2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00541

 

 

 

 

 

 

 

 

 

2025  01  22

192/ШШ2025/00541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** ургийн овогтой *****гийн ***** нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг ***** тоотод оршин суух, ***** ургийн овогтой *****ийн ***** холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*****

Хариуцагч Х.*****

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.*****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.***** нь хариуцагч Х.***** холбогдуулан 2,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1.Нэхэмжлэгч Д.***** нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Манай охин 2019 онд их өрөнд орсон юм. Би өрийг нь дарах гэж байраа зарах шарадагатай болоод гэрт авсан тавилгаа хамт ажиллаж байсан Х.***** 2,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Х.*****ай аман хэлцлээр тохиролцож, 4 хаалгатай шкаф, чулуун тавцантай ширээ, зөөлөвтэй арьсан сандал, оёдлын машин, индүү, гоо сайханы ширээ, толь нийт 7 эд зүйл зарсан. Мөн солонгос хувцас 440,000 төгрөгөөр зарсан. Гэвч үнэ 2,440,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул нэхэмжилж байна гэжээ.

 

1.2.Хариуцагч Х.***** хариу тайлбартаа: Би Д.*****гаас 2018-2019 онд солонгос хувцас, 2020 онд нэхэмжлэлд бичсэн 7 тавилгыг авсан. Гэхдээ төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцоогүй. Төлбөрт нь өөрийнхөө 4 ширхэг сүлжмэлийн машинаа өгөхөөр тохиролцсон. Хувцас нь шинэ хувцас байгаагүй бөгөөд хувцасны мөнгө 200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл нь 200,000 төгрөг байх ёстой. ...Нэхэмжлэгч сүлжмэлийн машин үзээд авхгүй гэсэн учир худалдахаар зар тавьж үзээд зарагдаагүй. . Манайд одоо ч байгаа. 2023 оны шинэ жилээр мөнгөө нэхэмжилж байсан гэжээ.

 

2.Хэрэгт хариуцагчаас Ш.*****гийн тодорхойлолт /хх-ийн 25/, Д.Оюуны гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.***** нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай охин 2019 онд их өрөнд орсон юм. Би өрийг нь дарах гэж байраа зарах шарадагатай болоод гэрт авсан тавилгаа хамт ажиллаж байсан Х.***** 2,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Х.*****ай аман хэлцлээр тохиролцож, 4 хаалгатай шкаф, чулуун тавцантай ширээ, зөөлөвтэй арьсан сандал, оёдлын машин, индүү, гоо сайханы ширээ, толь нийт 7 эд зүйл зарсан. Мөн солонгос хувцас 440,000 төгрөгөөр зарсан. Гэвч үнэ 2,440,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч Х.***** нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Би Д.*****гаас 2018-2019 онд солонгос хувцас, 2020 онд нэхэмжлэлд бичсэн 7 тавилгыг авсан. Гэхдээ төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцоогүй. Төлбөрт нь өөрийнхөө 4 ширхэг сүлжмэлийн машинаа өгөхөөр тохиролцсон. Хувцас нь шинэ хувцас байгаагүй бөгөөд хувцасны мөнгө 200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл нь 200,000 төгрөг байх ёстой. ...Нэхэмжлэгч сүлжмэлийн машин үзээд авхгүй гэсэн учир худалдахаар зар тавьж үзээд зарагдаагүй. . Манайд одоо ч байгаа. 2023 оны шинэ жилээр мөнгөө нэхэмжилж байсан гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч Х.***** нь нэхэмжлэгч Д.*****гаас 2020 оны сонгуулийн өмнө 4 хаалгатай шкаф, чулуун тавцантай ширээ, зөөлөвчтэй арьсан сандал, оёдлын машин, индүү, гоо сайханы ширээ, толь, солонгос хувцас авч, нэхэмжлэгч төлбөр аваагүй үйл баримтын талаар маргаангүй байна.

 

5.Шүүхэд харин хариуцагч ... Нэхэмжлэгч төлбөртөө нэхмэлийн машин авахгүй гэсэн учир нэхмэлийн машинаа зарахаар зар тавьж байсан, ... солонгос хувцасны үнэ 200,000 төгрөгийн төлбөр тавилгын үнэд багтаая гэж ярьж тохиролцсон гэх тайлбар, гэрч Д.***** ...Талууд 2,000,000 төгрөгөөр гэрийн тавилга худалдах, худалдан авахаар ярилцаж байсан гэх тайлбараар талуудын хооронд 2020 онд 4 хаалгатай шкаф, чулуун тавцантай ширээ, зөөлөвчтэй арьсан сандал, оёдлын машин, индүү, гоо сайханы ширээ, толь 2,000,000 төгрөгөөр солнгос хувцас 200,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

6.Нэхэмжлэгч солонгос хувцасны үнэ 440,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримтгүй, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч 4 хаалгатай шкаф, чулуун тавцантай ширээ, зөөлөвтэй арьсан сандал, оёдлын машин, индүү, гоо сайханы ширээ, толь, солонгос хувцасыг өөрийн 4 ширхэг нэхмэлийн машинаар арилжихаар тохиролцсон гэж маргасан боловч мөн нотлох баримтаар тогтоогдохгүй, хэрэгт энэ талаар авагдсан баримтгүй байна.

 

7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Д.*****, хариуцагч Х.***** нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1- дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл хуульд заасан агуулга, хэлбэрийн шаардага зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

 

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

9.Хариуцагч гэр ахуйн тавилга, солонгос хувцас хуучин байсан гэж тайлбарласан боловч хүлээн авах үедээ чанар байдлыг зөвшөөрч хүлээн авсан бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гомдол гаргаж байгаагүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар худалдан авсан зүйл биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Нэхэмжлэгч худалдах, худалдан авах талаар хуулийн дээрх зохицуулалт, хариуцагчтай хийсэн хэлцлийн дагуу гэр ахуйн тавилгын үнэ 2,000,000 төгрөг, хувцасны үнэ 200,000 төгрөг нийт 2,200,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

11.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлдээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.

 

12.Нэхэмжлэгч хэлцлийн дагуу төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж мэсэж бичиж байсан гэж, хариуцагч 2023 оны шинэ жилээр тааралдсан. Төлбөрт нэхмэлийн машинин өгөхийг зөвшөөрч маргаагүй гэж тайлбарласан тул хэлцийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шаардлага гаргах эрхээ алдаагүй байна.

 

13.Иймд хариуцагч Х.*****аас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*****д олгож, нэхэмжлэлээс 240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 54,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*****аас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*****д олгож, нэхэмжлэлээс үлдэх 240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*****гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*****аас улсын тэмдэгтийн хураамжинд 54,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР