2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01358

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Э, Г.У нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Р.Э, Г.У нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 41,549,480.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,449,480.21 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,698 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Э, Г.У нараас улсын тэмдэгтийн хураамжинд 182,849 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 182,849 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ