2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01146

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О овогт Г-ийн Б, М овогт Д-ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.Г, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Г.С нарыг эх Г.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.Г, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Г.С нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Д.Г-оор гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн **-р хороо, **-р байр, *** тоот 3 өрөө орон сууцны өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 141,575,000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч Г.Б нь 61,575,000 төгрөгөөс татгалзсан тул 80,000,000 төгрөгийг хариуцагч Д.Г-оос гаргуулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Д.Ганболд нь хүү Г.Г, охин Г.С нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Г.Б-д даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-оос 140,400 төгрөг гаргуулж Г.Б-д олгосугай. 

7Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ