| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/08129/И |
| Дугаар | 192/ШШ2025/01151 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01151
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,400,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 12,400,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.Б төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ