2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01430

 

 

 

 

 

2025 02 19

192/ШШ2025/01430

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар /РД: 9091831/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж

Хариуцагч: ***

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 95,835,117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч**, хариуцагчийн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:**** ХХК нь 2022 оны 8-р сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүйн улмаас 2024 оны 11-р сарын байдлаар 66,067,686 төгрөг, алданги 29,267,432 төгрөг, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 500,000 төгрөг, нийт 95,835,117 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Манай компанийн борлуулалт буурснаас болж хэвийн үйл ажиллагаа доголдож үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр явуулж чадахгүй болсон. Банкны өр төлбөр, татвар нэмэгдсэн зэрэг болон иргэдийн худалдан авах чадвар буурсан. Нийгмийн даатгалын шимтгэл 66,067,686 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зохигчид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,335,117 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, 2025 оны 4-р сарын дотор 50,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын дотор 16,067,685 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 29,267,431 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ****ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 95,835,117 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,335,117 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, 2025 оны 4-р сарын дотор 50,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын дотор 16,067,685 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 29,267,431 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ****ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 95,835,117 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,335,117 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, 2025 оны 4-р сарын дотор 50,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын дотор 16,067,685 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 29,267,431 төгрөгийг төлөх-өөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 318,563 төгрөгийг гаргуулж улсын орлого /Төрийн сангийн 100200900941 тоот данс/-д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ