсан “...Хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг санал, хүсэлт байхгүй. Өмнө нь гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”гэх шүүгдэгч Э.ийн мөрдөн байцаалтад шатанд мэдүүл мэдүүлэг,  

2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан “...*******22 оны 05 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байтал манай аавын утас руу Ц.******* яриад танай сум руу явж байгаад миний мотоцикл суучихлаа ....би Б.Гантулга гэх ахындаа хоночихоод маргааш өглөө нь эрт 05 цагийн Хүүхний хөндий рүү уруудаад бэлд нь очоод утас руу нь залгатал шууд Хөнөгийн багийн төв дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол Ц.******* 2 хүний хамт байж байсан тэгээд мотоцикл чинь зүгээр үү гэтэл зүгээр гээд 7 тооны адуу хашчихсан байсан ... Ц.******* бид хоёр 1 мотоцикл дээрээ сундлаад адуугаа туугаад Баянговь сумын 5 дугаар баг Хургалжийн гол гэх газар байх гэртээ ирсэн тэгээд хоол цай идэж уугаад би хонь мал эргүүлж байгаад иртэл манай ахад дөрвөн хөл шийр цагаан бор ягаан бор шүдлэн 2 морийг нь нийлүүлээд 1,000,000 төгрөгөөр зарахаар болчихсон байсан тэгээд маргааш нь Т.Нандивдугартай утсаар яриад манай он жав адуу зарж байна ирээд үзэж хар гэтэл сумын төвд байна яваад очъе гээд хүрээд ирсэн ирж үзээд шарга үрээ, бор хээр морь хоёрыг 1,000 000 төгрөгөнд авахаар болсон үлдсэн гурван адууны хээр халзанг нь чи бэлгэнд ав харин үлдсэн хоёр адууг нь маллаж байгаарай намар 8 сард ирж авна гээд үлдээгээд Ц ******* *******22 оны 05 дугаар 30-ны үүрээр 05 цагийн үед Баянхонгор руу яваад өгсөн. Эхэндээ мэдээгүй сүүлд адуу хашаанаас гаргаад тууж байхад тэр гурав хоорондоо хэрвээ баригдвал хэн нь арыг нь даах гэсэн утгатай юм хоорондоо яриад байхаар нь мэдсэн тэгтэл хар дээлтэй ах нь би лав даахгүй шүү би зохицуулж өгсөн гээд алхчихсан гэтэл Ц *******, улаан дээлтэй ах хоёр нийлээн юм яриад үлдсэн. Сүүлд нь замд явж байгаад найзаасаа энэ адуу буруу гарын адуу юм биш биз гээд хэд хэдэн удаа асуухад тий юм байхгүй манай ах нарын адуу байгаа юм гээд өөр зүйл яриагүй. Бор морь ширээтэй онгин тамгатай, хээр морь ширээтэй чандмань тамгатай, шарга үрээ 3 тоо тамгатай, тамгагүй хээр халзан үрээ, тамгагүй ягган буурал үрээ, им тамгагүй 4 хөл шийр цагаан бор үрээ, им тамгагүй саарал үрээ зэрэг тооны адуу байсан...” гэх шүүгдэгч Э.ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан “... *******22 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би сумаасаа мотоциклоор гараад аймгийн төвд ирээд цэргийн он, жав Ц.******* руу ярихад тээврийн товчооны товчооны энд буудалд байна гээд очиж 2 хоног байж байгаад 05 сарын 26-ны өдөр Ц.******* гэр лүүгээ явъя гээд би хүргэж өгөх гээд Жинст сум руу явсан замдаа явж байгаад замдаа 1 пиво уучихаад би ер нь гэртээ харихаа болилоо хоёулаа Жинстийн П.Дамбий гэх айлын адууг хулгайлъя гэж ярилцаад Жинст рүү яваад Баянговиос аймгийн төв явдаг төв замын урд руу Дамбийгийн адуу байдаг гээд Ц.******* хэлээд Жинст зүг рүү давхиад хажуудаа голтой нэг газар очиход адуу нь байгаагүй тэгээд тухайн багийн төвөөс баруун урд зүгт давхиж байтал худаг дээр адуу байхаар нь яваад очтол 7 тооны адуу байсан энэ хэний адуу вэ гээд би асуутал Дамбийгийн адуу байгаа юм аа гээд шууд хөөгөөд баруун тийш З км орчим хөөж байтал мотоциклийн гэрэл шатчихсан тэгээд шөнө болчихсон ... хоноод маргааш нь ... 7 тооны адуугаа ...шөнөжингөө хөөсөөр байгаад гэртээ очсон очоод аав асуухаар нь манай он жав адуу зарж байгаа юм гэж хэлсэн тэгтэл манай ах М.Бат-Эрдэнэ 2 адууг нь сонирхоод байхаар нь 800,000 төгрөгөнд бодоод дөрвөн хөл шийр цагаан бор үрээ, саарал үрээ хоёрыг зарсан. Манай эгчийн хүүхэд т адуу авах уу гэтэл авъя гээд сумд ирчихсэн байсан учир ирж үзээд шарга үрээ, хээр морь хоёрыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Халзан үрээг нь би аваад үлдсэн 2 морийг нь Ц.******* намар авъя гээд үлдээсэн. Ц.******* явахдаа Т.Нандивдугараас *******0,000 төгрөг бэлэн аваад 05 дугаар сарын 30-ны өглөө аймгийн төв рүү явсан. Манай 2 ахаас утасдсаар байгаад үлдсэн мөнгөнүүдээ Ц.******* гэсэн голомтын данс руу шилжүүлж авсан. Би тэр мөнгөнөөс нь аваагүй бүгдийг нь Ц.******* авсан....” гэх шүүгдэгч Э.ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан “... Би *******22 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 12 цагийн үед ... гэртээ ... ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэж хүн орсон байдалтай байсан. Тухайн үед гэрийн баруун хэсэгт байсан эмээл дээр байсан хоёр боодол сур, гэрийн зүүн талд шуудайтай байсан хурганы арьсны тал нь алга болсон ...Тухайн үед манай гэрийн гадаа мотоциклийн мөр байсан...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан “...*******22 оны 10 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед "Хоолтын цагаан толгой" гэх газарт байх отрын гэр дээрээ өөрийн нөхөр Баасанжаргалын хамт ирсэн чинь манай гэрлүү хулгай орж миний ээмэг, бөгж, бугуйвч, гинж, ээмэг, бөгжны хайрцаг, хүүхдийн толгойд зүүдэг гоёл, 3 боодол сур, ногоон, хар өнгийн хоёр гар утас, нэг шил "Болор" нэртэй архи, 3 уут 500 грамм чихэр алга болсон байсан. Тухайн хэрэг гарах үед манай гэрт ямар нэгэн хүн байхгүй байсан. ... манайх ганц гэр байдаг. Би гомдол саналтай байна....” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар талд авагдсан “...Би *******22 оны ... 10 сарын 04-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн араам сөхөгдсөн байдалтай байсан. Гэр лүү ороход гэрийн хойд талд байх мөлхөө тавилгын хаалга 3 хуруу хэртэй онгойсон байсан. Тэгээд аавынхаа өгсөн “гартааман манан” хөөргийг үзэхэд алга байсан. *******22 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад цагдаагийн албан хаагч манайд ирээд “танай гэрт хулгай орсон зүйл байгаа юу” гэж асуухаар нь “хөөргөний нэг асуудалтай болчхоод байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар намайг авчирч ирээд миний хөөргийг үзүүлэхэд яг мөн байсан. Би хулгайд алдсан гэх хөөргөө 350.000 төгрөгөөр үнэлнэ. Миний энэ хөөргийг манай өвөө, аав хоёр барьж байсан 1990 оны хөөрөг байгаа юм. Би хөөргөө бүтэн хүлээж авсан...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,  

1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар талд авагдсан “... Би Улаанбаатар хот руу эхнэрийн хамт явсан. Баянхонгор сумын 7 дугаар баг 22-03 тоотод байх гэртээ өөрийн мотоциклоо оруулж тавиад явсан. Манай хашаанд манай эгчийн гэр байдаг. Гэхдээ гэртээ байдаггүй хөдөө байдаг юм. Манай дүү Э.Цэрэнлхам *******22 оны 07 дугаар сарын 31-ны өдөр манай гэрт очиход манай гэрийн цоожийг эвдэн орсон, манай гэрээс миний Мустанг-5 маркийн мотоцикль, мөнгөн хазаар суран ташуур, суран ногт, хүрэн өнгийн тэрлэг, шар өнгийн бүс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би хүнээс *******22 оны 08 дугаар сарын 10-ны үед 2.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан мотоциклоо 2.700.000 төгрөгөөр, хазаараа 5.000.000 төгрөг, суран ташуур, ногт 40.000 төгрөг, дээлээ цагаан сараар 1*******.000 төгрөгөөр авсан одоо 100.000 төгрөг, бүс *******.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би *******22 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот явсан тэрнээс хойш хүн байгаагүй юм...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар талд авагдсан “...Би *******22 оны 07 дугаар сарын *******-ны үед Улаанбаатар хотоос ирэхэд манай гэрээс мөнгөн хазаар, суран чөдөр, уурганы хувь зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь би тухайн үед таньж мэддэг хүн гэрт орж ирээд авсан байх гэж бодоод орхисон...”гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 10-12 дугаар талд авагдсан “... *******22 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 7 тооны адууг Элст толгойн дээд худгаас усалж гаргачхаад өдөр нь тэмээгээр сумын төв яваад 5 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд “морьд алга болсон хайгаад олдсонгүй” гээд ах байж байхаар нь би “хаа холддог юм хол явдаггүй юм чинь” гээд *******22 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хайгаад олоогүй учир цагдаагийн байгууллагад хандсан юм. 4 тооны адуу нь манай морьд үлдсэн 3 нь гэх хүний адуу байгаа юм. Манай дөрвөн тооны адууны зүс нь ягаан бор морь им тамгагүй, дөрвөн хөл шийр цагаан бор морь им тамгагүй, хээр морь тосгууртай чандмань тамгатай, им тамгагүй саарал шүдлэн үрээ, ахын адуу болохоор шарга шүдлэн үрээ 3 тоо тамгатай, бор морь тосгууртай онги тамгатай, хээр халзан шүдлэн үрээ им тамгагүй нийт 7 тооны адуу байсан. Адууг хулгайлсан хүнийг олж тогтоож учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан “...Миний уядаг морьд ийн морьдтой цуг байдаг юм. *******22 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би Элс толгой гэдэг газар байж байгаад Богд сумын төв орчихоод 05 дугаар сарын 29-ний өдөр ирж морио барьж авъя гэтэл алга болчихсон байсан. Тэгэхээр нь ид хэлтэл “ойрхон байгаа байх” гээд тоохгүй байхаар нь би хайгаад явж байтал Т.Раншин гэх хүн таараад “Хар ус гэх газар танай морьд байна лээ гэж манай хүргэн хэлсэн” гэхээр нь Хар ус гэх газар руу явж хайхад байхгүй байсан. Тэгээд *******22 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Жинст сумын 1 дүгээр багийн нутгаар яваад цаашаа Худаг уртын бригад, Нарийнтээл сум хүрээд дээшээ Шаргалжуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан сумдын нутгаар явж хайгаад олоогүй. Тэгээд байж байтал “Хүүхний эхэн дээр 2 ижил төстэй адуу байна” гэнээ гэхээр нь араас нь яваад очоод үзээдэх гэтэл яваад өгсөн. Тэгтэл Баянговь сумын ойролцоо 5 тооны адуу байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. 3 тооны адуу нь миний адуу байгаа юм. Тухайн гурван тооны адуу нь бор морь зөв талын гуян дээрээ ширээтэй онгин тамгатай, шарга шүдлэн үрээ, зөв талын гуян дээрээ гурвын тоо тамгатай, хээр халзан шүдлэн үрээ им тамга байхгүй. Алдагдсан гэх адуугаа олж хохирол гомдолгүй болгож өгнө үү...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар талд авагдсан “... Би Баянговь сумын 5 дугаар багийн нутаг Хургалж гэдэг газарт нутаглаж байх үед *******22 оны 05 дугаар сарын 27. 28-ний үед Ц.*******. Э. нар нь хангайгаас ирлээ ******* нь манай эмээ хагалгаанд орох болчихоод өөрийнхөө адууг зарж мөнгө болгох хэрэгтэй байна гэсэн тул би 2 тооны бор зүсмийн шүдлэн насны адуу, дөрвөн хөл шийр цагаан хөх бор үрээ зэргийг тус бүрийг нь 400.000 төгрөгөөр бодож нийт 800.000 төгрөгөөр тохироод худалдаж авсан юм. Анх Ц.*******, нар нь мотоциклоор туугаад нийт 7 тооны адуу тууж ирсэн бөгөөд ******* нь би хангайгаас ирлээ, өөрийнхөө адууг зарах гэж байгаа юм. Эмээгийн бие ядраад хагалгаанд орох гээд яаралтай мөнгөний хэрэг гарсан юм гэж ярьж байсан. Тухайн үед нь би дээрх адууг хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй тэгтэл *******22 оны 06 дугаар сарын 14-ны үед Жинст сумын хэсгийн төлөөлөгч нь Жинст сумын гэх хүмүүстэй ирээд аваад явсан тэр үед л хулгайн адуу гэдгийг мэдсэн.  Би Ц.******* гэдэг залууг огт танихгүй... Би дээрх 2 тооны адууны үнэ 800.000 төгрөгийг огт буцааж авч чадаагүй ...” гэх хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан “... Миний хувьд алдсан гэх адуугаа тоо ёсоор нь бүрэн бүтэн хүлээж авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин адуугаа хайхад зарцуулсан бензин болон хоолны зардал 300,000 төгрөгийг мөн үнэлгээ хийлгэсэн 3-н адууны 1*******,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зарцуулсан шатахууны баримт байхгүй. Харин үнэлгээ хийлгэсэн баримт хэрэгт хавсаргасан байгаа...” гэх иргэний нэхэмжлэгч Н.Жамъяандоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,  

2 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар талд авагдсан “...Миний хувьд алдсан гэх адуугаа тухайн үед нь тоо ёсоор бүтэн хүлээж авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин алдсан адуугаа хайхад зарцуулсан бензин болон хоолны зардал 800.00 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн гурван адуу 90.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна...” гэх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,  

2 дугаар хавтаст хэргийн 122-1******* дугаар талд авагдсан “... Би *******22 оны 05 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна... Сумъяабилэг над руу залгаад  “манай он жав Баацагаан сумаас ирсэн адуу зарж байна” гэхээр нь би ирээд ширээтэй чандмань тамгатай хээр морийг 500,000 төгрөг, монгол 3 тоо тамгатай шарга үрээг 300,000 төгрөг, нийтдээ 800,000 төгрөгөөр худалдаж авсан. Би эхлээд *******0,000 төгрөгийг бэлнээр... Хулгайн адуу гэдгийг мэдээгүй..гэх иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан “... *******22 оны 10 дугаар сарын эхээр байхаа миний шоронд хамт байсан дүү ******* хамт Баян-Овоо сум руу айл руу явчхаад ирье гэсэн. Тэгээд Баянхонгор аймгаас мотоциклтой гараад Баян-Овоо сум руу явж байхад хоёр гэр байхаар нь очсон чинь эзэнгүй байсан тэгсэн чинь ******* энэ айл руу оръё гээд чулуугаар цоожийг нь нүдээд онгойхгүй болохоор нь би хаалгыг нь татсан чинь цүү нь мултраад хаалга нь онгойсон чинь ******* ороод хоёр сур аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр тэр айлын гаднаас хөдлөөд цаана бас нэгэн эзэнгүй гэр байхаар нь ******* цоожийг нь татаж онгойлгоод бид хоёр хамт орсон тухайн үед би орон доогуур нь нэг боодолтой сур байхаар нь би аваад ******* авдрыг нь онгойлгосон ээмэг, бөгж, архи, чихэр аваад бид хоёр тухайн айлаас гараад Баянхонгор аймагт манай ахын гэрт эзэнгүй байхаар нь ирсэн ...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 70-72 дугаар талд авагдсан “... *******22 оны 05 дугаар сарын сүүлээр манай дүү над руу утсаар яриад “манай энд адуу зарж байна адуу авах уу” гээд утсаар ярихаар нь би цаанаас ирээд үзтэл 7 тооны хээр, шарга, дөрвөн хөл шийр цагаан саарал, бор, хээр халзан, ягаан бор морь, ягаан буурал зүсний адуунууд байсан. Тэгээд би тухайн адуунуудаас 3 тоо тамгатай шарга үрээ, чандмань тамгатай хээр морь хоёрыг сонгож авахаар болоод үнэ хөлс ярилцтал манай дүүгийн цэргийн он жав Ц.******* гэх залуу намайг “та наад 2 адуугаа 800,000 төгрөгөөр бодоод ав” гэсэн. Тэгээд би тэр залууд 100,000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэн 700,000 төгрөгийг араас нь дансаар шилжүүлэхээр болсон... Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй манай дүү “манай он жав байгаа юм найдвартай” гээд байхаар нь авчихсан юм...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан “...Сур 1 боодол 100.000 төгрөг,

Сур 1 боодол 100.000 төгрөг,

Хурганы арьс 40000 төгрөг

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ *******22 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1.*******0.000 /Нэг сая хоёр зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...”гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн  шинжээчийн *******22 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 304 дугаартай  / хохирогч / дүгнэлт,  

1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дугаар талд авагдсан “...Сур 1 боодол 180.000 төгрөг,

Сур 3 боодол 300.000 төгрөг,

Ээмэг бөгж зүүлт / мөнгөн / 110.000 төгрөг

Ээмэг бөгж / мөнгөн / 25.000 төгрөг

Ээмэг бөгж кулан / мөнгөн / 60.000 төгрөг

Бугуйвч / мөнгөн / 100.000 төгрөг

Гоёлын эд зүйлийн сав *******0.000 төгрөг

Гар утас /Land rover/ 60.000 төгрөг

Гар утас / Nokia /  *******.000 төгрөг

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ *******22 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1.055.000 /Нэг сая хоёр зуун тавин таван мянга / төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн *******22 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 305 дугаартай / хохирогч / дүгнэлт,  

1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан “...Хөөрөг 350.000 төгрөг

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ *******22 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 350.000 / Гурван зуун тавин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн *******22 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 316 дугаартай / хохирогч / дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр талд авагдсан “...Мотоцикль 2.610.000 төгрөг,

Хазаар 2.500.000 төгрөг,

Дээл 100.000 төгрөг,

Ташуур *******.000 төгрөг,

Ногт *******.000 төгрөг,

Бүс 18.000 төгрөг

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ *******22 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 5.268.000 / Таван сая хоёр зуун жаран найм  мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн *******22 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 314 дугаартай / Хохирогч / дүгнэлт,  

2 дугаар хавтаст хэргинй 49-52 дугаар талд авагдсан “...Бүдүүн морь  4 тоон 4.800.000 төгрөг,/ хохирогч , Н.Жамьяндорж /

Шүдлэн үрээ 2 тоон 2.000.000 төгрөг,

Шүдлэн үрээ 1 тоон 1.*******0.00 төгрөг,

Үнэлгээний нийт дүн 8.000.000 /найман сая / төгрөгөөр тогтоов...” гэх Хос итгэл төгс ХХК-ийн шинжээчийн *******22 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/29 дугаартай дүгнэлт,  

2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар талд авагдсан “...150 мотортой мотоцикл 385.000 төгрөг / ийн мотоцикл /

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ *******22 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар 385.000 / Гурван зуун наян таван  мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн *******22 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт

болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 152-154, 157 /, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / 1-р хх-ийн 64 /, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 75-76/  шүүгдэгч Ц.*******, Э. нарын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 26, 157, 158 /, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 28-41 /,  шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 156 /, шүүгдэгч Ц.*******, Э.  нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарууд /2-р хх-ийн 160- 161/  зэрэг  нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 Шүүгдэгч Ц.*******, Э. нарын үйлдсэн хэрэг хавтаст хэргийн хүрээнд бүрэн нотлогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан тэдгээрт ялгамжтай ял оногдуулсан нь хуульд нийцсэн буюу оногдуулсан ял хүнд биш байна давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд  шүүх  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Ц.*******ийн “... миний бие анхан шатны шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн,хийсэн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байна ...  оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү “гэсэн,

Шүүгдэгч Э. болон түүний өмгөөлөгчийн “... гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон,хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан ...хорих ялын хоёрны нэгээр хорих ял оногдуулж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлуудыг дээр дурьдсан үндэслэлээр хангах үндэслэлгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ************** оны 3 дугаар сарын 31-ны өдрийн **************/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 10-т зааснаар шүүгдэгч Ц.Бямбасүрэн, Э. нарын давж заалдах шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон 138 хоногийг тэдний эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол,  тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ