| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/01304/И |
| Дугаар | 192/ШШ2025/02313 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/02313
2025 03 26 192/ШШ2025/02313
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,657,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Билгүүн нь "*******" ХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1480091000 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Иргэн ******* нь 1480091000 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 398 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 14,000,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэлд 3,459,882 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 197,628 төгрөг нийт 17,657,510 төгрөгийг Б.Билгүүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “Хас банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Билгүүн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,657,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 257,545 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,399,965 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 2,399,965 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХК нь Б.Билгүүнээс зээлийн гэрээний үүрэгт 17,657,510 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 257,545 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,399,965 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 2,399,965 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "*******" ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Билгүүнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,657,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 257,545 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,399,965 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 2,399,965 төгрөгөөр тус тустөлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Б.Билгүүнээс 118,962 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,300 төгрөгөөс 123,150 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан "*******" ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Б.Билгүүн нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****