| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0015/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 12.1.2.5., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Урангуа, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: А.Амгалан,
Иргэдийн төлөөлөгч: М.Мөнхбаяр
Хохирогч Х.Буян-Өлзий,
Шүүгдэгч:Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох 201716010072 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Шар довын задгай гэх газарт иргэн Х.Буян-Өлзийгийн гэрт бага насны буюу 8 нас 2 сартай Б.Цэнгэлсүрэнд бэлгийн замын халдварт “тэмбүү” өвчин халдааж хүчиндсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ” Би 2016 оны 11 дүгээр сарын 19-нд Пүрэв-Ойдов бид Х.Буян-Өлзийнд очиж хоносон. Бид хоёрыг очиход хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Пүрэв-Ойдов хаалгыг нь тогшиход Х.Буян-Өлзий гэрт дотроосоо хэн бэ? гэсэн тэгээд Х.Буян-Өлзий хаалгаа нээсэн. Пүрэв-Ойдов бид хоёр гэрт нь орсон. Тэгэхэд баруун талын ор нь дээр Х.Буян-Өлзий унтаж байсан. Гэрийнхэн хойд талд ямар хүмүүс унтаж байсныг би сайн мэдээгүй. Х.Буян-Өлзий, Пүрэв-Ойдов хоёр цуг унтсан. Би тэр хоёрын орны урдуур унтахаар хэвтсэн. Түүний дараа Х.Буян-Өлзий, Пүрэв-Ойдов хоёр хурьцалд орсны улмаас би хүүхдийг тэвэрсэн. Өглөө болсон. Пүрэв-Ойдов өглөө босоод “Болдоо босоорой” ажил руугаа явъя гэсэн. Түүнээс хойш 2017 оны 04 дүгээр сарын 26-нд цагдаагийн хэлтэс дээр очсон “ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Буян-Өлзий мэдүүлэхдээ: ” Одоогоор миний охины биед сөрөг зүйл ажиглагдахгүй байгаа. Эмчийн зааж өгсөн заавраар 3 үе шатаар эмчилгээг хийлгэсэн. Маш их гомдолтой байна. Б.Баас би 3,000,000 төгрөг нэхэмжилсэн. 1,000,000 төгрөгийн миний данс руу 500,000, 500,000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн. Үлдсэн 2,000,000 төгрөгийн нэхэмжилнэ“ гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/
Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас /
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Цэнгэлсүрэнгийн өгсөн:”...Намайг унтаж байхад тэр ах надын баадаг юм руу шээдэг юмаа хийгээд байсан. Тэгээд би айгаад босоод суусан, тэгээд ээж сэрсэн. Тэгээд ээж, дүү бид хоёрыг дуудаад өвөртөө оруулаад унтсан. ...Барилга дээр ажилладаг ах. ...Манайд хамт хоносон ах нь өглөө манай гэрээс босоод явахдаа Болдоо бос явъя гээд байсан. Тэгээд би тэр ахыг Болдоо гэж нэрийг мэдсэн. ...Би түрсиктэй байсан. миний турсикийг тайлаад, миний баадаг юм руу шээдэг юмаа хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Буян-Өлзийгийн өгсөн:”...Манай бэр эгч Нараа миний утас руу залгаад “хүүхдийг чинь усанд оруулж байсан чинь Цэнгэлсүрэнгийн бие дээгүүр нь юм туурч гарсан байна. Эмчид үзүүлэх үү” гэж надаас асуухаар нь би Нараа эгчийг авч очоод үзүүлчих гэж хэлсэн. Нараа эгч миний охиныг эмчид үзүүлчихээд над руу эргэж залгаад эм тариа бичиж өгч байна. Би эм тариаг нь аваад эмчилгээг нь хийлгэж байна гэж хэлсэн. Би хөдөө 20 орчим хоночихоод 2017 оны 04 дүгээр сарын 14-15-ны үед суман дээр ирээд 3 хонож байтал Наранцэцэг эмч над руу утсаар залгаад Цэнгэлсүрэнгийн талаар ярих юм байна. Чи ирээд нэг уулзаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би Наранцэцэг эмч дээр очоод уулзсан чинь надад танай охин бэлгийн харьцаанд орчихсон байна. Бэлгийн замын халдварт өвчин тусаад 3-р үедээ орчихсон байна гэж хэлсэн. ...охин Цэнгэлсүрэнгээсээ хэн хүчиндсэн талаар асуухад эхлээд дуугарахгүй байж байгаад дараа нь Болдоо ах намайг ингэсэн гэж хэлсэн. Болдоо ах манай гэрт ирж хонохдоо миний хажуугаар унтаж байгаад миний араас тэврээд миний бөгс рүү юм хийгээд байсан гэж надад хэлсэн. Би охиноосоо миний охин өвдсөн үү, хэр удаан тэгсэн гэж асуусан чинь Болдоо ахыг миний араас тэврээд миний бөгс рүү юм хийгээд удаагүй байж байхад та сэрээд намайг авсан гэж хэлсэн. Манай хүүхдүүд унтаж чадахгүй байгаад байгаа бололтой болохоор нь би гэрлээ асаагаад харсан чинь манай хоёр охин босоод хөнжлөө нөмөрчихсөн сууж байсан. Тэгэхээр нь би яасан, миний хоёр охин яагаад унтахгүй байгаа юм гэж асуусан чинь дуугарахгүй байхаар нь би хүрээд ир, ээжийнхээ өвөрт унт гэж хэлээд өвөртлөөд унтсан. ...Болдоо, Пүрэв-Ойдов хоёрыг манай гэрт очиж хоносноос хойш 10 орчим хоногийн дараа Цэнгэлсүрэн ээжээ намайг шээхээр ногоон юм гээд байхын гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүүхэд даарч хөрснөөс болоод тэгж байгаа байх гэж бодоод бүлээн хар цайнд шар тос хийгээд дотор нь суулгасан. Тэгж суулгаснаас хойш миний охиныг шээхэд нь юм гарахаа байчихсан гэж байсан. Өөрөөр ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж байгаад сая 3 сарын дундуур хөдөө явсан хойгуур манай эгч Нараа Цэнгэлсүрэнгийн бие дээгүүр юм туурсан байна гэж хэлсэн. ...би маш их гомдолтой байна. Би охиноо бүрэн эмчлүүлж авмаар байна. Миний охин чинь есхөн настай хүүхэд шүү дээ... “гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пүрэв-Ойдовын өгсөн:”... Өлзий Болдоод нөмрөх хөнжил өгч байгаа харагдсан. Гэрийн хойморт газраар Өлзийгийн 3 хүүхэд унтаж байсан. Тэгээд хэвтсэнээс хойш нэг цаг орчмын дараа “Болдоо хүүхдүүд шахаад байх шиг байна” гэж Өлзий хэлээд хоёр бага охиноо дуудаж ирүүлээд өөрийнхөө өвөрт хөл рүүгээ харуулаад унтуулсан. “Чи тэр хүүхэд унтуулахгүй шөнө яагаад байсан юм бэ?” гэж би Болдоогоос асуусан. “Би наанаас нь өнхрөөд шахчихсан байна лээ” гэж Болдоо надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бямбажавын өгсөн:”...Энэ хүүхдийн хувьд ямар нэг гаж зан чанар байхгүй бөгөөд цэцэрлэгээр хүмүүжээгүй, сургуульд орж ирсэн учраас анхандаа хэл, яриа өөрийгөө илэрхийлэх чадвар жаахан султай байсан. Одоо бол бусад хүүхдийн адилаар хэвийн суралцаж байгаа хүүхэд юм. Энэ хүүхэд сүүлийн үед их хаагдмал, дуу шуу муутай, амархан уйлах зэргээр байдал нь өөрчлөгдсөн нь анзаарагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дөлгөөний өгсөн:”...Үзүүлэгч хүүхдийг цахим бүртгэлдээ бүртгээд биед нь үзлэг хийхэд бэлэг эрхтнээс нь эвгүй үнэртэй цайвар өнгөтэй ялгадас гарсан. Мөн бэлэг эрхтнээ тойроод арагшаа анус хошногны амсар хүртлээ арьснаас дээш өргөгдсөн, товруут хатуу тууралт олон тоогоор гарсан байсан. Хүүхдийн бэлэг эрхтэнд нь язралт, урагдал бол байгаагүй. Охин хальсыг гэмтсэн эсэхийг би нарийн мэргэжлийн эмч биш болохоор сайн харж чадаагүй, охинд үзлэг хийхэд эмзэглэл ихтэй байсан. Тэгээд охины цуснаас шинжилгээ авч, тэмбүүгийн түргэвчилсэн сорилоор үзэхэд сорил эерэг буюу тэмбүү өвчтэй гарсан. Тэмбүү өвчин нь нууц үе, анхдагч буюу нэгдүгээр үе, хоёр дугаар, гуравдугаар үетэй гэж үздэг. Хүүхдийн биед гарсан тууралтын шинж байдлаас хараад тэмбүү өвчний нэгдүгээр буюу анхдагч тэмбүүгийн үе шат гэж оношилсон... “гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Наранцэцэгийн өгсөн:”... Тухайн хүүхэд бага насны тул тэр бүр нарийн зүйлийг ойлгохгүй байх гэж бодсон. Чиний энэ өвчин амьсгалын замаар ч юм уу халддаг өвчин биш, эрэгтэй хүн янз бүрийн байдлаар оролдсон уу? гэж асуухад дуугарахгүй доошоо хараад суугаад байсан. Би дахин хэсэг зуур өөр зүйлийг ярьж байгаад дахиад нөгөө асуултыг асуугаад “чамайг оролдсон хүн байгаа юу” гэхэд толгой дохьсон. Тэр хүнээ таних уу? гэхэд “танина” гэсэн. Нэрийг нь хэн гэдэг юм гэхэд хэлэхгүй байсан. “чи нэрийг нь бичиж чадах уу” гээд би түүнд цаас бал өгөхөд миний өгсөн цаасан дээр “Болдоо” гэж Цэнгэлсүрэн өөрөө надад бичиж өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оюунболдын өгсөн:”...Зурагнаас харахад нойтон гүвдрүү гарсан байгаа учраас 2-р үеийн тэмбүү гэж үзэж байна. Иймд 4-5 сарын өмнө халдвар авсан байх магадлалтай. Бэлэг эрхтэн хөвчрөөд шүүрэл ялгарах үед шулуун гэдэс хошногны амсар хэсэгт хүрэлцэх төдийд халдвар дамжина...”гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №4426 дугаартай шинжээчийн “ 1. Б.Цэнгэлсүрэнгийн гэх цус АВО системээр А /2 / бүлгийн харьяалалтай байна.
2. Б.Цэнгэлсүрэн нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №99 дугаартай шинжээчийн “...
Ийлдэс судлалын шинжилгээний хариу /хх-ийн 41-р хуудас/,
Эмчийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №100 дугаартай шинжээчийн “...
Шүүх сэтгэц, гэм судлалын 30/17, 34/17 дугаар дүгнэлтүүд ” гэх дүгнэлт /хх-ийн 56-58, 60-61-р хуудас/,
Б.Бын сэжигтнээр өгсөн:”...Унтаж байгаад би хажууд цаашаа хараад унтаж байсан охиныг тэврээд /жаахан хүүхэд гэдгийг нь тэр үед би мэдээгүй юм/ өмд ч юм уу трико ч юм уу тэрийг нь тайлсан. Мөн өөрийнхөө өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг тэр охины бэлэг эрхтэн рүү чиглүүлээд түлхсэн. Тэр охины эрхтэн рүү миний бэлэг эрхтэн орсон ороогүйг би мэдээгүй. Охин “ёоё та яагаад байна” гэж хэлсэн санагдаж байна. Тэр дуу чимээнээр Өлзий лаагаа асаагаад “чи яагаад байгаа юм” гэж надад хэлээд хоёр хүүхдээ цаад талаараа аваад унтсан. Тэгээд би унтсан. Өглөө 06 цагийн үед Пүрэв-Ойдов ах ажилдаа явъя гээд намайг сэрээгээд бид хоёр барилга руугаа алхаад очсон. Тэгж явах замд “Чи шөнө яагаад байв, дүү охин энэ тэрийг татаж чангаагаад байсан уу?” гэж надаас асууж байсан. Би тэгэхэд нь жаахан согтчихсон байна. Тийм юм болоогүй байх гэж хэлсэн...”/хх-ийн 78-81-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг нотлох:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 87-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 96-102-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын хувийн хэргийн хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар,
Шүүгдэгч Б.Б хохирол төлбөрт хохирогч Х.Буян-Өлзийд 500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 178-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Шар довын задгай гэх газарт иргэн Х.Буян-Өлзийгийн гэрт бага насны буюу 8 нас 2 сартай Б.Цэнгэлсүрэнд бэлгийн замын халдварт “тэмбүү” өвчин халдааж хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Цэнгэлсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, хохирогч Х.Буян-Өлзийгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Б.Пүрэв-Ойдовын өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23-р дугаар хуудас/, гэрч Р.Бямбажавын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р дугаар хуудас/, гэрч Э.Дөлгөөний өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэрч Ж.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч А.Оюунболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №4426 дугаартай шинжээчийн “ 1. Б.Цэнгэлсүрэнгийн гэх цус АВО системээр А /2 / бүлгийн харьяалалтай байна. 2. Б.Цэнгэлсүрэн нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №99 дугаартай шинжээчийн “...Б.Цэнгэлсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй, Б.Цэнгэлсүрэн бэлгийн бойжилт олоогүй байна, охин хальс дугариг хэлбэртэй, бүтэн, зах ирмэг нимгэн гэмтэлгүй, Б.Цэнгэлсүрэнгийн биед бэлэг эрхтний эргэн тойрон болон шулуун гэдэс талын хэсгээр бор өнгийн гялалзсан сорвижсон хэсгүүдтэй, энэ нь тэмбүүгийн 2-р үе шатанд илэрдэг шинж тэмдэг байна.
Хэрэг болсон гэх цаг хугацаанд халдвар авсан байх боломжтой, Б.Цэнгэлсүрэн нь Бактериологийн шинжилгээнд бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. 2017.04.05-ны Ханбогд сумын СДЭ-ний эмч Э.Дөлгөөний тэмбүүгийн нэгдүгээр үе гэсэн оношоор 2017 оны 04 дүгээр сарын 06, 13, 21-ний өдрүүдэд эмчилгээ хийгдсэн байна. Б.Цэнгэлсүрэн нь хоёрдугаар бүлгийн цустай байна. ” гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/, Ийлдэс судлалын шинжилгээний хариу /хх-ийн 41-р хуудас/, Эмчийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №100 дугаартай шинжээчийн 2. 3. 4. 5 Б.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Б нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Б.Б нь хоёрдугаар бүлгийн цустай байна. ” гэх дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь Б.Быг тухайн цаг үед бэлгийн халдварт тэмбүү өвчтэй байсан эсэхийг тодруулаагүй гэж байгаа хэдий ч энэ нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн өгсөн “…Би 10 жилд сурч байхдаа гонорой гэдэг өвчнийг нөгөө ангийн охиноос аваад тариа хийлгэж байсан. Түүнээс хойш Дарханд ахындаа амьдардаг байхдаа нэг охинтой унтаад нэрийг нь мэдэхгүй өвчин авч байсан. Шээхэд хөндүүрлэж загатнаад байсан. Тэгээд нэрийг нь мэдэхгүй тариа хийлгээд гайгүй болсон. Тэрнээс хойш Хөвсгөлд очсон байхдаа нэг эмэгтэйтэй харьцаанд ороод тэрнээс жаахан сэжиглээд өвчин авчихсан байж магадгүй гээд нэг тариа хийлгэсэн. Түүнээс өөр эмчилгээ хийлгэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 80-р хуудас/ шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байна. Хэрэг болсон үед шүүгдэгч Б.Быг бэлгийн замын халвдарт өвчинтэй байсан гэж үзэв.
Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан бэлгийн замын халдварт өвчин халдааж 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буян-Өлзий нь сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б нь сайн дураараа төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буян-Өлзийд олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүний гараар үг бичсэн 1 ширхэг цаас хураагдсаныг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хурлаад овогт Бат-Эрдэнийн Быг бага насны хүүхдэд бэлгийн замын халдварт өвчин халдааж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 13 / арван гурав / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 13 / арван гурав / жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 288 / хоёр зуун наян найм/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Баас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хохирогч Х.Буян-Өлзийд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүний гараар үг бичсэн 1 ширхэг цаасыг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Буян-Өлзийд 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА
ШҮҮГЧ Ц.УРАНГУА
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ