| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/08371/И |
| Дугаар | 192/ШШ2025/00964 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/00964
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,690,314 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.01,25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026.05.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027.06.25-ны өдөр 690,314 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,730 төгрөгийн 144,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У-аас улсын тэмдэгтийн хураамжинд 144,365 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 144,365 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ