2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00047

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 10 191/ШШ2025/00047

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ..... давхарт байрлах НК ББСБ ХХК /РД: ***/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бын Б/РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Б.Бнь НКББСБ-тай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ002001031 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийн зээлийг Япон улсад үйлдвэрлсэн Toyota Crown загварын 97-88 УАВ улсын дугаартай авто машин худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч Б.Бад олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу бодож, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч өнөөдрийн байдлаар нийт 15 удаагийн төлөлтөөр 4,208,553.15 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 1060 хоног зээлийн эргэн төлөлтөө хийгээгүйн улмаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь хуримтлагдсан байна.

Зээлдэгч Б.Баас зээлийн гэрээний дагуу дугаарын утсан харилцаагаар холбогдож зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хийх талаар асуухад Хөдөө ажил хийж байгаа удахгүй цалин буухаар төлөлтөө хийе, миний хөдөө хийсэн ажлын мөнгө удахгүй орохоор зээлийн төлөлтөө хийнэ гэх мэт тайлбар хэлсэнээр хугацаа хэтрэлтэд хүргэсэн байна.

Зээлдэгчээс зээлийн мэдээллийн бүртгэлд өгсөн хаягын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Нэхэмжлэл гаргасан хаягт ийм хүн байхгүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/10341 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байна. Уг захирамжийн дагуу зээлдэгчийн оршин суух хаягийг тодруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг тодруулах хүсэлт гаргахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтсээс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 28иб3/1179 дугаар албан бичгээр Б овогтой Баттулгыг Ч............ оршин суудаг гэх албан бичиг ирүүлсэний дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/Ш32024/11171 дүгээр захирамжаар Дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн хүрээнд зээлдэгч Б.Бын оршин суугаа хаягийг дахин тодруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгөх хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байх хугацаанд зээлдэгч Б.Б нь өөрийн биеэр тус байгууллага дээр ирж Би танайхаас авсан зээлээ хүлээн зөвшөөрч байна, би ....... тоотод оршин сууж байгаа гэж өөрийн гараар хүсэлт бичиж өгсний дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлдэгч Б.Б нь манай байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг гардаж аваагүйн улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргасан хаягт Одоогоор оршин суудаггүй гэх засаг даргын тодорхойлолтоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн байна. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ002001031 тоот зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ФД002001031 дугаар Фидуцийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/10341 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/03081 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/16538 дугаар захирамж зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

 

2.2 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2024/20340 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Б.Бын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Б.Бын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч НК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бын Б/РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлдэгч Б.Б нь манай байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг гардаж аваагүйн улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргасан хаягт Одоогоор оршин суудаггүй гэх засаг даргын тодорхойлолтоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн байна. Б.Бнь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ002001031 тоот зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ФД002001031 дугаар Фидуцийн гэрээ зэрэг баримтуудаар Б.Бнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Б.Бнь ..... тоот гэх хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3. Б.Бнь ..... тоот хаягт бүртгэлтгүй бөгөөд оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Бын Б/РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч НК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч НК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бын Б/РД: ****/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Быг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч НК ББСБ ХХК /утас:***/-д мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч НК ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА