2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/00099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******** байранд хаягт оршин суух, *******ийн ******* /РД:*******/-ын хүсэлттэй,

*******н *******ийг /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******н ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8991 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.******* надаас 16,500,000 төгрөгийг зээлхээр гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний гол нөхцөлд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүүгүй зээлдүүлэхээр зээлдэгч Н.*******т 16,500,000 төгрөгийг дээр заасан хугацаан төлөхгүй бол үнийн дүнгийн 0.5% алданги тооцон гэрээ байгуулласан. Гэтэл хариуцагч Н.******* нь өнөөдрийг хүртэл нэг ч ирж уулзаж, төлбөр тооцоогоо дуусгая гэж ирж байгаагүй залгахаар утас нь холбогдохгүй гэрээнд тусгасан гэрийн хаяг нь дээрээ байдаггүй одоо хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй намайг чирэгдүүлж хохироож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. Мөн хуулийн 155.2.Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэгч Б.******* надаас зээлсэн 16.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй хариуцагч РД: ******* *******н ******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс, хариуцагчид бэлнээр өгсөн гэх мөнгөний гараар бичсэн тэмдэглэлийн хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар 26 өдрийн 184/Ш32024/14090 тоот захирамж, ан-Уул дүүрэг, 8-р хороо, Сонсголон2 гудамж 97 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх тодорхойлолт, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

Хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь үндэслэлийг шилжүүлсэн 16.500.000 төгрөгийг буцаан гаргуулах зорилготой гэж тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт, Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно., мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх гаргаж болно. гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгчээс шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлтэд иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг Н.******* гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн Н.*******т өгсөн гэх зээлийн гэрээний баримтаар Н.******* нь нэхэмжлэгч Б.*******тэй иргэний эрх зүйн харилцаанд оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Н.*******ийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.******* нь Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Сонсголон2 гудамж 97 тоот хаягт бүртгэлтэй боловч тус хаягт оршин суухгүй байгаа болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 184/Ш32024/14090 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Н.*******ийг оршин байх хаягийг олж тогтоон нэхэмжлэгч Б.******* /утас:*******/-д мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА