| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03539/И |
| Дугаар | 192/ШШ2025/01627 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/01627
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Н-ын нэхэмжлэлтэй, Ц.У-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 543,760,140 төгрөгийн 75,560,070 төгрөгөөс татгалзаж, үлдэх 468,200,070 төгрөгийг хариуцагч Ц.У төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын19-нд 100,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 9-нд 50,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 9-нд 50,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 9-нд 50,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 9-нд 50,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 9-нд 50,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 9-нд 50,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 9-нд 68,200,070 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,876,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1,249,475 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 1,249,475 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л.Н-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ