Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00136

 

 

 

 

 

 

 

                                                301/ШШ2025/00136

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Ар аймгийн Э сумын . тоотод оршин суух Т овгийн А.С

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

Хүсэлт гаргагч А.С өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А.С хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

З.Н нь 2019 оны 02 сарын 20-нд 1,800,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээл авсан. З.Н-с үндсэн зээл 1,800,000 төгрөг, хүү 130,000 төгрөг, алданги 900,000 төгрөг, бүгд 2,830,000 төгрөг нэхэмжилсэн боловч З.Н нь . тоот хаягтаа байхгүй үндэслэлээр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас буцаагдсан. Би тус шүүхэд З.Н-с 2,830,000 төгрөг гаргуулах шаардлагатай байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Н-н эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас

- А аймгийн Э сумын .дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 сарын 19-ний өдрийн 55 тоот тодорхойлолт

- А.С, З.Н нарын байгуулсан 2019 оны 02 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс гаргасан лавлагаа/

- А аймгийн Э сумын . дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 70 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.С- шүүхэд гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Н-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Э сумын . дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 сарын 19-ний өдрийн 55 тоот тодорхойлолт, А.С, З.Н нарын байгуулсан 2019 оны 02 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс гаргасан лавлагаа/, А аймгийн Э сумын . дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 70 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч А.С нь З.Н-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлттэй байгаа боловч З.Н-н оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч А.Са-нЗ.Н нь А аймгийн Э сумын . тоот хаягтаа байхгүй үндэслэлээр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас буцаагдсан. Би тус шүүхэд З.Н-с 2,830,000 төгрөг гаргуулах шаардлагатай байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Н-н эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэсэн тайлбар, А овгийн З.Н . тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /ХУР төрийн мэдээлэл солилцооны систем/, “З овогтой Н . регистрийн дугаартай . тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн А аймгийн Э  сумын . дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 70 тоот тодорхойлолт зэргээр тогтоогддог.

 

            Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Н-г эрэн сурвалжилж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар А аймгийн Э сумын . тоотод оршин суух хаягтай А овгийн З.Н-г эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар З.Н-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА