| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/04331/И |
| Дугаар | 192/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00110
2025 01 13 192/ШШ2025/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Т тауэр, Х гудамж, ** байр, ** тоотод оршин суух, Б овогт Д-ын Г /РД:АМ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.О би Д.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Г-ийн 2023 оны 0003 мэдэгдэх хуудсыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/Ш32023/1***2 дугаар захирамжаар Д.Г-аас 49.000.000 төгрөгийг гаргуулж Б.О-ад олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 23411276 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Г-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийгтөлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2*****2 дугаартай Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Буянт-Ухаа Наадамчдын зам гудамж **а байрны ** тоот хаягт байрлах 56 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 23****6/92 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хураан авч 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр талууд үнийн саналыг бичгээр гарган өгчээ. Талуудын үнийн санал харилцан адилгүй зөрүүтэй байсан тул Шийдвэр гүйцэтгэгч ШШГТХ-ийн 42 дугаар зүйлийн 42.1-1 заасны дагуу шинжээч томилон хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 157.333.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай үнэлгээний тайланг ШШГТХ-ийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгиын үнэлгээний тайланг хүлээн авч талуудад 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7744 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Төлбөр төлөгч Д.Г-д үнэлгээний мэдэгдлийг өөрийн хүсэлтээр төлбөр төлөгчийн цахимт шуудангаар хүргүүлэн энэ тухай тэмдэглэл үйлдэж, мөн оршин суух хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Бүртгэлийн 23411276 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.02.27-ны өдрийн 0249 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, Б.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа, улсын бүртгэлийн Ү-2*******2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.08.09-ны өдрийн 1**1 дугаартай тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, 2023.10.18-ны өдрийн 0**3 дугаартай нотариатын мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.03.29-ний өдрийн 4-9****44 дугаартай үнэлгээний мэдэгдэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.10-ны өдрийн 183/ШЗ2024/1*****5 дугаартай, 2024.03.20-ны өдрийн 183/ШЗ2024/0***0 дугаартай захирамжууд зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2023/01**3 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.02-ны өдрийн 183/ШЗ2023/1******2 дугаартай захирамж, Нийслэлийн тойргийн нотариатч С.Г-ийн 2023.10.18-ны өдрийн 0***3 дугаартай нотариатын мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 234***6/92 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 23****76/92-01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 24********/92-2 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024.03.20-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.03.22-ны өдрийн 4-9***76 дугаартай албан бичиг, Д.Г-гийн 2024.03.22-ны өдрийн үнийн санал хүргүүлсэн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.03.25-ны өдрийн 3/1** дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Б үнэлгээ ХХК-ийн 013 дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.03.29-ний өдрийн 4-92*****44 дугаартай үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ..Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч тал болох Б.О нь надтай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх эд хөрөнгийн эрхийн Ү-2*******2 дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн **-р хороо, Буянт ухаа, Наадамчдын зам гудамж **а байр, ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг надад 230 000 000 төгрөгөөр худалдсан. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгийг би 230 000 000 төгрөгөөр худалдаж авсан байхад шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгохдоо 157 333 000 төгрөгөөр үнэлсэнг би үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг талууд, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох, харилцан тохиролцоогүй тохилдолд шинжээч томилохоор хуульчилсан байх тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******2 дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн ***-р хороо, Буянт ухаа, Наадамчдын зам гудамж **а байр, ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157 333 000 төгрөгөөр төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Төлбөр төлөгч Д.Г-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 2*******6/92 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хураан авч 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр талууд үнийн саналыг бичгээр гарган өгчээ. Талуудын үнийн санал харилцан адилгүй зөрүүтэй байсан тул Шийдвэр гүйцэтгэгч ШШГтХ-ийн 42 дугаар зүйлийн 42.1-1 заасны дагуу шинжээч томилон хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 157.333.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай үнэлгээний тайланг хүргүүлсэн байдаг. Бүртгэлийн 2*******76 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Г-ийн 2023 оны 0**3 мэдэгдэх хуудсыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/Ш32023/1****2 дугаар захирамжаар баталгаажуулж, Д.Г-аас 49,000,000 төгрөгийг гаргуулж Б.О-д олгохоор шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч Д.Г төлбөр 49,000,000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2*****76 дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******2 дугаартай, Хан-уул дүүргийн **-р хороо, Буянт ухаа, Наадамчдын зам гудамж **а байр, ** тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 2023 оны 2******6/92 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хураан авсан байх ба уг ажиллагаанд төлбөр төлөгч оролцож, төлбөр төлөгч Д.Г 250,000,000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн байх ба төлбөр авагчийн гаргасан үнийн дүнтэй таараагүй гэх үндэслэлээр шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох 2024 оны 03 дугаар сарын 25 ний өдрийн 3/104 дугаар тогтоолоор Б үнэлгээ ХХК-ийг томилж, тус компанийн шинжээч Ц.О-ийг томилсон байна.
5. Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Б үнэлгээ ХХК-ийн шинжээч Ц.О нь дүгнэлт гаргасан байх ба тус Хан-уул дүүргийн **-р хороо, Буянт ухаа, Наадамчдын зам гудамж **а байр, ** тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар 157,333,000 төгрөгөөр үнэлжээ. Тухайн шинжээч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд урьд нь тухайн үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцож байсныг харгалзан үнэлгээг гаргах бус зах зээлийн үнэлгээг л гаргажээ.
Иймд хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудад 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авсан талаараа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн байх ба нэхэмжлэгч тал эс зөвшөөрсөн гомдлоо 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Хэдийгээр шүүхэд анх нэхэмжлэлийг хуулийн хугацааны дотор гаргасан боловч нэхэмжлэгч талаас шүүх хуралдаандаа ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10 ний өдөр буцаасан байх ба тухайн захирамжид гомдол гаргаагүй, энэхүү буцаасан шалтгаан нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаандаа ирж оролцоогүйтэй холбоотой тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нөгөөтээгүүр, хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 183/ШЗ2024/1*****7 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ