Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Хохирогч Э.М, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин /ҮД:0539/, Г.Ганцэцэг /ҮД:1953/,

Шүүгдэгч Э.М

Шүүгдэгч Л.Б, тэдний өмгөөлөгч Б.Ганбаатар /ҮД:1170/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Лхагвасүрэнгийн Б, Шариуд овогт Эийн М нарт холбогдох 1708006730077 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар  сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Туухайн үрс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Лхагвасүрэнгийн Б /РД:.../,

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын ...тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр, 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Шариуд овогт Эийн М /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах болон цагаатгах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Э.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 04-50 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын ам гэх газар байх “Найрамдал-2” хотхонд гэртээ очихоор хотхоны замаар явж байсан. Замд зам засварын ажил явагдаж байсан, би зогсож байгаад дуут дохио өгөхөд ажилчид нь холдохгүй байсан ба баруун тал руу нь шахаад гарсан. Гэтэл араас хүн орилсон. ...хүн дайрчлаа гэх шиг болохоор нь гараад юу болж байна гээд асуугаад очтол уг залуу дөхөж ирсэн ба хүрз дайрлаа машин руу чулуу шидлээ гэх асуудлаар маргалдаж эхэлсэн. ...Б гэх залуу маргалдаж ирээд нүүр рүү нүдний шилтэй байхад цохьсон, нөгөө залуу нь халзан толгойтой 180 см орчим өндөр нуруутай тарган залуу миний хойноос багалзуурдаад баруун талын хөл рүү хавираад газарт унагаасан, тэр халзан толгойтой хүн нь миний зүүн талын хавирга руу гараараа 2 удаа цохиж авсан, газар унасан байхдаа би гараараа толгойгоо тэр чигт нь хамгаалсан, энэ үед нөгөө халзан толгойтой залуу өвдгөөрөө хавирга дээр дарж өвдгөлсөн, энэ үед нөгөө Б гэх залуу миний нүүрэнд цохиод нөгөө халзан толгойтой хүн нь хоолой боосон байсан учир тавиулах гэсэн боловч тавихгүй Б нь толгой руу цохиод байсан, цаана нь байсан 5-6 залуу одоо болно арай хэтэрлээ гэж хэлж байсан. Тэгээд Б нь цаашаа явахад хоолой боосон халзан залуу нь намайг хойноос боосон чигээрээ нүүрээр газар чирсэн. ...Би өмгөөлөгчдөө нэхэмжлэх баримтаа гаргаж өгсөн. Үүнд эмчилгээний төлбөр мөн цалингийн зөрүү, өмгөөлөгчийн хөлс нийт 1,872,791 т болсон байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70, 103-104 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.2.Шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Харейр маркийн автомашинтай хүн бид нарын ажил хийж байсан замаар миний хөлийг дайрах шахаад өнгөрсөн тэнд байсан хүрз, багажыг дайраад гарсан. Тэгэхээр нь би машины араас багаж дайрчихлаа яадаг муу пизда вэ гэхэд тэр машинаас жолооч нь бууж ирээд чи зам дээр сууж байдаг хэн юм бэ гээд хэрүүл өдөөд буугаад ирсэн, тэр машины жолооч согтуу байсан. Чи согтуу байна цаашаа яв гээд цээж рүү нь түлхэхэд намайг заамдаж аваад маргалдаад салахгүй байсан, тэр залуу намайг 1 удаа хамар руу цохихоор нь эргүүлээд хариу үйлдэл хийж нөгөө залуугийн нүүрэнд цохьсон чинь миний гар хүрээгүй, бид 2 маргалдаж барьцалдаад зогсож байхад хажуугаас манай ажилтан М салгах гээд ирэхэд тэр залуу М руу дайраад байсан, М бид 2-ыг орхиод явсан. Тэр залуу надтай зууралдаж байгаад замын боржур тээглэж газар унасан, унахдаа миний энгэрээс тавихгүй зуураад байхаар нь би орхиод буцаад доошоогоо ажил руугаа явсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 40-42, 89-90, 112-113, 173 х/,

1.3.Шүүгдэгч Л.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн өдөр би замын тэгш муруйг хараад замын хажууд сандал дээр сууж байсан. Гэтэл нэг машин ирээд доор зогсож байснаа гэнэт хааз өгөөд дайрсан. Миний хөлний урдуур дайрах шахаад цаана байсан багажуудыг хуга дайраад гарсан. Тэр зам машин явах аргагүй, хайрга ихтай байсан. Би ажилчидтайгаа харьцаад жаахан бухимдуу байсан болохоор багаж дайраад гарчихлаа яадаг пизда вэ гэж хэлсэн. Гэтэл хохирогч яахаараа зам дээр суудаг юм бэ? Чи хэн юм бэ гээд буугаад ирсэн. Би очоод согтуу байхаар нь чи согтуу байна яв гээд түлхэх гэтэл намайг заамдаад хэл амаар тэвчихийн аргагүй доромжилсон. Энэ үед М ирээд салгах гэхэд мөн М руу дайраад байсан. Тэгээд хохирогч боржурт тээглээд унахад М явсан. Хохирогч ойчихдоо миний хүзүүнээс зуураад салахгүй байсан. Би биеэ хамгаалах үүднээс салах гэж нүүр рүү нь цохисон буруугаа хүлээж байна. Тэгээд салаад явсны дараа хохирогчийн ээж нь над руу утсаар ярихаар нь би болсон явдлыг хэлэхэд намайг уучлал гуйгаад өгөөч, гэртээ очоод агсан согтуу тавиад байна, өөртэйгээ адил хогийн юмнуудыг дуудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлал гуйх гээд хохирогчийн гэр рүү нь очсон чинь гэрийнхээ үүдэнд хашгирсан, наана нь 2 залуу машинтай зогсож байсан. Тэр 2 залуугийн нэг нь эрүүл, нэг нь бас согтуу байсан. Хохирогч согтуу залуутайгаа нийлж над руу дайраад байхад эрүүл залуу нь салгасан. Эрдэнэчимэг худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би уучлал гуйх гэж очсон болохоос пизда минь хүрээд ир гэж хэлээгүй. Би холын зайнаас уучлаарай гэж хэлчихээд ажил дээрээ ирэхэд хохирогч ардаас дагаад хэрүүл хийгээд хүрч ирсэн. Тэгснээ зураг аваад намайг доромжилсон. Би ажилчидаа амралтын байранд оруулчихаад байж байтал 10-аад том биетэй залуучуудтай ирээд намайг бариулж байгаад 2-3 удаа цохисон. Намайг зодуулах гэж зориуд хүмүүс дуудсан байсан. Дараа нь хохирогч надаас уучлал гуйгаад, би ч уучлал гуйгаад салсан. Би хохирогчийг хэтрүүлэн цохисон буруутай ч бүлэглэн зодсон хэрэгт хийх гэж байгаад гомдолтой байна. Гэрчүүд хүртэл худал мэдүүлэг өгсөн байна. Хэргийг шударгаар шийдэж өгнө үү гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.4.Шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ойлгож мэдлээ, би энэ хэргийг болон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, би өмгөөлөгч авахгүй. ...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 128 х/,

 

1.5.Шүүгдэгч Э.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид зам дээр ажлаа хийгээд зогсож байтал М согтуу дайрчих шахаад гарсан, түүнээс болоод Б, М нар маргалдаж зодолдсон, би очиж салгасан. Өөр хэлэх зүйлгүй гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.6.Гэрч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Туухайн үрс” ХХК-нд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр СХД-ийн 22-р хороо Найрамдал-2 хотхонд зам тавьж байтал 18 цагийн үед цагаан өнгийн “Тоёота Харейр”  хурдтай яваад өнгөрч зогссон. Уг машинаас согтуу 30 гаран насны залуу бууж ирээд Бод хандан чи замын голд суудаг хэн бэ гэж хэлээд Быг заамдаад авахад нь Б зөрүүлэн заамдаад дээр, доороо гараад унахаар нь би Бын араас татахад зууралдаад салахгүй байхаар нь больсон. Тухайн үед Б ганц нэг удаа цохиж харагдсан. Удаагүй Б тэр залуу хоёр босчихсон, тэр залуу би та нарыг алуулна гэж хэлээд машиндаа суугаад хөдөлсөн. Үүнээс 1 цаг орчмын дараа манай ажилчид амралтын байрандаа байж байтал хар өнгийн 4 машинтай 10 гаран залуучуудыг Бтой маргалдсан залуу дагуулаад орж ирсэн. Тэр залуу Б руу заан энэ нөгөө залуу байна гэж хэлсэн, хамт явсан залуу нь Быг заамдаж авахад тус Хотхоныг хариуцдаг хөгшин ах ирж салгаад тэр дагуулж ирсэн залуучуудад нь юу болсон талаар тайлбарлан хэлэхэд яваад өгсөн. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 х/

 

1.7.Гэрч Э.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэг болсон он сарыг нь тодорхой санахгүй байна, орой 19 цагийн үед Б захиралтай “Туухайн үрс” компанийн ажилчид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд байх Нарйамдал-2 нэртэй хотхоны дотор замын бордюр суулгаж байх үед хажуугаар саарал өнгөтэй автомашин хурдтай явсан, тэр машин бид нарын ажил хийж байсан багаж дээгүүр дайраад өнгөрсөн, Б захирал яаж байнаа чи багаж дээгүүр дайраад гарлаа гэхэд тэр жолооч бууж ирээд Б захирал руу дайрсан. Б захирал чи согтуу байна гээд 2 гараараа цээж рүү нь түлхсэн, тэр залуу Бын нүүрэнд 2-3 удаа цохисон, Б уурлаад уг залууг хариу цохьсон. Тэр залуугийн нүүр нь шалбарсан байсан, Б нүүр рүү нь цохьсон байх, хэдэн удаа цохисныг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/

 

1.8.Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд байх Нарйамдал-2 нэртэй хотхоны замын засварын ажил хийж байтал цайвар ногоон өнгийн автомашин ажил хийж байсан багаж дээгүүр дайраад гарахад захирал Б юм хэлэх шиг болоод тэр машинаас жолооч нь бууж ирээд орилоод байсан. Намайг харахад уг залуутай захирал зууралдан маргалдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 х/

 

1.9.Гэрч Л.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэг автомашин бидний багажыг дайраад гараад явтал захирал араас нь багаж дайраад явчихлаа гэж орилоход тэр машинаас 30 гаран насны согтуу залуу бууж ирээд захиралтай маргалдаж хэл амаар доромжилж агсарч байсан. Тэгээд захирал түлхтэл захирлын баруун шанаа руу нь 1 удаа цохиход захирал өөдөөс нь гараа атгаж байгаад цохиод хоорондоо барьцалдаж авахаар нь би Мын хамт очиж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/

 

1.10.Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Найрамдал-2 хотхонд Мийн гэрт 2 зээгээ хараад байж байхад Мийн машин гэрийн гадаа ирэхэд би 2 зээгээ аваад гарахад Мийн хувцас шороо болсон нүүрнээс нь цус гарсан, цаанаас нь хар бараан хувцастай эрэгтэй хүн нааш ир пизда минь гээд ирж байхаар нь би 2 хүүхэд айчих байх гээд гэртээ орсон. М Сүнжидмаагийн хамт орж ирсэн байхаар нь хартал Мийн нүүр нилэнхүйдээ  хавдсан зодуулсан шинжтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 71-72 х/

 

1.11.Гэрч Б.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай хүү М утсаар залгаад манай зам барьж байгаа хүмүүс зодлоо гэж хэлэхээр нь уг хотхонг барьж байсан Хуягаа гэх хүний дугаар руу ямар хүмүүсээр зам бариулж байгаа юм гээд зам барьж байгаа хүмүүсийн дугаарыг аваад ярьсан. Би Найрамдал-2 хотхонд очиход миний хүүг эзэнгүй байшингийн гадаа халзан толгойтой эрэгтэй заамдсан байдалтай байхаар нь би тавиулаад  юу болсон талаар нь асуухад манай хүү нөгөө хүн дотор байгаа нэг хүнтэй нийлээд энэ 2 намайг зодсон гэхээр нь байшинд ороод уг залууд хандаж “манай хүүг яах гэж зодсон юм бэ” гэхэд харин тиймээ жоохон хэтрүүлчихлээ гэсэн.. ...” гэх мэдүүлэг /хх 73-74, 106-107 х/

 

1.12.Гэрч Б.Зууннастын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед хүмүүс шуугилдаад дуу чимээ гарахаар нь яваад очиход зам тавьж байсан хүмүүстэй 1 хүн маргалдсан байдалтай байсан. Уг маргаж байгаа хүмүүс нь ажил хийж байхад багаж машинаар дайрч гарсан гэж хоорондоо маргалдсан гэж хэлж байсан. Машин барьсан залуу нь дайрсан байдалтай байхаар нь би боль гээд салгасан. ...Намайг очиход машинтай залуугийн нүүрнээс цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 84-85 х/

 

1.13.Гэрч М.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цагаан өнгийн Харьер маркийн машинтай залуу багаж дээгүүр дайрах шахаад гараад явсан. Тэгээд захирал Б араас нь яаж байгаа юм бэ гээд орилоход машинаа зогсоогоод жолооч нь халамцуу байдалтай бууж ирээд Бтой маргалдаад шууд гараараа 1 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд Б тэр хүний нүүр ам руу гараараа цохиж байсан, би тодорхой сайн хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 131-133 х/

 

1.14.Гэрч З.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М над руу утсаар яриад хүнд зодуулчихлаа хүрээд ирээч гэж хэлэхээр нь би гэрт нь яваад очсон чинь М хүнд зодуулсан байдалтай цус нөжиндөө хутгалдчихсан хувцас нь урагдсан, нүд ам нь хавдсан байдалтай байж байсан. Наана нь зам талбай хийж байсан 10 гаруй хүмүүс байсан, хэнд зодуулсан юм бэ гэхэд энэ хүмүүст зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би тэр хүмүүст хандаж яагаад хүн зодож байгаа юм гэхэд тэр хүмүүс ойртуулахгүй дайрч давшлаад байхаар нь за за больё гээд больсон, М хэрэггүй цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 105 х/

 

1.15.Шинжээчийн 9596 тоот дүгнэлт

1.Э.Мийн биед тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, цээжний зүүн хажуу доод хэсэг, хэвлийд цус хуралт, хамар, дээд уруул, баруун мөр, дал, бүсэлхий, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн хажуу доод хэсэг, хэвлийд цус хуралт, хамар, дээд уруул, баруун мөр, дал, бүсэлхий, баруун тохойн дох зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 15 х/

 

1.16.Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Мийн биед үзлэгийн явцад тогтоогдсон шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 108-109 х/

1.17.Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 86-88 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Л.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 х/

2.2.Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30, 118 х /

2.3.Л.Бын оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33 х/

2.4.Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 140 х/

2.5.Э.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 141 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Э.Мийн эмнэлгийн хуудас  /хх-ийн 114 х/,

3.2.Э.Мийн 2017 оны Цалингийн карт /хх 115 х/,

3.3.Цалингийн тодорхойлолт /хх 116 х/,

3.4.Эмчилгээ, шинжилгээнд зарцуулсан 155,400 төгрөгийн баримт /хх 121 х/,

3.5.Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх 209 х/,

3.6.Өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 198-200 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хавтаст хэргийн 114-115 дугаар хуудсан байгаа шүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эмнэлгийн хуудас, цалингийн карт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтаар тооцох боломжгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

 

Шүүгдэгч Э.Мын холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, цагаатгах талаарх шүүхийн дүгнэлт:

Э.Мыг Л.Бтой бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Баянголын ам” гэх газарт байрлах “Найрамдал-2” хотхоны гадна талын авто зам дээр иргэн Э.Мийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Э.Мын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлон тогтоож чадаагүй болох нь дараахь цагаатгах талын нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзсэн.Үүнд:

Хохирогч Э.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... нөгөө залуу нь халзан толгойтой 180 см орчим өндөр нуруутай тарган залуу /Э.М/ миний хойноос багалзуурдаад баруун талын хөл рүү хавираад газарт унагаасан, тэр халзан толгойтой хүн нь миний зүүн талын хавирга руу гараараа 2 удаа цохиж авсан, газар унасан байхдаа би гараараа толгойгоо тэр чигт нь хамгаалсан, энэ үед нөгөө халзан толгойтой залуу өвдгөөрөө хавирга дээр дарж өвдгөлсөн, ... хоолой боосон халзан залуу нь намайг хойноос боосон чигээрээ нүүрээр газар чирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70, 103-104 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ өгсөн бөгөөд түүний биеийн дээрх хэсгүүдэд шүүх эмнэлгийн үзлэгээр буюу Шинжээчийн 9596 тоот дүгнэлт /хх 15 х/-ээр “... хоолой багалзуур, хавирга” зэрэгт гэмтэл учраагүй, харин хавирга орчимд 3 хэсэг газарт хөх өнгийн бүдэг цус хуралттай гэсэн бөгөөд “цээжний зүүн хажуу доод хэсэг, хэвлийд цус хуралт, хамар, дээд уруул, баруун мөр, дал, бүсэлхий, баруун тохойн дахь зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” болох нь  тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Бын “... бид 2 маргалдаж барьцалдаад зогсож байхад хажуугаас манай ажилтан М салгах гээд ирэхэд тэр залуу М руу дайраад байсан, М бид 2-ыг орхиод явсан. Тэр залуу надтай зууралдаж байгаад замын боржур тээглэж газар унасан, ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 40-42, 89-90, 112-113, 173 х/, гэрч Э.Мын “... 18 цагийн үед цагаан өнгийн “Тоёота Харейр”  хурдтай яваад өнгөрч зогссон. Уг машинаас согтуу 30 гаран насны залуу бууж ирээд Бод хандан чи замын голд суудаг хэн бэ гэж хэлээд Быг заамдаад авахад нь Б зөрүүлэн заамдаад дээр, доороо гараад унахаар нь би Бын араас татахад зууралдаад салахгүй байхаар нь больсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 х/, гэрч Л.Эрдэнэбилэгийн “... захирал өөдөөс нь гараа атгаж байгаад цохиод хоорондоо барьцалдаж авахаар нь би Мын хамт очиж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/, гэрч Б.Сүнжидмаагийн “... Би Найрамдал-2 хотхонд очиход миний хүүг эзэнгүй байшингийн гадаа халзан толгойтой эрэгтэй заамдсан байдалтай байхаар нь би тавиулаад  юу болсон талаар нь асуусан ...” гэх мэдүүлэг /хх 73-74, 106-107 х/ зэргээр Э.М нь Э.Мийг зодсон болох нь нотлогдон тогтоогдоогүй.

Гэрч нар Э.Мыг Л.Бтой нийлж Э.Мийг зодсон талаар мэдүүлээгүй, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч нараас тодруулж асуугаагүй, шүүх хуралдаанд гэрч оролцуулахаар талуудаас санал гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд Э.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Л.Б нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Баянголын ам” гэх газарт байрлах “Найрамдал-2” хотхоны гадна талын авто замын хашлагын хэсгийг засварлаж байхад иргэн Э.М “зам дээр байсан хүрзийг нь дайрч гарсан” асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, цээжний зүүн хажуу доод хэсэг, хэвлийд цус хуралт, хамар, дээд уруул, баруун мөр, дал, бүсэлхий, баруун тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Мийн “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 04-50 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын ам гэх газар байх “Найрамдал-2” хотхонд гэртээ очихоор хотхоны замаар явж байсан. Замд зам засварын ажил явагдаж байсан, би зогсож байгаад дуут дохио өгөхөд ажилчид нь холдохгүй байсан ба баруун тал руу нь шахаад гарсан. Гэтэл араас хүн орилсон. ...хүн дайрчлаа гэх шиг болохоор нь гараад юу болж байна гээд асуугаад очтол уг залуу дөхөж ирсэн ба хүрз дайрлаа машин руу чулуу шидлээ гэх асуудлаар маргалдаж эхэлсэн. ...Б гэх залуу маргалдаж ирээд нүүр рүү нүдний шилтэй байхад цохьсон, ... миний нүүрэнд цохиод нөгөө халзан толгойтой хүн нь хоолой боосон байсан учир тавиулах гэсэн боловч тавихгүй Б нь толгой руу цохиод байсан, цаана нь байсан 5-6 залуу одоо болно арай хэтэрлээ гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 69-70, 103-104 х/

 

Шүүгдэгч Л.Бын “... 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Харейр маркийн автомашинтай хүн бид нарын ажил хийж байсан замаар миний хөлийг дайрах шахаад өнгөрсөн тэнд байсан хүрз, багажыг дайраад гарсан. Тэгэхээр нь би машины араас багаж дайрчихлаа яадаг муу пизда вэ гэхэд тэр машинаас жолооч нь бууж ирээд чи зам дээр сууж байдаг хэн юм бэ гээд хэрүүл өдөөд буугаад ирсэн, тэр машины жолооч согтуу байсан. Чи согтуу байна цаашаа яв гээд цээжрүү нь түлхэхэд намайг заамдаж аваад маргалдаад салахгүй байсан, тэр залуу намайг 1 удаа хамар руу цохихоор нь эргүүлээд би хариу үйлдэл хийж нөгөө залуугийн нүүрэнд цохьсон ... Тэр залуу надтай зууралдаж байгаад замын боржур тээглэж газар унасан, унахдаа миний энгэрээс тавихгүй зуураад байхаар нь би орхиод буцаад доошоогоо ажил руугаа явсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 40-42, 89-90, 112-113, 173 х/,

 

Гэрч Э.Мын “... Уг машинаас согтуу 30 гаран насны залуу бууж ирээд Бод хандан чи замын голд суудаг хэн бэ гэж хэлээд Быг заамдаад авахад нь Б зөрүүлэн заамдаад дээр, доороо гараад унахаар нь би Бын араас нь татахад зууралдаад салахгүй байхаар нь больсон. Тухайн үед Б ганц нэг удаа цохиж харагдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 х/

 

Гэрч Э.Золзаяагийн “... Б захирал яаж байнаа чи багаж дээгүүр дайраад гарлаа гэхэд тэр жолооч бууж ирээд Б захирал руу дайрсан. Б захирал чи согтуу байна гээд 2 гараараа цээж рүү нь түлхсэн, тэр залуу Бын нүүрэнд 2-3 удаа цохисон, Б уурлаад уг залууг хариу цохьсон. Тэр залуугийн нүүр нь шалбарсан байсан, Б нүүр рүү нь цохьсон байх, хэдэн удаа цохисныг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/

 

Гэрч Н.Нарантуяагийн “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд байх Нарйамдал-2 нэртэй хотхоны замын засварын ажил хийж байтал цайвар ногоон өнгийн автомашин ажил хийж байсан багаж дээгүүр дайраад гарахад захирал Б юм хэлэх шиг болоод тэр машинаас жолооч нь бууж ирээд орилоод байсан. Намайг харахад уг залуутай захирал зууралдан маргалдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 х/

 

Гэрч Л.Эрдэнэбилэгийн “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэг автомашин бидний багажыг дайраад гараад явтал захирал араас нь багаж дайраад явчихлаа гэж орилоход тэр машинаас 30 гаран насны согтуу залуу бууж ирээд захиралтай маргалдаж хэл амаар доромжилж агсарч байсан. Тэгээд захирал түлхтэл захирлын баруун шанаа руу нь 1 удаа цохиход захирал өөдөөс нь гараа атгаж байгаад цохиод хоорондоо барьцалдаж авахаар нь би Мын хамт очиж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/

 

Гэрч Д.Эрдэнэчимэгийн “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Найрамдал-2 хотхонд Мийн гэрт 2 зээгээ хараад байж байхад Мийн машин гэрийн гадаа ирэхэд би 2 зээгээ аваад гарахад Мийн хувцас шороо болсон нүүрнээс нь цус гарсан, ... М Сүнжидмаагийн хамт орж ирсэн байхаар нь хартал Мийн нүүр нилэнхүйдээ  хавдсан зодуулсан шинжтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 71-72 х/

 

Гэрч Б.Сүнжидмаагийн “... байшинд ороод уг залууд хандаж “манай хүүг яах гэж зодсон юм бэ” гэхэд харин тиймээ жоохон хэтрүүлчихлээ гэсэн.. ...” гэх мэдүүлэг /хх 73-74, 106-107 х/

 

Гэрч Б.Зууннастын “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед хүмүүс шуугилдаад дуу чимээ гарахаар нь яваад очиход зам тавьж байсан хүмүүстэй 1 хүн маргалдсан байдалтай байсан. Уг маргаж байгаа хүмүүс нь ажил хийж байхад багаж машинаар дайрч гарсан гэж хоорондоо маргалдсан гэж хэлж байсан. Машин барьсан залуу нь дайрсан байдалтай байхаар нь би боль гээд салгасан. ...Намайг очиход машинтай залуугийн нүүрнээс цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 84-85 х/

 

Гэрч М.Амарсанаагийн “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цагаан өнгийн Харьер маркийн машинтай залуу багаж дээгүүр дайрах шахаад гараад явсан. Тэгээд захирал Б араас нь яаж байгаа юм бэ гээд орилоход машинаа зогсоогоод жолооч нь халамцуу байдалтай бууж ирээд Бтой маргалдаад шууд гараараа 1 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд Б тэр хүний нүүр ам руу гараараа цохиж байсан, би тодорхой сайн хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 131-133 х/

 

Гэрч З.Баатархүүгийн “...М над руу утсаар яриад хүнд зодуулчихлаа хүрээд ирээч гэж хэлэхээр нь би гэрт нь яваад очсон чинь М хүнд зодуулсан байдалтай цус нөжиндөө хутгалдчихсан хувцас нь урагдсан, нүд ам нь хавдсан байдалтай байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 105 х/

 

Шинжээчийн 9596 тоот дүгнэлт

1.Э.Мийн биед тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсэг, цээжний зүүн хажуу доод хэсэг, хэвлийд цус хуралт, хамар, дээд уруул, баруун мөр, дал, бүсэлхий, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хөхлөг сэртэн, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын дотор зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн хажуу доод хэсэг, хэвлийд цус хуралт, хамар, дээд уруул, баруун мөр, дал, бүсэлхий, баруун тохойн дох зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 15 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, харин шүүхээс Э.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Л.Бод холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирлын талаар.

Хохирогч Э.М нь эмчилгээ, шинжилгээнд 155,400 төгрөг зарцуулсан болох нь хавтаст хэргийн 121 дүгээр хуудсан дахь баримтуудаар тогтоогдож байгаа тул уг хохирлыг Л.Боос гаргуулж,

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 500,000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг өөрийн сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө  хөлсөөр ажиллах гэрээний үндсэн төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 500,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

Хохирогчийн ажилдаа очоогүй, өвчтэй байсан гэдгийг нотлох гол баримт болох эмнэлгийн магадлагааны хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй талаар дээр дурьдсан бөгөөд уг баримтыг үндэслэж цалингийн зөрүү төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай дан ганц цалингийн тооцооны баримтыг үндэслэж шийдвэрлэх боломжгүй тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд зааж өгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

                         Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Ял шийтгэлийн талаар.

             Л.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэж, Л.Бын хувиараа ажил эрхэлдэг байдлыг харгалзан уг торгуулийн ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.

                          Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж цагаатгагдсан этгээд болон ялтан нарт тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Шариуд овогт Эийн Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3.Сартуул овогт Лхагвасүрэнгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.Б-д үүрэг  болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Б-д мэдэгдсүгэй. 

 

7.Л.Б, Э.М нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Л.Боос 155,400 төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 217а тоотод оршин суух Э.М /РД:.../-д олгож, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, цагаатгагдсан этгээд түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ