Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 125/ШШ2025/0003

 


 

2025 01 14 125/ШШ2025/0003

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газрын Ховд аймгийн Ховд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ад холбогдуулан Ховд аймгийн Ховд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0614439 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газраас надад холбогдуулан 0614439 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газраас Ховд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0614439 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Ховд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******аас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0614439 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу тус хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гомдол гаргагч Ховд аймгийн Прокурорын газрын Ховд аймгийн Ховд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Ховд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0614439 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүйболгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ