| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/000748/и |
| Дугаар | 193/ШШ2025/00126 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/00126
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******т байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух, овогт ын т /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,695,704.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр БЗГ22-3051 дугаартай барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулсан. 1,699,900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар олгосон зээлийн төлөөгүй үлдэгдэл 3,695,704.78 төгрөгийг Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ******* ХХК нэхэмжилсэн 3,695,704.78 төгрөгөөс 348,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 3,347,704 төгрөгийг 2025 оны 3 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 371,967.11 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,695,704.78 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага болох 3,695,704.78 төгрөгөөс 348,000 төгрөгийг төлсөн тул 3,347,704 төгрөгийг 2025 оны 3 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 371,967.11 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,082 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 37041 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 37041 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,695,704.78 төгрөгөөс 348,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,347,704 төгрөгийг 2025 оны 3 сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 371,967.11 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,082 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 37,041 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 37,041 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА