| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03208/И |
| Дугаар | 192/ШШ2025/01587 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/01587
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б-ийн З, З овогт Б-ийн У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин З.Э, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин З.Б, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн З.Х нарыг эх Б.У-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин З.Э, 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин З.Б, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн З.Х нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Б.З-оос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Хан-Уул дүүргийн **-р хороо, ш*** туулын х***, **а байрны ** тоот орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг дурдаж дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан боловч талууд эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбарлаж байх тул эд хөрөнгийн талаар дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ