Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/023

 

 

*******ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 6 дугаар  сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******ид холбогдох эрүүгийн 2314000000007  тоот хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .... ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар; ******* /

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-2-23 тоот хашааны гадна байсан иргэн ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, т 2,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-6-1 тоот хашааны гадаа байсан иргэн ы  00-16 БНН улсын дугаартай УАЗ 2206 маркийн фургон автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч,  д 24.*******0.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвижих худалдааны төвийн зогсоол дээр байсан иргэн ын Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч д 1.300.000  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын хажууд байрлах Наранбулаг дэлгүүрийн хажуу талд байсан иргэн ийн эзэмшлийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч ид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 114 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 30,000 төгрөгийг гаргуулж,  хохирогч ид олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 1,300,000 төгрөг гаргуулж, хохирогч д олгож,

Шүүгдэгч *******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Отгоо бид хоёр Жинст явъя гэж гэж яриад  Арвин худалдааны төвийн үүдэнд байсан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг  гишгэж асаагаад унаад захын урд байх билъяард  дээр очиход Отгоо намайг орхиод хулгайлсан мотоциклийг унаад явсан. Энэ мотоциклийг би ганцаараа хулгайлаагүй байхад хохирогч д 1.300.000 төгрөгийг хохирлыг надаа гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан болно. гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн прокурорын газрын ахлах прокурор  би *******ид холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. *******ийн гомдолд дурдагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.  Энэ нь анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэсэн байдалд ач холбогдолгүй юм. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Шүүгдэгчийн хувийн байдал нийгмийн аюулын хор уршиг, шинж чанарт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч *******ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-2-23 тоот хашааны гадна байсан иргэн ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, т2,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-6-1 тоот хашааны гадаа байсан иргэн ы  00-16 БНН улсын дугаартай УАЗ 2206 маркийн фургон автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч,  д 24.*******0.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвижих худалдааны төвийн зогсоол дээр байсан иргэн ын Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч д 1.300.000  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын хажууд байрлах Наранбулаг дэлгүүрийн хажуу талд байсан иргэн ийн эзэмшлийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч ид 1,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 22-23, 26-27 дугаар талд авагдсан “...хашааны гадаа мотоцикль дуугарахаар нь гараад иртэл мотоцикль алга болсон байсан. Миний мотоцикль нь улаан өнгийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй, гэрчилгээ бичиг баримт байхгүй. 2021 оны 12 дугаар сард Баруун бүс худалдааны төвийн гаднаас зах дээрээс 2,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоциклийн түлхүүрээ би сугалж аваад рулээ түгжээгүй орхисон байсан. Одоо 2,800,000 төгрөгөөр үнэлнэ......” гэх хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар талд авагдсан “...15 цагийн үед хашааны гадаа машинаа тавихдаа дотор талд нь түлхүүрээ хийж орхисон байсан, 20 цагийн үед гарч машинаа хашаандаа оруулах гэтэл машин байхгүй байсан,.... Цагдаагийн албан хаагч руу нэг цагдаа залгаад “алдагдсан гэх машин ямар түлхүүртэй байсан бэ, эрүүлжүүлэх, саатуулах байранд нэг хүн УАЗ фургоны түлхүүртэй ирсэн байна” гээд намайг “түлхүүрийнхээ онцлог, содон шинж тэмдгийг хэлээрэй” гэхээр нь “гогцоотой, цойрон зүүлттэй, жижиг 2 хар, 1 том хар түлхүүр байгаа” гэхэд “яг таарч байна, би энэ түлхүүрийг өгөөд явуулъя” гэж ярьсан. Цагдаагийн албан хаагч түлхүүрийг авчирч ирэхэд түлхүүр маань мөн байсан...” гэх хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр талд авагдсан “... 14 цагийн үед Арвижих худалдааны төвийн зогсоол дээр мотоциклоо тавиад захаар явж байгаад 15 цаг өнгөрч байхад мотоцикл дээрээ ирэхэд мотоцикл байхгүй, дээр нь байсан дээлийг хажуу контейнер дээр шидсэн байсан. Мустанг-5 маркийн хүрэн өнгөтэй, хүрэн өнгийн торон суудлын бүрээстэй, ачааны зүүн талын гишгэдэг төмөр байхгүй, өвдгөвч нь сэвтэй, өрөөсөн толь байхгүй... гаалийн бичиг, мотор, арлын дугаар байхгүй, мөн улсын дугаар байхгүй, рамыг нь сольж тавьсан...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр талд авагдсан “... Есөн-Эрдэнэ зах орж хүнд бичиг баримт өгөх гэж яваад мотоциклоо Есөн-Эрдэнэ захын баруун талд байрлах Наранбулаг хүнсний дэлгүүрийн хажуугийн шороон дээрх хайсны хажууд тавиад хөдөө явах унаа хайгаад машинд бичиг баримт өгөөд буцаад мотоцикл дээрээ ирэхэд мотоцикл байхгүй байхаар нь мөрийн дагаад арын гудамжаар нь яваад цаад талын үзүүр дээр нь очиход мөр нь засмал зам руу ороод алга болсон,...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 63-6******* талд авагдсан “...Манай нөхөр Нямдорж Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайд ажиллаж байгаа, өөрөө ирэх боломжгүй учир би эд зүйлийг нь хүлээн авахад татгалзах зүйлгүй. Тухайн мотоцикл нь манай мотоцикль мөн байна. Мотоциклийн мотор дугуйгаар нь таньж байна. Манай мотоциклийн банк, суудал хоёр талын тагийг сольж цэнхэр өнгийн банк суудал тавьсан байсан,...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан “... би Болдбаатарынд явж очиход гэрийнхээ ард улаан өнгийн Мустанг 5-г бүтээсэн байсан. Тэгэхээр нь би “юун мотоцикл гэж асуухад Арван мянгатаас хулгай хийсэн зарагдвал баригдахгүй байгаа  гэхээр нь би мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд тус мотоциклийн урд олгой нь хошууг нь сольж шинэ олгой авч тавьж, контуктор, суудлын бүрээсийг сольсон. Урд шаврын хаалтыг авч хаясан. Тус мотоциклийг Баян-Овооны Мөнхбат гэх айлд 5 эр ямаа, 1 бүдүүн мориноос өгснөө энэ хүн аймаг орохгүй бол би баригдахгүйдээ гэж надад хэлсэн...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар талд авагдсан “... “Өлзийт сумын гэх залуу манай хамаатны Эрка гэх залууд улаан өнгийн Мустанг-5 зарсан байхаар нь өөр мотоцикл байгаа юу гэхэд байгаа гэхээр нь аймагт байх хашаанд нь очиж үзээд улаан өнгийн Мустанг-5-г 5 эр ямаа, 1 бүдүүн мориор солиод худалдаж авсан. нь эхнэр нь унадаг байсан гэж хэлсэн. Би мотоцикль худалдаж авсан 5 эр ямааг  1000000 төгрөг, 1 бүдүүн морь 1000000  төгрөг нийт 2000000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “... Хөх толгойн голд явж байхад нэг нүдний шилтэй ах намайг дуудаад энэ улаан өнгийн Мустанг-5 мотоциклийг зарчихмаар байна. Ах нь Галуутынх” гэж надад хэлсэн. Тэгэхээр би  хулгай мотоцикл биш биз гэхэд жоохон буруу гарын мотоцикл байгаа *******0,000 төгрөгт авчих ах нь Галуут руу явах унааны мөнгө хийх гээд байгаа гэхээр нь би тус мотоциклийг худалдаж авсан. Тэгээд юмыг яаж мэдэх үү гээд мотоцикл зарсан этгээдийн зургийг нь дарж үлдсэн. Тус мотоциклийг Баян-Овоо сумын 1-р багт байх Д.Мөнхбат гэх айлд 5 эр ямаа, бүдүүн мориноос өгсөн...суудлын бүрээсийг өөрчилсөн, амаржины ногоон гармуушиг резинийг сольсон. Урд шаврын хаалтыг авч хаясан, банкны таг, түлхүүрийн голыг сольсон. Мөн урд талын олгой хаймар авч тавьсан. Тус мотоциклийг анх авсан зураг надад байгаа...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар талд авагдсан “... 3-21 дүгээр гудамжинд согтуу хүн ороод ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус иргэн оршин суугаа газар тодорхой бус, согтуу байсан бөгөөд ар гэрт нь хүлээлгэж өгье гэхэд хүлээлгэж өгөх хүн байхгүй болохоор нь эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэх явцад хоёр давхар цамцтай байсан бөгөөд дотор цамцны халааснаас 2 жижиг хар, 1 том хар УАЗ гэсэн бичигтэй, төмөр гогцоотой түлхүүр байсан, тэгээд би “юун түлхүүр бэ” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлээд байсан бөгөөд тус өдөр манай цагдаагийн байгууллагад 1-р багаас фургон автомашин хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл байсан тул эрүүгийн мөрдөгчтэй холбогдож алдагдсан тээврийн хэрэгслийн түлхүүрийг асуухад миний *******аас авсан түлхүүртэй таарч байсан тул жижүүрийн жолооч Пүрэвбатаар өгүүлж явуулахад хулгайд алдсан тээврийн хэрэгслийн түлхүүр мөн болохыг тогтоосон...” гэх гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар талд авагдсан “...Тус түлхүүрийг би 3.21 дүгээр гудамжны үзүүрт Эрүүгийн мөрдөгч Баасанбатад аваачиж өгсөн бөгөөд хохирогч тус түлхүүрийг аваад фургон маркийн машиныг асаахад машин шууд ассан. Тэр түлхүүр нь 2 жижиг хар, 1 том хар, төмөр гогцоотой гогцоотой түлхүүр байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар талд авагдсан “...******* 2022 оны 11 дүгээр сард өөрийн мотоциклоо задалж эд ангийг нь зарж архи уугаад байсан. Тэгээд дараа нь өөрийн мотоциклийн банк, суудал зэргийг өөр мотоцикльд тавьсан унаад явж байхаар нь юун мотоцикль  гэж асуухад Бууцагаан сумаас хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн мотоциклийн араам одоо манай хашаанд байгаа...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан  “...Мустанг 1******* сс мотоцикл 1 ширхэг... үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,080,000 төгрөг ... гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 354 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар талд авагдсан “...фургон автомашины үнэ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 24.*******0.000 төгрөг ...” гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 229 дүгээр талд авагдсан “...Мотоцикл 1 ширхэг... 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1.300.000 төгрөг...” гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 343 дугаартай дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан “...Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 1,200,000  төгрөг ...” гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 337 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг хавтаст хэргийн хүрээнд бүрэн нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд оногдуулсан  ял нь хуульд нийцсэн буюу оногдуулсан ял хүнд биш байна гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүгдэгч *******ийн “... энэ мотоциклийг би ганцаараа хулгайлаагүй байхад хохирогч д 1800000 төгрөгийн хохирлыг надаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна....”  гэх давж заалдсан гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах үндэслэлгүй тул  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд одоогийн байдлаар шүүгдэгч нь уг мотоциклийг “ Отгоо” гэгчтэй хамтран хулгай хийсэн болох нь тогтоогдоогүй байна. Мөн тус аймгийн прокуророос , Отгоо гэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр  холбогдох материалыг хүргүүлж шалгуулахаар албан тоот/ 2-р х.х-ийн170,171/-ыг Цагдаагийн газарт хүргүүлсэн ба одоогийн байдлаар “Отгоо” гэгчид холбогдох материалыг шалгаж шийдвэрлээгүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 10-т зааснаар шүүгдэгч *******ийн давж заалдах шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон 88 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                            ШҮҮГЧ                            Б.НАМХАЙДОРЖ