Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/022

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Энхтөр

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/278 дугаар захирамжийг эс зөвшөөрч  дээд шатны прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор тус тус *******т холбогдох эрүүгийн 221*******00000343  тоот хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ...******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар *******

Яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа гэх газраас алдуул мал болох унагатай хонгор гүү, хүрэн байдас, хонгор байдас, хээр азарга нийт 5 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч ад 3,000,000 төгрөгийн, хохирогч эд 1,100,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 221*******00000343 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Амарсанаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн яллагдагч *******т холбогдох хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2022 оны 06 сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 33.******* зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй”, мөн 34.16 дугаар зүйлийн 5-т “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.******* зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, 6-т “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.******* зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан буюу хэргийг прокурорт буцаахгүй болсон байхад гэм буруугийн шүүх хуралдаанаас буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалтыг зөрчиж байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №13 дугаар тогтоолын ******* хавсралтын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудаас харвал хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл *******т холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байхгүй байхад хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулах замаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчилсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг хэлдэг. Халдлагын зүйлийн хувьд бусдад завшигдсан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал байна.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хохирол учирсныг ойлгоно.

Мөн завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Дээр дурдсан шинжүүд хангагдсан тул ******* нь бусдын алдуул мал буюу хохирогч ын өмчлөл, эзэмшлийн 3 тооны адуу, ийн унагатай гүүг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч , , гэрч М.Мөнх-Эрдэнэ, яллагдагч ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл *******, , нар нь Бөмбөгөр сумын иргэн бөгөөд тус сумандаа мал маллаж амьдардаг, хохирогч , нарын өмчлөлийн 5 тооны адуу 2021 оны 07 дугаар сард Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрээс гарч, ижил сүргээсээ салж, 2021 оны 09 дүгээр сард Жаргалант сум болон Архангай аймгийн Чулуут сумын нутаг дэвсгэрийн зааг болох Эгийн даваа гэх газар бэлчээрлэж байх үед нь ******* нь дээрх 5 тооны алдуул малыг олж, бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулж захиран зарцуулсан.

Мал алдагдсанаас хойш 2 сар гаруй хугацааны дараа ******* нь 5 тооны адууг олсон байна.

Энэ нь хохирогч нарын өмчлөлийн эд хөрөнгө болох 5 тооны адууг шууд ижил сүргээс нь салган авч захиран зарцуулсан буюу хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд, сэм аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, сонгон авсан өмгөөлөгчийн хамт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, прокурортой гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээнд шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлүүд бүрэн хангагдсан, шүүгдэгч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/278 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасанчлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох хүсэлтээ гаргаж байна.гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан гомдолдоо:

Өмгөөлөгч ******* миний бие Эрүүгийн хэргийн яллагдагч Таванханхар ургийн овогт *******ын *******ын өмгөөлөгчөөр оролцож Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/278 тоот захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Өмгөөлөгчөөс прокурорын шатанд Эрүүгийн хэргийн материалтай танилцаад, *******т сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг эс зөвшөөрч, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх эргэлзээтэй, бусдын алдуул малыг ашигласан байх үндэслэл байна гэх утга бүхий , өмгөөлөгчийн 20 тоот хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 27 -ны өдөр , хяналтын прокурор Д.Рэгзэдмаад гаргахад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчилсөн тул хүсэлтийг хүлээн авч, хангасан байна гэж үзсэн юм.

Шүүгчийн захирамжид яллагдагч *******, хохирогч , , гэрч М.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгээр дүгнэлт хийхдээ хохирогч Ц. Тамжидын мэдүүлгээс засаг дарга М.Мөнх-Эрдэнэ над руу залгаад утсаар ах нь адууг чинь хулгай хийсэн хүнийг олчихсон гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2021.10.03-ны үед засаг дарга М.Мөнх-Эрдэнийн уулзсан...” гэх мэдүүлгийн хэсэг, хохирогч ийн ...” манай аав нөгөө алга болсон унагатай гүүг ******* хулгай хийсэн байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлгийн хэсэг, гэрч М.Мөнх-Эрдэнийн "... би сураг тавиад олон хүнд хэлсэн...””...тэрний нэг нь ******* байсан...””....тэгснээс тэр хайгаад байсан адуунуудыг чинь Архангай аймгийн Эгийн даваан дээр байхад нь цааш давуулаад үрсэн,оронд нь юу авах бэ гэсэн...” мэдүүлгийн хэсэг, яллагдагч Ж.Алтан- Очирын “... засаг дарга Мөнх-Эрдэнэ хээр азаргатай хонгор гүү ,хүрэн байдас.хул байдас нийлээд 5 тооны адуу алдчихлаа.Ийш тийшээ явбал харж байгаарай ахад нь зав алга гэж байсан,..” Эгийн даваан дээр адуунууд байсан тэр дундуур ортол Мөнх- Эрдэнэ ахын захиж байсан адуунууд байсан тэгээд хартал туранхай болсон буцаагаад  туух гэхээр явахааргүй адуунууд байсан, утас байхгүй болохоор хэл өгч чадаагүй орхичхоод явчихдаг юм билүү гэж бодоод захиад байсан юм даа гэж бодоод агт авч байгаа гэдгийг сонсоод агтад өгсөн...” гэх мэдүүлгүүд зэргээс үзэхэд эрүүгийн хэргийн нотлогдвол зохих үйл баримт буюу улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байна гэж дурдсан байна.

Гэтэл гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн гэрчийн мэдүүлэгт байгаа “....*******т 2021 оны 07, 08 саруудад 5-н тооны адуу адуугаа алдчихлаа , адуу мал хайж гадуур явбал хайгаарай гэж удаа дараа хэлж байсан....” “      2021 оны 09 сарын сүүлчээр сумын тамгын газар засаг дарга миний өрөөнд Алтан-очир уулзаад алдсан 5 адууг чинь Эгийн даваа гэх газар байхыг нь олоод агтад өгчихлөө оронд юу авах бэ гэж хэлсэн....”        надтай олон жил нөхөрлөсөн болохоор адууны мөнгийг өгөхгүй байх гэж бодоод Тамжид, Пүрэвсүх нарыг өөрсдөө хөөцөлдөж мөнгө төгрөгөө ав гэж хэлсэн....” “ алдсан 5 адууны нэг азаргыг би Тамжидад алдахаас өмнө зарсан, 2 адуу нь миний төрсөн хүүгийн адуу ...” гэх мэдүүлэг / хх 49-50 хуудас /

Хохирогч Тамжидын өгсөн "... 2021 оны 7 дугаар сарын 10-13 ны үед Бөмбөгөр сумын Далангийн нуруу гэх газраас өөрийн 3 тооны адуу мөн засаг дарга Мөнх- Эрдэнийн 1 унагатай гүүний хамт хулгайд алдсан. Би адуугаа хайгаад Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг болох босго, хагийн нуруу гэх газруудаар сар гаран хайгаад олдохгүй болохоор нь нутгийн айлуудад үзэгдвэл хэлээрэй гэж хэлээд ирсэн...2021 оны 11 сард сумын төвд ******* гэх хүнтэй уулзахад адууг чинь удахгүй төлөөд өгнө гэж хэлээд явсан...” “.... адуугаа алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэх мэдүүлэг /хх 16-19 хуудас /

Хохирогч ийн өгсөн”....тухайн үед Хангайбаяр гэх хүн манай адууг Давсан тал гэх газар харж байснаа танай хонгор гүү унагатайгаа гүйгээд явчихсан Далангийн нуруунд айлын азарга хураачихсан сураг сонссон ч манай багийн Тамжидын азарга хураачихсан байхаар нь тэнд байлгаж байсан чинь 2021 оны 07 сарын дундуур Тамжид манай адуу харагдана уу гэж сураад явж байхаар нь би адуунд чинь хонгор гүү унагатайгаа байгаа биз дээ гэхэд харин тиймээ би хайгаад олохгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг..””... би тухайн үед цагдаагийн газар мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг

Яллагдагч *******ын яллагдагчаар өгсөн “....засаг дарга Мөнх-Эрдэнэ хээр азаргатай хонгор гүү .хүрэн байдас.хул байдас нийлээд 5 тооны адуу алдчихлаа.Ийш тийшээ явбал харж байгаарай ахад нь зав алга гэж байсан,..” эгийн даваан дээр адуунууд байсан тэр дундуур ортол Мөнх-Эрдэнэ ахын захиж байсан адуунууд байсан.хээр азаргыг нь би таньдаг юм өмнө нь тэжээж байсан, тэгээд хартал туранхай болсон буцаагаад туух гэхээр явахааргүй адуунууд байсан.утас байхгүй болохоор хэл өгч чадаагүй орхичхоод явчихдаг юм билүү гэж бодоод захиад байсан юм даа гэж бодоод агт авч байгаа гэдгийг сонсоод агтад өгсөн...” “... засаг дарга Мөнх-Эрдэнэтэй уулзаад адуунуудыг чинь олоод мөнгө болгочихлоо гэхэд адууны тал нь Тамжидынх байсан би хэл дуулгая...”” Тамжид надтай Мөнх-Эрдэнэ ахаас сонсоод тантай уулзах гэж ирлээ гэж уулзсан...””...Байдрагийн дөрөлжний эх мод толгой гэх газар Тулгаа гэх нэрийг гүйцэд мэдэхгүй айлд орж сурсан, мөн эгийн даваа гэх газар нэг өндөр ахынхаар орсон ....” гэх мэдүүлгүүдэд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь яллагдагчийн эрх зүйн байдлыг доордуулж байна гэж үзэж байна.

Нөгөө талаар гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч болох ******* нь алдсан малыг оллоо, агтад өгчихлөө гэж ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр , адууг алдлаа олоод өгөөч гэж захисан засаг дарга Мөнх-Эрдэнэд хэлээд байгаа үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийн зүйл ангийг хүндрүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь “ Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших “ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....алдуул малыг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас....” гэж шууд зааж, тодорхойлсон байдаг.

 Шүүгдэгч ******* нь таван тооны малыг алдуул мал гэдгийг баттай мэдэж байсан, ба малын эзэмшигч засаг дарга М.Мөнх-Эрдэнэ гэж үзсэний улмаас малыг агтад өгсөн байдал тогтоогдсон байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар адуу алдагдсан газар буюу Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас 180 км зайтай Архангай аймгийн Чулуут сумын нутаг болох Эгийн даваа гэх газар ,адууг алдсан гэх өдрөөс хойш 3-н сарын дараа олдсон байдаг. Алдсан адуу байнга идээшсэн ижил сүргээсээ, бэлчээрээсээ холдож өөр орон нутагт хохирогчийн мал байгаа бодит байдал тогтоогдсон байдаг.

Шүүгдэгч Ж.Алтан-очир нь мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгүүд болох “.... би Байдрагийн дөрөлжний эх мод толгой гэх газар Тулгаа гэх нэрийг гүйцэд мэдэхгүй айлд орж сурсан, мөн эгийн даваа гэх газар нэг өндөр ахынхаар орж өөрийн эрж яваа 17 тооны адууг сурахад , эдгээр хүмүүс миний сурсан адууг мэдэхгүй харин манай энд алдуул байдалтай 5 тооны адуу байгаа гэж зүс,шинжийг хэлэхэд засаг даргын алдсан 5 тооны адуутай нийлж байсан учир, би Эгийн давааны чиглэлд явсан.адууг агтад өгөхөд миний иргэний үнэмлэх болон өгч байгаа 5 тооны адууны фото зургийг,миний фото зургийн хамт авч баталгаажуулж адууг авсан.агт авч байгаа хүмүүсийг танихгүй харин агт авч яваа хүмүүс дээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын залуу нэг залуу байсан, тэр залуу алдсан морьдоо эрж явна гэсэн,би засаг даргын алдсан 5 тооны морийг эндээс оллоо ,чи туугаад яваач гэхэд би ажилтай барахгүй гэж хэлсэн....” гэх зэрэг хийх боломжтой мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэснээр, адуул гэх адууг олсон цаг хугацаа, алдсан гэх цаг хугацаанаас ямар хугацааны дараа , хаанаас олдож, хэнд зарсан болохыг тодорхой тогтоох боломж байгааг дурдахад зүйтэй.

Яллагдагч *******ын мэдүүлгийн дагуу холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэх боломж байсан боловч хийгдээгүй, хийгдэх шаардлагагүй гэж прокурор үзэж хуулийн зүйл хэсгийг өөрчлөн сонсгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дагуу хийгдсэн гэж үзэж хэргийг хялбаршуулан шийдүүлэх хүсэлтийг яллагдагч гаргаж байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй юм.

Шүүгчийн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн тул шүүгдэгч *******т холбогдох үйлдэлд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зөвтгөн ирүүлэх шаардлагатай гэсэн утга бүхий захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг өөрчлөх,нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж,яллагдагчаар татах тогтоолыг яллагдагчид танилцуулна гэх хуулийн заалтын дагуу Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож , холбогдох Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг өөрчлөх,нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж,яллагдагчаар татах тогтоолыг яллагдагчид танилцуулна гэх хуулийн заалтын дагуу Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож , холбогдох Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Тухайн адууг хайж явж байгаад олсон боловч тухайн цаг үед ган, зудтай байсан бөгөөд тууж явах боломжгүй байсан учраас тэнд нь агтад өгчхөөд ирээд н.Мөнх-Эрдэнэ засаг даргадаа үнэн учраа хэлээд адууг нь адуугаар нь төлж өгөхөөр болсон байдаг. Гэтэл 2021 онд болсон асуудал дээр 2023 онд хэрэг үүсгээд шалгаад явж байгаа учраас зүйл хэсгийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн үзэж байна гэж ойлгож байна. Манай зүгээс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгөөд шүүх рүү шилжүүлсэн байхад Анхан шатны шүүхээс хэргийг буцаасан нь буруу гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн тухайд дэмжиж оролцож байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд бичсэн  дээд шатны прокурор Н.Амарсанаагийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд тус тус  үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Яллагдагч *******ыг 2021 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа гэх газраас алдуул мал болох нийт 5 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад нийт 4 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Алтан-очир нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Бөмбөгөр сумын ******* багийн нутаг Далангийн нуруу гэдэг газраас ын эзэмшлийн 3 тооны адуу, М.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн унагатай гүү буюу 2 тооны адууг хулгайлан авч бусдад нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж анх яллагдагчаар татсан тогтоолыг үндэслэн энэ яллагдагчаар татах тогтоолыг прокурорын шатанд үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ..

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу хойшлуулах байтал хэргийг прокурорт буцаасан нь шүүх дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгчийн захирамжийн “...прокурорын яллах дүгнэлт ... хуулийн шаардлага хангаагүй ...” , нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, “.. .шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ...” гэсэн үндэслэлүүд нь яг юуг тогтоогоогүй, юу хийх шаардлагатай нь тодорхойгүй ерөнхий заалт болсон, өөрөөр хэлбэл зүйлчлэлийг хүндрүүлэхээс өөрөөр хэргийг шийдвэрлэхэд боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй  болсон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой, өөрөөр хэлбэл энэхүү заалт нь  тухайн хэргийг шийдвэрлэхэд шүүх прокуророос хийх ажиллагааны хэмжээ хязгаарыг зохицуулсан заалт гэж ойлгогдож байна.

Яллагдагч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын чухал аль нөхцөл байдлыг хангаагүй гэж үзсэн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т заасны дагуу  “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасны дагуу аль нөхцөл байдлыг хангаагүй талаар тодорхой дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн давж заалдах шатны шүүхээс прокурорын   эсэргүүцэл, өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд  харин хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар  сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/278 дугаар шүүгчийн захирамжийг  хүчингүй болгосугай.

2. Яллагдагч *******т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                            ШҮҮГЧ                            Б.НАМХАЙДОРЖ