2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01088

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э.Э, Б.О нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,902,485.22 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1. Хариуцагч Э.Э, Б.О нар нь 2025.02.28-нд багтаан 2,709,548.68 төгрөгийг, 2. Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн үлдэх дүн 17,192,936.54 төгрөгийг 2025.03.30-нд багтаан 2,149,117.20 төгрөг, 2025.04.30-нд багтаан 2,149,117.20 төгрөг, 2025.05.30-нд багтаан 2,149,117.20 төгрөг, 2025.06.30-нд багтаан 2,149,117.20 төгрөг, 2025.07.30-нд багтаан 2,149,117.20 төгрөг, 2025.08.30-нд багтаан 2,149,117.20 төгрөг, 2025.09.30-нд багтаан 2,149,117.20 төгрөг, 2025.10.30-нд багтаан 2,149,117.20 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,463 төгрөгийн 128,731.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э, Б.О нараас улсын тэмдэгтийн хураамжинд 128,731.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 128,731.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ