2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00122

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингжэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ***** байр ****** хаягт байрлах ******* ХХК /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ****** тоот хаягт оршин суух *******гийн ******* /РД: *******/, хамтран хариуцагч *******ийн ******* нарт холбогдох,

29,845,623.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.*******, хамтран зээлдэгч Г.Алтан-очир нь зээлийн №ЗГ- 1192130109000071 дугаартай гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн зээлийн үндсэн төлбөрт 27,728,098.46 төгрөг, үндсэн хүү 1,671,804.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 445,720.97 төгрөг нийт 29,845,623.89 төгрөгийг Үндсэн зээлдэгч ******* овогтой ******* /РД: *******/, хамтран зээлдэгч ******* овогтой Алтан-очир /РД: ЙГ89091615/ нь Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 29,845,623.89 төгрөгийг төлөх боломжгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох TOYOTA HARRIERXU30 Арал- MHU382862345 2008 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд монгол улсад орж ирсэн 5250УБД автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би хариуцагч Ц.*******тэй эвлэрч хариуцагч Г.*******оос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,845,623.89 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,975,623.89 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан байхаар харилцан тохиролцов...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,845,623.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хариуцагч Г.*******оос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 29,845,623.89 төгрөгийг хариуцагч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,975,623.89 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ц.Цэрэндлолгор нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1190 тоот итгэмжлэлийг 2 жилийн хугацаатайгаар олгосон байх ба итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр заасан нь төлөөлөгч Б.*******д хариуцагчтай эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,379 төгрөгийн тал хувь болох 188,689.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, тал хувь болох 188,689.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 188,689.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зохицуулсныг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох 29,845,623.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 29,845,623.89 төгрөгийг хариуцагч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4,974,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,975,623.89 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,379 төгрөгийн тал хувь болох 188,689.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс 188,689.5 төгрөг, хариуцагчаас 188,689.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА