2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** байранд хаягт оршин суух, *******ийн ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

*******ийн *******ийг /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.******* би хариуцагч С. *******тэй 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3548 дугаартай зэлийн гэрээ байгуулсан. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3548 дугаартай зэлийн гэрээний гол нөхцөлд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөрөөс 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар 12,000,000 төгрөгийг 3% хүүтэй сарын бүрийн 25-ны өдөр төлхөөр тохиролцсон.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/Ш32024/13897 дугаартай "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн зарлан дуудах хуудас нэхэмжлэлд дурдсан хаяг болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** тоотод оршин суух хаягт хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж буцаагдсан, утас руу залгахад холбогдох боломжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Хариуцагч С.******* гэрээ байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч ирж уулзаж, төлбөр тооцоогоо дуусгая гэж ирж байгаагүй залгахаар утас нь холбогдохгүй гэрээнд тусгасан гэрийн хаяг нь дээрээ байдаггүй одоо хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй намайг чирэгдүүлж хохироож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. Мөн хуулийн 155.2.Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч верийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүхэд хандаж байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.******* надаас 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар 12,000,000 төгрөгийг 3% хүүтэй сарын бүрийн 25-ны өдөр хугацаа тохирсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Хариуцагч РД:*******, ******* овогт Сайндэмбэрэлийн ******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс, хариуцагчид бэлнээр өгсөн гэх мөнгөний гараар бичсэн тэмдэглэлийн хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхандүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар 07 өдрийн 184/Ш32024/13897 тоот захирамж, Сонгинохайрхан дүүрэг, ***** тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх тодорхойлолт, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

Хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь үндэслэлийг шилжүүлсэн 21,960,000 төгрөгийг буцаан гаргуулах зорилготой гэж тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт, Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно., мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх гаргаж болно. гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгчээс шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлтэд иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг С.*******ийг гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн С.*******т өгсөн гэх зээлийн гэрээний баримтаар С.******* нь нэхэмжлэгч Б.*******тэй иргэний эрх зүйн харилцаанд оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул С.*******ийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.******* нь Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, Орбит 34 гудамж 596 тоот хаягт бүртгэлтэй боловч тус хаягт оршин суухгүй байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 184/Ш32024/13897 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******ийн *******ийг /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар С.*******ийг оршин байх хаягийг олж тогтоон нэхэмжлэгч Б.******* /утас:*******/-д мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА