2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00390

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,595,000 төгрөгийг хариуцагч Н.Ц нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор 9,595,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 964,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ