| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/08479/И |
| Дугаар | 192/ШШ2025/01337 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01337
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэткапитал А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,700,100 төгрөгөөс хариуцагч 7,500,000 төгрөг төлсөн үндэслэлээр тус үнийн дүнгээс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 20,378,500 төгрөгийг 12 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх буюу 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-нд 1,698,209 төгрөгийн төлөлт хийхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,451 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 129,921 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 129,921 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ