2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2025/00115

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******т байрлах, ”*******” ХХК-ийн /РД:*******/  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэг 1,273,134 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ”*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. ”*******” ХХК мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч төлж барагдуулж байсан тул  зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М. нь уг гэрээний үндсэн дээр 2022  оны 06 дугаар сарын 14-ний өдөр 700,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. М. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ”*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,273,134 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: ”*******” ХХК  нэхэмжилсэн 1,273,134 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ”*******” ХХК нь хариуцагч М.д холбогдуулан 1,273,134 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болсон байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоох тул нэхэмжлэгчийн ”*******” ХХК-ий улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 35,105 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, 17,553 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 17,553 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”*******” ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М. нь нэхэмжлэгч ”*******” ХХК-ний нэхэмжилсэн 1,273,134 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ”*******” ХХК-ий улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 35,105 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, 17,553 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 17,553 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”*******” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч М. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА