2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00098

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ОББСБ” ХХК үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзсан ба хариуцагч М.Х, М.Х нар нэхэмжлэлийн шаардлага болох 24,115,583.93 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4,115,583.93 төгрөгөөр нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 348,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 278,528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ