| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00728/И |
| Дугаар | 192/ШШ2025/00371 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/00371
| 2025 01 17 | 192/ШШ2025/00371 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** ургийн овогтой *****ын *****,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** ургийн овогтой *****ын ***** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух ***** ургийн овогтой *****лын *****тод холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.*****, П.***** нар нь хариуцагч И.*****тод холбогдуулан 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие Т.***** нь Баянзүрх дүүрэг, ***** тоот 1 дүгээр давхрын 132 мкв байрны өмчлөгч бөгөөд өөрийн байрыг 2018 оны 10 сараас 2021 оны 4 сарыг хүртэл цэцэрлэгийн зориулалтаар И.*****тод 2.500.000 төгрөгөөр тохиролцон түрээслүүлсэн. Түрээслэж эхэлсэн сард 5.000.000 төгрөг, 2 сарын дараа 5.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 2.500.000 төгрөгийг бэлнээр манай гэрт авчирч өгөхдөө миний бизнес эхэлж байгаа тул оролого муу байна гээд сарын түрээсээ 2.000.000 төгрөг болгооч гэж хүссэний дагуу болгосон. Үүний дараагаар увуулж цувуулан нийтдээ 31.000.000-32.000.000 төгрөгийг түрээсэнд авсан байдаг. Гэтэл энэ хугацаанд давагдашгүй хүчин зүйлс болж Ковид-19 халдварын үе эхэлж улс орноороо хөл хорионд ороход түрээслэгч *****т нь 2020 оны 01 сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааныхаа ашиглалтын зардал болох тог ус цахилгаан дулаан гэх мэт конторт харьяалагдах зардлууд мөн СӨХ-ийн төлбөрт нийт төлбөрийг түрээслүүлэгч би төлж барагдуулсан. Ингээд сарын түрээсээ төлөхгүй яваад байхаар нь би олж уулзаад 2021 оны 04 сарын 09-ны өдөр бид хоорондоо тохиролцон тооцоо нийлж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 27 сарын түрээс болох 54.000.000 төгрөгний тооцоо гарсан боловч надаас хөнгөлөлт үзүүлж түүнд итгэл үзүүлэн 40.000.000 төгрөг дээр тохиролцож үл маргах журмаар талууд хүлээн зөвшөөрч тухайн өдөр Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ-г нотиатаар хийлгэж гарын үсэг зурсан. Улмаар тус гэрээний 3.5-д заасны дагуу 0.5 хувийн алданги авах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дүгээр зүйл 232.4-д зааснаар ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй \үргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 20.000.000 төгрөгийг гэрээнд заагдсан түрээсийн үлдэгдэл төлбөр болох 40.000.000 төгрөг нийтдээ 60.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч И.*****т нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сарын 18-ны өдөр П.*****тэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг орон сууцыг сарын 2,500,000 төгрөгөөр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Барьцаа төлбөрт 2,500,000 төгрөг, түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд гэрээний хугацаа дуусгавар болсон. 2018 оноос хойш гэрээний хугацааг сунгаж байгаагүй. Хариуцагч бүх төлбөр тооцоог хийж дуусгасан. 2019 онд Ковид-19 цар тахал гарч цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. 2021 оны 04 сарын 09-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Түрээсийн гэрээ П.*****, И.*****т нарын хооронд байгуулагдсан. Харин Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ Т.*****, И.*****т нарын хооронд байгуулагдсан. Т.***** нь түрээсийн төлбөр шаардах эрх бүхий этгээд биш учир Түрээсийн төлбөр барагдуулах гэрээний дагуу үүрэг үүсэхгүй. Ковид-19 тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотой орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй байсан. Мөн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс 2021 оны 04 сарын 09-ний өдрийн түрээсийн төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 4/, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 5/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 6/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32,33/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга /хх-ийн 34/, П.*****ийн хүсэлт /хх-ийн 61/, зээлийн дансны хуулга /хх-ийн 62-69/, зураг /хх-ийн 70/, 2017 оны 10 сарын 18-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хх-ийн 74/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 75/, хариуцагчаас сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 93/, Т.*****гийн нэхэмжлэл /хх-ийн 111-119/, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол /хх-ийн 223/, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоол /хх-ийн 224/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 5/6104 тоот албан бичиг /хх-ийн 58/, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 04/1411 тоот албан бичиг /хх-ийн 85-88/, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 82 тоот албан бичиг /хх-ийн 89/, нотариатч С.*****ийн хариу бичиг /хх-ийн 90/, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 04/1597 тоот албан бичиг /хх-ийн 101-104/, Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 671 тоот албан бичиг /хх-ийн 109,110/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 4/8777 тоот албан бичиг /хх-ийн 133-137/, Боловсролын газрын 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 2/1314 тоот албан бичиг /хх-ийн 138-148/, З.*****ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 164/, Нийслэлийн 63 дугаар цэцэрлэгийн 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 11 тоот албан бичиг /хх-ийн 167-187/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 4-142/21274 тоот албан бичиг /хх-ийн 194-207/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч Т.*****, П.***** нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т.*****, П.***** нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч Т.*****, П.***** нар хариуцагч И.*****ттой 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж, 106 дугаар байр, 14 тоот, 130.21м.кв талбай бүхий орон сууцыг цэцэрлэгийн зориулалтаар сард түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг төлөх нөхцөлөөр тохиролцсон. Түрээсийн төлбөр 1,700,000 төгрөгөөр тооцох гэрээ хийгдээгүй. Тухайн үед нотариат ийм гэрээ батлаагүй бөгөд үүнийг албан бичгээр мэдэгдсэн баримт байгаа. Хариуцагч Ковидын үед *****д нэрээр түрээсийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулаагүй ч орлого олж байсан нь Санхүүгийн баримтаар тогтоогдоно.
...Хариуцагч 2017-2018 оны түрээсийн төлбөрт нийт 31,000,000-32,000,000 төгрөг төлсөн. 2019 оны 03 сарын 01-ээс 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр огт төлөөгүй. Төлбөрөө төлөхийг шаардах бүрт төлнө гэдэг байсан. Ингээд 2021 оны 04 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Т.***** нь хариуцагч И.*****ттой түрээсийн төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцож Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Уг гэрээнд 2019 оны 03 оны 03 сарын 01-ээс 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл 25 сарын түрээсийн төлбөрийг 40,000,000 төгрөгөөр тооцох, төлбөрийг 2021 оны 08 сарын 15-ны өдрийн дотор төлөх, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн бол 0.5 хувийн алданги төлөхөөр тусгасан. Тус гэрээний дагуу 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөг нэхэмжилж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч И.*****т нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2017 оны 10 сарын 18-ны өдөр П.*****тэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг орон сууцыг сарын 2,500,000 төгрөгөөр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Барьцаа төлбөрт 2,500,000 төгрөг, түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд гэрээний хугацаа дуусгавар болсон. 2018 оноос хойш гэрээний хугацааг сунгаж байгаагүй. Хариуцагч бүх төлбөр тооцоог хийж дуусгасан. 2019 онд Ковид-19 цар тахал гарч цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон.
...2021 оны 04 сарын 09-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Түрээсийн гэрээ П.*****, И.*****т нарын хооронд байгуулагдсан. Харин Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ Т.*****, И.*****т нарын хооронд байгуулагдсан. Т.***** нь түрээсийн төлбөр шаардах эрх бүхий этгээд биш учир Түрээсийн төлбөр барагдуулах гэрээний дагуу үүрэг үүсэхгүй. Ковид-19 тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотой орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй байсан. Мөн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан нолтох баримтаар дараах зүйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч П.***** нь хариуцагч И.*****тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г бичгээр байгуулж, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ***** тоот, 130.21м.кв талбай бүхий орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 2,500,000 төгрөгийн төлбөр төлж, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад нь зориулж хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 74, 75/
4.2.Нэхэмжлэгч Т.*****, хариуцагч И.*****т нар 2021 оны 04 сарын 09-ний өдөр Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ-г бичгээр байгуулж, 2019 оны 03 оны 03 сарын 01-ээс 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл 25 сарын түрээсийн төлбөрийг 40,000,000 төгрөгөөр тооцох, төлбөрийг 2021 оны 08 сарын 15-ны өдрийн дотор төлөх, хугацаандаа төлөөгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
4.3.Нэхэмжлэгч П.***** Баянзүрх дүүрэг, ***** тоот, 130.21м.кв талбай бүхий орон сууцыг 2011 оны 08 сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл өмчилж байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 58/
5.Зохигч талууд дээрх 2 гэрээг бичгээр байгуулж, орон сууц хөлслөх гэрээний дагуу сарын түрээсийн төлөрийг 2018 онд сарын 2,000,000 төгрөг болгон багасгасан, гэрээний дагуу хариуцагч 2017 оны 10 сараас 2018 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох нийт 31,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 2019, 2020 оны түрээсийн төлөр төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй.
6.Нэхэмжлэгч П.*****, хариуцагч И.*****т нар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг Орон сууц хөлслөх гэрээ гэж нэрлэсэн байх боловч хэн аль нь орон сууцыг зориулалтын дагуу хөлслүүлэх, хөлслөх зорилго агуулаагүй. Харин хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа болох цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах *****од ашиглуулахаар тохиролцож хэлцэл хийсэн байна.
7.Гэрээний агуулга, хүсэл *****ийн илэрхийлэлээс үзвэл талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ бус Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
8.Талууд бичгээр байгуулсан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна.
9.Хэдийгээр хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэдий Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
10.Хариуцагч 2019 оны 01 дүгээр сард Монгол улсад Ковид-19 цар тахал гарч, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарласан. Монгол Улсын Засгийн газар 2020 оны 02 сарын 12-ны өдөр Монгол улсад Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургалтийн үйл ажиллагааг анги танхимаар яуулахгүй хохиглох, хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт байх тул энэ хугацаанд бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.
12.Хариуцагч И.*****т 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ-г хүчээр байгуулсан, шаардах эрхгүй этгээдтэй байгуулсан гэж маргасан.
13.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
14.Нэхэмжлэгч П.***** нь Т.*****д түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгож, 2021 оны 04 сарын 09-ний өдөр Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахыг зөвшөөрч, уг гэрээний үүргийг хамтран шаардсан. Түүнчлэн гэрээг хүчээр байгуулсан, байгуулах эрхгүй этгээдтэй байгуулсан зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
15.Төлбөр барагдуулах хэлцэлд хариуцагч 40,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ч үндэслэлгүй хөрөнгөжсэн хөрөнгө 22,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Мөн хэлцлээр алданги тохиролцсон байх бөгөөд төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 11,000,000 сая төгрөг болно.
16.Хариуцагчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлд ...барьцаа 2,500,000 төгрөг төлбөрт тооцогдоогүй, ...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан. Барьцаа төлбөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч өмнөх сарын төлбөрт суутгасан гэж тайлбарласныг хариуцагч нолтлох баримтаар үйгүсгэж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан.
17.Төлбөр барагдуулах гэрээний 2.2-т төблөрийг 2021 оны 08 дугаар сарын 15-нгы өдөр төлөхөөр хугацаа тогтоосон тул энэ хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тооцож үзвэл хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй.
18.Мөн хариуцагч *****д цэцэрлэгээр хувьсах зардал авч байсан нь түрээсийн байрыг ашиглаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч өөрийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 585 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн 63 дугаар цэцэрлэгт түрээслэн уг цэцэрлэгт *****д нэрээр үйл ажиллагааны хувьсах зардал олгосон үйл баримт баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 167/
19.Иймд хариуцагч И.*****тоос 33,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*****, Т.***** нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрэв.
20.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 322,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч И.*****тоос 33,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*****, Т.***** нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Т.*****, П.***** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И.*****тоос 322,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР