| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00316/И |
| Дугаар | 192/ШШ2025/00899 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/00899
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,489,539 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,290,794.92 төгрөгийг тус тус төлж барагдуулахар, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд ****УАР улсын дугаартай тоёота харрер марк / MHU******* арлын дугаартай/-ийн машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,597 төгрөгийн 182,798.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.П-аас улсын тэмдэгтийн хураамжинд 182,798.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 182,798.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ